Posted by: adobemn | November 9, 2010
Хурдан сурахад суурь мэдлэг чухал
InDesign CS5 интерактив болсон
Саяхан 10-р сарын 8-наас амжилттай явагдсан Хэвлэлийн эх бэлтгэгчийн эрчимжүүлсэн 3 дах удаагийн шавь сургалтаар Photoshop CS5, InDesign CS5, CorelDRAW X5 зэрэг програмын өнөөдөр монголын ямар ч их дээд сургууль, аль ч сургалтын төвийн хөтөлбөрт ороогүй, монголын нэг ч хэвлэлийн газрын дизайнер амжиж эзэмшээгүй тэрхүү шинэ аргуудыг эзэмшлээ.
Дашрамд сонирхуулахад InDesign CS5 нь электрон хэвлэн нийтлэл тал уруугаа илүү хөгжиж байгаа тул энэ програмыг сурснаар шинэ эрин үетэй зэрэгцэн алхах боломж улам улмаар нээгдэж байна.
Манай сургалтад МУБИС-ийн Компьютер Мэдээллийн Технологийн Сургуулийн Мэдээлэл зүйн багшийн 4-р курсын оюутан болон, “Ловин Хат” ХХК-ны ажилтнууд хамрагдсан бөгөөд мэргэжлийн сургуулийн оюутны хувьд суурь мэдлэг өндөр тул шинэ мэдээллийг хялбар сурах талаараа аргагүй ялгарч байлаа.
Like this:
Be the first to like this post.