Posted by: adobemn | Долдугаар сар 1, 2011

Эх бэлтгэгчийн 5 дахь удаагийн сургалт явагдаж дууслаа

Мундаг анги

Хэвлэлийн эх бэлтгэгчийн мэргэшүүлэх ээлжит сургалт 6-сарын 14-29 нд маш амжилттай явагдаж дууслаа.

УИХ-ын ТГ, Монголын Цахилгаан холбоо компани зэрэг томоохон байгууллагын хэвлэл хариуцсан болон инженер техникийн ажилтнууд мөн Багануур, Эрдэнэт, Улаанбаатарын  хэвлэлийн эх бэлтгэлээр бизнес эрхэлж буй нэлээд туршлагатай хүмүүс энэ удаагийн сургалтад хамрагдсан юм.

Манай шавь нарын аль нь ч компьютер дээр олон жил ажиллаж  туршлагажсан хүмүүс байсан болохлоор эх бэлтгэлийн програмуудын талаар шинэ сэргэг мэдээлэл хэлж өгөхөд  маш хурдан ойлгож эзэмшиж байгаа нь үнэхээр урамтай байв. ШУТИС-ын КТМС дүүргэсэн компьютерийн инженер хүн ч энд байсан болохоор бас аргагүй биз дээ. Товчоор хэлэхэд энэ удаагийн цугларалтаар бүрдсэн хамгийн олон буюу 5 хүнтэй анги манай сургалтын түүхэнд үнэхээр мундаг анги байлаа.

Шавь нарынхаа уран бүтээлийн ажилд өндөр амжилт хүсье.

Багш Л.Даваасүрэн


Хариу үлдээх

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out / Өөрчлөх )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out / Өөрчлөх )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out / Өөрчлөх )

Connecting to %s

Бүлгүүд

Follow

Get every new post delivered to your Inbox.