МЭРГЭЖЛИЙН ЗУРАГ ЗАСВАР РHOTOSHOP CS5 ГАРЛАА
2008 оноос Монголчуудын танил болж олноо ихэд үнэлэгдсэн МЭРГЭЖЛИЙН ЗУРАГ ЗАСВАР РHOTOSHOP номын хоёрдахь удаагийн хэвлэл МЭРГЭЖЛИЙН ЗУРАГ ЗАСВАР РHOTOSHOP CS5 сурах бичиг өнөөдөр хэвлэгдэн гарч байна. Энэхүү бие дааж үзэх сурах бичигт:
* Гэрэл зураг авах, засварлах
* 3D дүрстэй ажиллах
* Видео ролик бүтээх
* Анимац амилуулах
* Дижитал уран зураг зурах
* Вэб дизайн урлах
* Шинжлэх ухааны зураг, дүрс боловсруулах зэрэг асуудлуудыг цогцоор тусгасан бөгөөд манай гэрэл зураг сонирхогч залуус, хэвлэлийн эх бэлтгэл дизайны салбарт ажиллагч хэн бүхний мэдлэгийн хүрээг хамгийн орчин үеийн мэдээллээр хангахуйц сурах бичиг болсон юм.
Зохиогчоос 91948001, 99786401, 316627 утсаар холбогдон худалдаж авах үнэ 22,000 төгрөг. Нийслэлийн номын бүх дэлгүүрээр зарж байгаа бөгөөд худалдах үнэ нь 26,000-29,000-ын хооронд байгаа. Монгол шуудан компанийн хэвлэл захиалгаар захиалах индекс нь: 400601 болно.








book.gogo.mn deer tavihuu
By: Жаргал on Зургадугаар сар 21, 2011
at 5:52 pm
Маш их өндөр үнээр хэвлүүлсэн тул одоохондоо э-ном хэлбэрээр интернэтэд тавих боломжгүй
By: adobemn on Долдугаар сар 4, 2011
at 6:34 pm
Маш өндөр үнээр хэвлүүлсэн тул одоохондоо э-ном хэлбэрээр интернэтэд тавих боломжгүй.
By: adobemn on Долдугаар сар 4, 2011
at 6:36 pm
Амжилт хүсье сайхан ном болсон байн лээ
By: Batnice on Зургадугаар сар 30, 2011
at 11:21 am
Урам хайрласан уншигч та бүхэндээ баярлалаа
By: adobemn on Долдугаар сар 4, 2011
at 6:32 pm
Би Photoshop cs4 номыг худалдаж авч байсан ном доторх хичээлийн ихэнх заавар зураг нь хар байсан болхоор анхлан сурч байгаа надад өнгө гэрэл ялгахад жоохон хүндрэлтэй байсан бас ном их хар зурагтай болхоор сүүлдээ уйтгартай болсон. Та дараа дараагийн номоо өнгөт хэвлүүлэхийг бодоорой. Гэхдээ энэ миний бодол санал шүү? РHOTOSHOP CS5 ном доторх заавар жишээ хичээл нь өнгөт хэвлэгдсэн үү?
By: DORJ on November 25, 2011
at 7:38 pm
Нэлээд жишээ нь өнгөтөөр хэвлэгдсэн. Гэхдээ бүх жишээг өнгөтөөр хэвлэх гэвэл номын үнэ хэт өндөр болоод байнаа. Иймээс зарим гол жишээг дагалдах DVD дээр өнгөт эхээр нь дагалдуулж өгч байгаа.
By: adobemn on Хоёр дугаар сар 1, 2012
at 5:03 pm