Удахгүй “ИЭ”

“Залуу зохион бүтээгч” дахин амилна

1990-ээд оны эхэнд дөнгөж зах зээлд орж, үйлдвэрүүд зогсоод, дэлгүүрийн лангуу хоосорсон яг тэр үеэр МХЗ-ийн Эвлэлийн төв хорооны нэр дээр сэтгүүлч, инженер Л.Даваасүрэн миний бие болон сэтгүүлч, инженер Я.Арслан гуай бид 2 хоёрын эрхлэн гаргаж байсан “Зохион бүтээгч”сэтгүүл маань аргагүйн эрхэнд хаагдаж билээ.

Ийнхүү шинжлэх ухаан, технологийн шинэ дэвшил бүхнийг амдан хүлээж авч түүнийг ашиглан үр шимийг нь бүтээлчээр хүртэж чаддаг хүн монголд маань улам олон болоосой гэдэг үүднээс бидний хэсэг нөхөд ойрын хугацаанд уг сэтгүүлийг дахин сэргээж гаргахаар тун завгүй ажиллаж байна. Гэхдээ 20 жилийн өмнөх  “залуу” маань  нэгэнт эрийн цээнд хүрсэн тул “Инженерийн эрин” гэдэг нэрээр уншигч таны гар дээр очих юм.

Одоо нэг үеэ бодвол монголчууд маань “консервны лааз” ч хийж чаддаггүй хэмээн бусдад муу хэлүүлэхээргүй болж анхны зэс, гангаа хайлуулж,  машин үйлдвэрлэлийн суурийг тавих зэргээр нэлээд зүйл бүтээлээ шүү дээ.

Ингэхлээр цаг нь болжээ монголчуудаа хэмээн уриалж байна!

Монголын мянга мянган инженер , техникийн ажилтан техник сонирхогчид маань удахгүй хэвлэлийн захиалгад орох сэтгүүлээ тойрон хүрээлж монголоо шинэ түвшинд хөгжүүлнэ хэмээн найдаж байна.

Сэтгүүлийн эрхлэгч, инженер-багш Л.Даваасүрэн

“Инженерийн эрин” сэтгүүлийн нийтлэлийн бодлого.

Дунд болон ахмад үеийнхний сайн мэдэх “Залуу зохион бүтээгч” сэтгүүлийн залгамж халаа болсон  “Инженерийн эрин” сэтгүүл шинээр мэндлэн гарах гэж байгаа тул Та бүхэн өөрсдийнхөө болон үр хүүхдүүдийнхээ ирээдүйд хөрөнгө оруулалт болгож энэ шинэ сэтгүүлийг өргөнөөр захиална уу. Монголын нийт инженер, техникчдыг дэлхийн шинжлэх ухаан, технологийн хамгийн сүүлийн үеийн шинэ мэдээ, мэдээллээр хангах, тэдний зохион бүтээх санал санаачлагыг шинэ түвшинд өрнүүлэх, улмаар гадаадын шинийг санаачлагч зохион бүтээгчдийн бодож олсон ШБОС-ын (инноваци) шилдэг бүтээлийн зураг схемээр техникт дур сонирхолтой хүмүүсийг хангах, хүүхэд залуусыг техникт дуртай болгох, тэдний зохион бүтээх сэтгэлгээг хөгжүүлэх зэрэгт сэтгүүлийн бодлого бүрэн чиглэгдэнэ. Ер нь бол эхнэр, нөхөр, охин, хөвгүүн гээд гэр бүлийн бүх гишүүнд унших юмтай сэтгүүл байх болно.

Гол булангууд нь:

1.      Монгол инженер: Монгол инженерийн ур ухаанаас ундарсан үе үеийн шинэ бүтээл хэрхэн төрсөн түүх, одоо шинээр нийгдэж буй бүтээлүүдийн хийцийн онцлогыг энгийн ойлгомжтой тайлбарлана.

2.      Ирээдүйн төрх: Гадаадад хамгийн орчин үеийн судалгаан дээр ажиллаж байгаа шинэ үеийн монгол эрдэмтдийг нийтэд танилцуулна.

3.      Ноу хау: Дэлхийн шинжлэх ухаан, технологийн хамгийн сүүлийн үеийн нээлт бүтээлийг таниулна.

4.      Гэр гэртээ инженер: хүмүүс өөрийн гараар техник, төхөөрөмж зохион бүтээж гэр орон, зуслан, туслах аж ахуйгаа хөгжүүлэд нь тус болох зорилгоор гадаадын шинийг санаачлагчдын ШБОС-ын ажлын зураг, заавар, схемийг нийтэлнэ.

5.      Аяны богц дэлгэхүй: Гадаадад ажиллан амьдарч байгаад шинэ технологи өвөрлөн ирж эх орондоо үйлдвэр байгуулсан хүмүүсийг сурвалжлан олж  т уршлагыг дэлгэрүүлнэ. Жишээ нь солонгост ажиллаж байгаад монголдоо  оймсны үйлдвэр байгуулсан хүнтэй уулзуулна.

6.      Өөрөө хийе: барилгын засвар, засал чимэглэл хийх, хашаандаа худаг ус гаргах, эмэгтэйчүүд өөрийн гараар хэрээсэн нэхмэл хийх зэрэг  аргад хүмүүсийг сургана.

7.      Гэрийн үйлдвэр: зөгий үржүүлэх, жимсээр дарс эсгэх, тоосго, блок үйлдвэрлэх, гар урлалын бүтээл хийж бэлэг дурсгалын бизнес эрхлэх гэх мэт гэрээр үйлдвэрлэл явуулах технологийн нууцыг дэлгэн нийтэлнэ. Хашаандаа ногоо тарих болон өрхийн тариалангийн аж ахуй эрхлэх хэн бүхэнд зориулж бага механикжуулалтын техник буюу бага оврын трактор, чиргүүл машин, гар багажуудыг өөрийн хүчээр үйлдвэрлэн  хийх ажлын зураг нийтэлнэ.

8.      Компьютер: Орчин үеийн өргөн хэрэглээний програм, компьютер зөв ашиглах хичээлүүдийг цувралаар явуулна.

9.      Эмчгүй эмчилгээ: Өөрийн гараар ардын аргаар биеэ чийрэгжүүлэх хоол унд, зэргийг бэлтгэх, массажны биологийн идэвхтэй цэгүүдийн байрлалын  нууц зэргийг нийтэлнэ.

10.  Үлгэр загвар: цаасаар 3D дүрс хийх гэх мэтээр хүүхдүүдийг зохион бүтээх дадал дүйд сургана. Бэлэн цаасан эсгүүрийг бодит хэмжээгээр нь нийтэлнэ.

11.  Цэргийн нууц: Гитлерийн үеийн нууц туршилт, цэргийн техник хийгээд орчин үеийн зэвсэг техникийн нууцыг дэлгэнэ.

12.  Оюун түлхүүр: Шинийг сэдэх бодлого, судоку зэргийг нийтэлнэ.

13.  Эрдэмдийн паян: Алдар цуутай эрдэмтэн, зохион бүтээгчдэд тохиолдсон инээдэмтэй явдлыг өгүүлнэ.

14.  Уран зөгнөлийн ертөнц: Шинжлэх ухааны уран зөгнөлийн хамгийн сүүлийн үеийн бүтээлүүдийг орчуулж нийтэлнэ.

Сэтгүүл нь 56 нүүрээр сард 1 удаа гарна. Бүх нүүр нь бүрэн өнгөтэй.

Responses

  1. Sain bna uu. Bi huuhed bhdaa zagvar zohin buteeh duguiland yavj Zaluu zohion buteegch setguuliig dugaar algasalgui uzdeg blaa shuu de. Odoo ter saihan setguul dahin garah bolj bgaad mash ih bayartai bna. Ta buhentei hamtran ajillahdaa bayartai bh bolno. Amjilt husiye!

  2. Манай “Залуу зохион бүтээгч” сэтгүүлийн хуучин уншигч нар эргээд холбоо барьж эхэлж байгаад баяртай байна. Энэ сэтгүүлийг ярихад хүүхэд нас, залуу үеийнх нь гэгээн хүсэл мөрөөдөлд нь нэгэн жигүүр болж байсан хэмээн нүд нь очтоод ярьж эхэлдэг олон хүнтэй би энэ 20 жилд бишгүй таарсаан.
    Бид хүссэн хүн бүхэнтэй холбоотой ажиллах болно. Хамтдаа монголоо хөгжүүлцгээе!

  3. ene tgeed hewleltend gartsiim uu?

    • Сэтгүүл одоо хэвлэгдэх гэж бн 10 сарын 15 гэхэд гарнаа. Шинжлэх ухаан, технологиор мэдлэгээ тэлэх сонирхолтой хзүмүүст бол маш сонирхолтой шилдэг нийтлэл, орчуулга байгаа

  4. nomiig tani awsan yum programaa yaj suulgakhaa medekhgui bn

    • сайн уу, аль ч номыг маань авсан хүнд уг нь СД дотроо суулгах заавар нь байгаа юмсан. Та сайн үздээ

  5. сайна уу? би электрөникийн чиглэлээр суралцдаг. танай сэтгүүл их таалагдаад байгаа. Магадгүй нэг шүүмжилмээр байгаа зүйл нь орчин үед электрөникийн шинжлэх ухааны талаар болон энэ чиглэлээр сонирхолтой юу хийж болох талаар оруулах хэрэгтэй байх гэж бодож байна. Хэрэв та бүхэн зөвшөөрвөл би та нарт туслаж, өөрийн хийж байсан зүйлсийнхээ материалийг явуулж болох юм. За тэгээд ажилд чинь амжилт :D

    • Сайна уу? Орчин үеийн электроникийн шинжлэх ухааны талаар дугаар болгонд сонирхолтой юм оруулнаа. сэтгүүл гарах үеэр холбоо барьж хамтран ажилланаа

      • electronic.iin medeelliig jin tesen yadan xvleej baiy amjilt…

      • Сайн уу, за инженерийн сэтгүүлийг гарганаа тэгж байгаад. Одоо номоо бичж дуусгах гээд завгүй л байна. Электроникийн талаар маш чухал практик зөвлөгөөнуудийг нийтлэх болно.

  6. hooy bi mongoliin undesnii olon niitiin television zohion baiguulj bga zaluu zohion buteegch gedeg uraldaand oroh gj bga ym aa tdg yron ymshuuhan buteel hiivel zuer be?

    • сэргээгдэх эрчим хүч буюу монголын зэлүүд хээр хөдөө нутагт нар, салхи, ус, биохий, инерцийн хүчээр эрчим хүч гаргах талын төхөөрөмж илүү хэрэгтэй дээ

  7. tanai setguuliig haanaas olj bloh we?
    eswel zaawal zahialah eostoi yu?zahialgiin une geh met medeelel ogooch.
    бас оросын “моделист конструктор” гэж сэтгүүл байдагдаа тэрийг орчуулж гаргах боломж байгаа юу?

    • sain uu, setguul namraas xevlel zaxialgad orno.Ugaasaa Modelist Construktor setguullin xamgiin shine dugaaruudaas dandaa orchuulga gargana. Ta yum xiij buteex xuseltei naiz noxoddoo xelj zaxialuulaarai. Bayrlalaa

      • tegnee bayarllaa
        ajild chn amjilt

  8. сэтгүүл яаж захиалах вэ

    • Cайн уу, сэтгүүл гарах арай болоогүй л байна. Illustrator CS5 програмын ном бичээд шинэ сэтгүүл үрүүгээ орох завгүй л явна даа. “Эрдэм их хүч” сэтгүүл бол гарч байгаа л даа.


Хариу үлдээх

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out / Өөрчлөх )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out / Өөрчлөх )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out / Өөрчлөх )

Connecting to %s

Follow

Get every new post delivered to your Inbox.