Posted by: adobemn | November 3, 2009

Зургийг тодруулах засвар

Манай уншигч Ганбат гэдэг залуу миний “Мэргэжлийн зураг засвар ба Photoshop” номыг худалдан аваад ашиглах гэтэл дараах асуудал тулгарчээ. Үүнд: Би таны номонд заасан Photoshop CS4-н  “Edit>Fade Unsharp Mask” гэдэг хэсгийг хайгаад олохгүй юм яаж гаргах вэ хэмээн мессежээр асуужээ.

Зургийг тодруулах өөрөөр хэлбэл зургийн деталь эд хэсгийг нүдэнд ил тод ялгарч харагдахаар болгохын тулд Filter >  Unsharp Mask гэдэг фильтерийг хэрэглэдэг. Харин энэ үйлдлийн дараа л  Edit цэсээр ороход Fade Unsharp Mask гэсэн цэс бий болдог. Өөрөөр хэлбэл Unsharp Mask хэрэглээгүй байхад зөвхөн Fade… гэсэн хаяг л байх бөгөөд тэрээр ер идэвхжээгүй байдаг. Учир нь зургийг тодруулах эффект хийгдсэний дараа дүрсний ирмэг хөвөөний пикселүүдийн хэт тодролыг арай зөөллөх зорилгоор уг Fade Unsharp Mask цэс идэвхждэг билээ. Одоо ингээд Fade Unsharp Mask цэсээр орж Fade ажлын цонхны Opacity нүдэнд  70% гэж ч юмуу аваад өнгө нэвчүүлэх Multiply горимыг ашиглавал зургийн тодрол зөв болно. Амжилт хүсье.

fade

Posted by: adobemn | October 16, 2009

Photoshop-г яаж суулгах вэ?

“Мэргэжлийн зураг засвар ба Photoshop CS3/CS4″ номыг маань худалдан авсан хэд хэдэн уншигч програмыг инсталл дискнээс нь суулгах гээд жаахан будилаад утсаар асуугаад байна. Ийм учраас хэрхэн суулгах талаар товч зөвлөе.

Эхлээд програмын  CD-ыг компьютер дотроо хаа нэгэн газар хуулна. Тэгээд түүн дотросоо .ехе файлыг дуудан ажиллуулж бусад бүх програмыг хааж, интернэтээ салгаж байгаад суулгана.  Хэрэв аль нэг програм нээлттэй байх гэх мэтээр зөрчилтэй байх үед хэдхэн секунд ч гэлээ бүтэлгүй оролдлогын улмаас алдаатай суугдсан бол Start > Control Panel > Add or Remove Programs замаар орж дутуу суугдсан Photoshop CS3/CS4 програмыг эхлээд  устгана.

Суулгасны дараа:  С дискнээс Program Files дотроос Adobe хавтсыг нээж Adobe Photoshop CS3-г гаргаж байгаад  CD-ны Crack гэсэн хавтас доторхийг гаргаж хулганаар чирээд оруулна. Ингэхэд “дарж хуулах уу?” гэсэн утгатай асуулт гарахлаар нь тийм гээд хуулсны дараа Photoshop CS3 програмыг асаахад ямар нэгэн бүртгэл нэхэхгүй шууд ажиллана.

Та бүхэндээ амжилт хүсье.

cr

Олон гадаад хэлтэй төслийн ажилтнууд хүртэл гарын драйверын учрыг олохгүй бичсэн юм нь өөр компьютерт танигдахгүй байна…

“Компьютерийг эхнээс нь зөв хэрэглэх гарын авлага”  номыг зарим электрон барааны дэлгүүрийн хүсэлтээр бичлээ. Энэ номын ач холбогдол нь гэвэл, шинээр компьютер худалдан авсан хэн бүхэн наад захын зарим мэдлэггүйн буруугаас компьютер болон түүний програм хангамжийг гэмтээж үнэ цэнтэй хайран хөрөнгөө өөрийн ухаалаг бус хэрэглээний улмаас ашиглаж чадахгүйд хүрэх бэрхшээл эрс багасах бөгөөд улмаар хэрэглэгчид компьютерийг амьдралдаа нэмэр хандив болохуйцаар үр бүтээлтэй ашиглахад нь ихээхэн хувь нэмэр болох юм.
Угаалгын машин, тоос сорогчийг захын хүн хэрхэн үр дүнтэй ашигладаг вэ, яг түүнтэй адил компьютерийн мэдлэгтэй хэрэглэгчийн хувьд энэхүү гайхамшигт цахим машиныг зүгээр нэг хүүхдийн зугаа гаргах хэрэгсэл эсвэл хааяа нэг цахим захиа бичдэг харилцааны хэрэгсэл төдий бус амьдралд тустай орчин үеийн техник төхөөрөмж юм гэдгийг ухаарах болно.
Номын эхний бүлэгт орчин үеийн компьютерийн бүтэц ажиллагааг товч тодорхой дэлгэн өгүүлсэн болно. Дараа дараагийн бүлгүүдэд windows-ийн орчинд хэрхэн зөв ажиллах, түүний дотор үйлдлийн системийг хэрхэн шинээр суулгах дарааллыг нэг бүрчлэн үзүүлсэн.
Мөн оффисийн програмыг яаж үр бүтээлтэй ашиглах, улмаар орчин үеийн технологи болох интернетийг өдөр тутмын амьдралынхаа ухаалаг хэрэглээ болгох талаар тодорхой бичлээ.
Хэн хүний өмнө өнөөдөр тулгардаг “түвэгтэй“ асуудал болох интернетээр илгээх зургийг яаж багасгаж, хэрхэн захианд хавсаргах, алсад суугаа нэгэнтэйгээ дуу дүрсний элдэв гажуудалгүйгээр яаж чатлах, өөрийн видео бичлэгийг интернэтэээр дэлхий дахинд түгээх, амьдралынхаа торгон агшинг хэрхэн видеонд бичиж DVD болон CD дискэнд хадгалж үлдээх, мөн түүнчлэн хальсны хуучин бичлэгээ хэрхэн орчин үеийн дижитал хэлбэрээр архивлах зэрэгт товч тодорхой жишээгээр хариу өгсөн болно.
Компьютерийг зүгээр нэг гэрийн үзэмжтэй тавилга болголгүй наад зах нь гэхэд л нэрийн хуудас, албан бланкаа хүнд мөнгө төлөлгүй өөрөө хийчихдэг болоосой гэсэндээ эх бэлтгэл, зураг засварын програмын талаар товч оруулав.
Номын талаар асуух зүйл гарвал зохиогч Л.Даваасүрэн миний 99786401, инженер Б.Төртогтохын 96669990 утсуудаар лавлаарай.
Мөн www.adobe.mn хаягаар лавлаж болно.

Зохиогчоос авах үнэ 3000 төгрөг.

Номын цагаан буян дэлгэрэх болтугай.

PC nuur

garch

Posted by: adobemn | Зургадугаар сар 23, 2009

Зургийн линк гэж юу вэ?

Зургийн линк гэж юу хийгээд түүнийг ашиглах тухай.

Компьютерт бэлтгэсэн аливаа эхийг үйлдвэрт хэвлүүлэхээр шилжүүлэхэд заавал линк буюу уг эхэд орсон зураг бүрэн бүтэн өөрөөр хэлбэл уг зургийн талаарх мэдээлэл бүрэн хэмжээгээрээ хавсрагдаж байж сая хэвлэн олшруулах боломжтой.

InDesign CS2 програмд бэлтгэсэн эхийг хоёр шатаар дамжуулан багцалж боодог бөгөөд үүний үрд үйлдвэрт хэвлүүлэхээр өгч буй файлын хавтас дотор Fonts ба Links гэсэн хоёр дэд хавтас бий болж хавсрагдсан байна (Энэ тухай дэлгэрэнгүйг InDesign CS/CS2-Эх бэлтгэлийн шинэ стандарт номын 346-347-р нүүрээс үзнэ үү).  Мөн _shop Imposing гэсэн уг номын InDesign эх ба мөнхүү дагалдах файл нийтдээ энэхүү 4 файл бүрдэж байж сая үйлдвэрт өнгө салгах бүрэн мэдээлэл илгээгдэнэ. Үүний Fonts хавтаснаа уг эхэд ашигласан бүх фонт буюу үсгийн загвар байх бол, Links хавтаснаа уг эхэд орсон бүх зургийг эх хэмжээгээр нь цуглуулсан байгаа. Өөрөөр хэлбэл эдгээр зураг нь мөнөөх линк юм.

link

Дашрамд өгүүлэхэд InDesign CS2 програмд линкийг Links палитрт тухайн зургийн байрлаж буй нүүрний дугаарын хамт үзүүлэх бол InDesign CS4 програмд үүнийг улам сайжруулан тухайн зургийг жижгээр харуулахын сацуу хэрэв хүсвэл уг зураг өнгөний ямар төлөвт байгааг ч үзүүлэх боломжтой болсон.

link wor

Харин MS Word програмд бэлтгэсэн эхийг харахад .doc өртгөтгөлтэй ганц л файл байх тул хэдийгээр уг баримтыг нээхэд зурагнууд харагдах ч линк гэсэн тусдаа хавтас хавсрагдаагүй учир түүнийг өнгө салгалтад оруулан хэвлэх ямар ч боломжгүй. Иймээс эхийг заавал InDesign CS програмд бэлтгэдгийн учир энэ билээ.

link word

Өнөөдөр эх бэлтгэлийн наад захын мэдлэггүй зарим хүмүүс үйлдвэрт ном хэвлүүлэхээр авчирж өгөхдөө линкны учрыг мэддэггүйгээс MS Word дээр бэлтгэсэн эхээ л аваад ирж байна. Тэндээс зөвхөн текстийг л авахаас буй линк байхгүй учраас дотор харагдаж буй зургийн мэдээллийг авч түүнийг хэвлэх ямар ч боломжгүй билээ. Түүнчлэн фонтыг хавсаргаагүй тул дараагийн компьютерт уг эхийг шивсэн фонт байхгүй бол тэрээр мөн л танигдахгүй юм.

Posted by: adobemn | Зургадугаар сар 16, 2009

Ном хаанаас авах вэ?

Photoshop-ын номыг хаанаас авах вэ, хэмээн хүмүүс утсаар асуугаад байна.

Photoshop болон InDesign, CorelDRAW програмын бие дааж үзэх сурах бичгүүдийг Улаанбаатар хотын дараах номын дэлгүүрт худалдаалж байна. Үүнд:nom

  1. “Интер” номын их дэлгүүр
  2. Улсын их дэлгүүрийн номын тасаг
  3. III хороолол “Эрдэм” номын дэлгүүр,
  4. III хороолол “Билэг” дэлгүүрийн номын тасаг,
  5. III хороолол “Ачлал” дэлгүүр дэх “Мир” номын дэлгүүр,
  6. “Боловсрол” номын дэлгүүр,
  7. Улсын их сургуулийн”Оюутан” номын дэлгүүр,
  8. Боловсролын их сургуулийн хойно “Болор судар” номын дэлгүүр,
  9. Hi-Fi Records доторхи “Tobs” номын дэлгүүр,
  10. Хотын төв номын сан доторхи номын дэлгүүр,
  11. Баруун 4-н замын Голомт хотхон дахь “Алтан үсэг” номын дэлгүүр,
  12. Metromall доторхи номын дэлгүүр,
  13. “Computer Land” дэлгүүрийн үүдээр ороод өмнөөс харсан лангуу.

Гэхдээ дэлгүүр ашиг буюу 5200-7200 төгрөг нэмж зарж байгаа учраас боломжтой бол зохиогчоос өөрийн өртгөөр нь авах нь дээр буйзаа.

Posted by: adobemn | Зургадугаар сар 13, 2009

Монгол хэлийг таниулах нь

windows xp дээр монгол хэлийг таниулах

Миний нэг танил http://adobe.mn хаягаар зочилж бичлэгийг маань уншиж суугааг харвал түүний компьютерт монгол хэлийг таниулаагүй тул ө ба ү нь дөрвөлжин тэмдэг болж харагдаж байв. Ингээд зарим нэг уншигчид хэрэг болж магад хэмээн windows xp дээр монгол хэлийг таниулах талаар бяцхан зөвлөгөө өгье. Гэхдээ үүний дараа зарим компьютерт Internet Explorer-оор нээхэд мөн л ө ба ү танигдахгүй байж магадгүй тиймээс Mozilla Firebox-оор нээн үзэж байна уу. Уул нь бол MS Internet explorer 4.0 болон түүнээс хойшхи, Mozilla 0.9-өөс хойшхи, Netscape 4.7-оос хойшхи хувилбар хэрэглэж байгаа бол юникодоор үүсгэсэн энэхүү 2 гайхал үсгийг зөв дүрслэх боломжтой.

Монгол нь өөрийн зүгээс олон улсын юникод системд албан ёсоор нэгдэж ороогүй ч 2000 оны 2 сард ЮНИКОД консорциум (UNICODE consortium)-аас гаргасан Unicode 3.0 хувилбарын (ISBN 0-201-61633-5) 0400-04FF нүдэнд манай кирилл үсэг ө, ү – тэйгээ орсон юм. Энэ нь монгол крилл бичиг Unicode буюу UTF-8 дээр суурилж ажилладаг болсон гэсэн үг. Улмаар монголчууд 2002 онд буюу Windows-ийн XP хувилбар гарах үед монгол крилл үсгээр дэлхий даяар албан бичиг хэргээ хөтлөн дамжуулах, түүнчлэн ертөнцийн альч хязгаарт очоод монгол крилл үсгээрээ интернетэд ажиллах боломж бүрдсэн. Иймээс Arial, Times New Roman, Tahoma, Courier New, Microsoft Sans Serif фонтоор дэлхийн аль ч орны  Windows-ийн XP-тэй компьютераас Ө, Ү-г гарган уншиж болно. Хэрэв санал сэтгэгдэл бичихээр бол Monkey буюу Монгол, Английн далбаатай драйвераар бичихгүй байхыг Танд зөвлөе. Ингэсэн тохиолдолд  бичсэн зүйл чинь бусдад танигдахгүй.

Харин монгол хэлийг таниулахын тулд Start>Control замаар Regional and Language Options цонхонд орж дараах зурагт үзүүлснээр монгол хэлийг таниулахад дэлгэцийн баруун доод буланд гарах хэлний цэснээс Мо (Mongolian)-г <Alt+Shift> хос даралтаар сонгоод ө, ү бүхий үгийг бичиж болно.

Харин юм бичихдээ дэлхийн аль ч улсын Windows XP дээр байдаг UNICODE-ын 5 монгол фонт болох Arial, Times New Roman, Tahoma, Courier New, Microsoft Sans Serif зэргийг ашиглаарай.

Mon xel

Posted by: adobemn | Зургадугаар сар 12, 2009

Photoshop дээр энгийн эвлүүлэг яаж хийх вэ?

Зүйх обьектийг эхлээд “CtrL+C” хэмээн хуулж ав

Миний эхний ном гараад 5 жил болж байна.  Энэ хугацаанд Увс, Баян-Өлгий, Замын Үүд, Хэнтий зэрэг хөдөө орон нутгаас хүмүүс утасдаж номнуудыг ашиглах талаар олон зүйл асуудаг.  Одоо бол энэхүү adobe.mn хаягаар асууцгаах болж. Гэхдээ цөөн үгээр тэр бүрий хангалттай хариу өгч чадахгүй тул дэлгэрэнгүйг миний номнуудаас үзэхийг зөвлөж байна.

Манай залуу уншигч Ганхуяг дараах зүйлийг тодруулжээ:

Асуулт: -Би Фотошопыг дөнгөж сурч байна. Ямар нэгэн юмыг таслаад өөр газар зөөхөд хуучин байран дээр нь хар нүх үлдчихээд байна. Яаж хуучин дүрсийг хэвээр үлдээх вэ?

Хариулт: -Аливаа дүрсний тодорхой хэсгийг цалам зэрэг багажаар тойруулан сонгож байгаад хулганаар чирж зөөхөд тэрээр обкъектоос таслагдаж түүний ор харлаж үлддэг. Харин “CtrL+C” хэмээн хуулахлаар сонгогдсон хэсэг хувилагдах тул анхны обьект эвдрэлгүй үлдэнэ.

Жишээ нь: Хилэнт Бен Ладеныг хэрхэн инээдэмт Мистер Бин болгон хувиргахыг үзье!

ben Bin

Posted by: adobemn | Зургадугаар сар 12, 2009

Монголд зөвхөн InDesign CS2

InDesign CS3/CS4 гарчихааад байхад

яагаад зөвхөн InDesign CS2 гэж?

Өнөөдөр монголын бүх хэвлэлийн үйлдвэр ялангуяа номын эхийг InDesign CS2 дээр л авч байна. Яагаад гэвэл номыг хэвлэхийн тулд нүүрийг буулгах буюу хуудсуудыг монтажлах ажлыг зайлшгүй хийдэг. Гэтэл ийм монтаж хийдэг Imposer гэдэг туслах програм зөвхөн InDesign CS2 дээр л байдаг.

PageMaker баMS Word дээр ийм боломж байхгүй тул номын эх түүн дээр хийгээд заавал InDesign CS2 уруу хөрвүүлэх илүү ажил гардаг.

Харин InDesign CS3-аас хойш мөнөөх Imposer-ыг маань түүнийг хийдэг Alap пүүсээс Adobe-ийн өрсөлдөгч Quark компани худалдаад авчихсан хэрэг. Өрсөлдөөөнд нэгэнт ялж чадахгүй болохлоор “үхэхдээ үхэр буугаа” гэгчээр ийм юм хийсэн байж болох.

Одоо манайхан InDesign CS3 ба InDesign CS4 дээр эх бэлтгэсэн бол уг файлаа Acrobat уруу хөрвүүлж тэндээс нь InDesign CS2 дээр оруулж мөнөөх Imposer-оороо монтаж хийж байгаа. Ийм л түвэгтэй юм болчихоод байна. Гэхдээ уул нь Acrobat-аас шууд монтаж хийдэг програм зөндөө бий л дээ. Харамсалтай нь манайхан түүнийг худалдаж авах болдог юм. Харин монголчууд бид хэдийд жинхэнэ лицензийн програм хэрэглэх вэ гэдэг асуудал өөр ярианы сэдэв байх…

Imposer

Зэрэглэл