“Компьютерийг эхнээс нь зөв ашиглах гарын авлага” номын II хэвлэл гарлаа
Эхлэн суралцагчдын гарын авлага болсон энэхүү номын хоёрдахь удаагийн хэвлэлд Windows 7 -г форматлах болон зөөврийн диск, харднаас устгасан файлыг хэрхэн сэргээх талаар нэмж орууллаа. Мөн Facebook, Twitter-д яаж өөрийн орон зайг бий болгох талаар товч тодорхой өгүүлсэн болно.
Мэргэжлийн зураг засвар-PhotoshopCS5
Дэлхийн растр зургийн хаан Photoshop програмын хамгийн сүүлийн хувилбар PhotoshopCS5 Extended-ын нэн шинэ нууцыг монголчууддаа анх удаа задлан дэлгэсэн, өмнө хэвлэгдээд зарагдаж дууссан бие дааж үзэх энэхүү сурах бичгийг сайтыг хөтлөгч Л.Даваасүрэн миний бие хагас жил гаруйн турш хичээнгүйлэн шинэчлэн бичиж хэвлүүллээ.
Энэ цагаас эхлэн дижитал гэрэл зураг авах, хэвлэлийн эх бэлтгэлд зориулан зургийг хэрхэн засах, хуучирч муудсан гэрэл зургийг сэргээн засч өнгө оруулах болон богино хэмжээний видео кино бүтээх, дижитал уран зураг зурах, 3D дүрс бүтээж түүнийгээ график дизайнд ашиглах, шинжлэх ухааны ном хэвлэлийн зураг чимэглэлийг орчин үеийн түвшинд бүтээн туурвих боломжийг эх орон нэгтнүүдэд маань энэ сурах бичиг олгох болно.
Ер нь бол энэ номын эхний хэсэг нь монголд анх удаа дижитал гэрэл зургийн онол, дижитал камерын бүтэц ажиллагаа, зураг авах техникийг үзүүлсэн бол, номын дийлэнх хэсэг нь нэгэнт авсан зургийг хэрхэн мэргэжлийн түвшинд засч сурах вэ гэдгийг онол практикийг хослуулан маш ойлгомжтойгоор өгүүлсэн юм.
Нийт 416 нүүртэй ба үүний 96 нь өнгөт, В5 форматаар нэлдээ матун цаасаар хэвлэгдсэн тул зураг засварын жишээг өнгө ялган үзэж суралцах боломжтой.
Бие даан судлах сурах бичгийн зохиогчоос авах үнэ 22.000 төгрөг.
“Хэвлэлийн график дизайн ба CorelDRAW X6/Illustrator CS5″ ном шинээр гарна!
Лого буюу бэлэг тэмдэггүй байгууллага гэж нэгээхэн ч үгүй билээ. Тэгвэл логог зохиох нь хэвлэлийн график дизайны захиалгын томоохон хэсэг юм. Өнөөдөр сайн лого 500000-аас сая төгрөгөөр ч үнэлэгдэх нь бий. Өнөөдөр жишээ нь Нийслэл хотноо байгуулагдах Үндэсний цэцэрлэгт хүрээлэнгийн логоны уралдааны тэргүүн байрын шагнал 500000 төгрөг гэж байна. Түүнээс гадна барааны хаяг шошго гэж сэтгэж чаддаг дизайнеруудын халаасыг түнтийлгэдэг нэг ажил байна. Нэгэн брэнд архины шошго 5 сая төгрөгөөр үнэлэгдсэнийг би мэдэх юм.
Харин логог зохиохдоо ямар програм хэрэглэдэг вэ гэвэл CorelDRAW эсвэл Illustrator хэмээн монголын дизайнерууд нэгэн дуугаар хэлэх байх аа.
Тэгвэл манай дизайнерууд энэ програмд шамдан суралцсаны үрээр Л.Даваасүрэн миний 2007 онд гуравдахь удаагаа дахин засварлаж хэвлүүлсэн “Хэвлэлийн график дизайн ба CorelDRAW Х3″ хэмээх сурах бичиг зарагдаж дуусаад хэдэн сарын нүүр үзэн хүмүүсийн эрэл сурал болоод байгаа юм. Гэтэл саяхан CorelDRAW Х6 гэсэн хамгийн сүүлийн хувилбар нь гарах гээд дэлхий дахины өргөн олны анхаарлыг татаж байна.
Одоо сурч эзэмшихэд хамгийн хялбар CorelDRAW Х6 цоо шинэ хувилбар дээр болон, нэлээд хэцүү гэхдээ зарим талаараа давуу Illustrator CS5 дээр суурилан гадаад, дотоодын вектор графикчдын ажлын шилдэг жишээнүүдийг ашиглан “Хэвлэлийн график дизайн ба CorelDRAW Х6/Illustrator CS5 ” хэмээх сурах бичгийн 4 дэх хэвлэлийг бичих ажилд миний бие ороод байгаа бөгөөд энэ өвөл гэхэд та бүхэн цоо шинэ хувилбарыг хүлээн авах болно.
Номны маань нүүр иймэрхүү байдалтай байх гэж төсөөлж байна.
Та бүхэнтэйгээ ээлжит шинэ бүтээлээрээ эргэн уулзахын ерөөл дэвшүүлье.
Зохиогч Л.Даваасүрэн
CorelDRAW програмыг жинхэнэ утгаар нь бүрэн эзэмшсэн зураач, дизайнер хүн ямархан гайхамшиг бүтээж болохыг нэг бус жишээгээр интернетээс үзэж болно.

InDesign CS/CS2-Эх бэлтгэлийн стандарт
Бүх нийтийг компьютержүүлэх хөдөлгөөн монголчуудад ертөнцийг нээх нэгэн алхам болсонтой хэн ч маргахгүй билээ. Тэгвэл одоо ном хэвлэл эрхлэн нйитлэгч хэн бүхнийг InDesign-жуулах асуудал яахын аргагүй тулгарлаа. Учир нь дэлхийн бүх хэвлэлийн газар номын эхийг гагцхүү энэ програм дээр л хүлээн авч байна. Харин манай монголын зарим номын зохиогч нар хэн нэгэнд мөнгө төлж Microsoft Word програмд номынхоо эхийг бэлтгүүлээд тэрийг нь аль нэгэн хэвлэлийн газрын эх бэлтгэгч, дизайнер InDesign програмд хөрвүүлэх гэж тамаа цайсаар л байна. Уг нь ном хэвлэн нийтлэгч маань сурч амжихгүй юмаа гэхэд мөнөөх эх бэлтгэгч нэр зүүсэн Microsoft Word-оосоо илүү гарч чадаагүй этгээдүүд энэ програмд суралцсан бол зохиогч эх бэлтгэлийн зардлыг хоёр удаа төлөхгүй юмсан даа.
Ер нь бол хэрхэн энэхүү орчин үеийн эх бэлтгэлийн стандартад хүн төрөлхтөн хүрсэн тухай үүх түүх, эх бэлтгэх технологийн нарийн учир шалтгааныг миний бие дараа гарах нийтлэлүүдээрээ уншигч та бүхэндээ хүргэх болно.
Энэ удаа харин 2006 онд зохиож гаргаад эдүгээ монголын хэвлэлийн эх бэлтгэлийн практикт нэгэнт шинэ стандарт болсон InDesign CS/CS2 сурах бичгээ эрин үеэсээ хоцрохгүйсэн гэх сэтгэлтэй хэн бүхэнд зориулан толилуулж байна.
Нийт 360 нүүртэй бөгөөд өнгөний онол, треппинг хийх жишээг өнгөт хавсралтаар үзүүлсэн, В5А форматаар хэвлэгдсэн эх бэлтгэлийн бодит жишээ бүхий ном юм.
Бие даан судлах сурах бичгийн зохиогчоос авах үнэ 15.000 төгрөг.





Bayarlallaa. Ih heregtei nom bichsen baina.
By: Zaya on Зургадугаар сар 21, 2009
at 10:12 am
Sain baina uu, Bi tanai garagsan “computeriig ehnees ni zow ashiglah gariin awlaga” gesen nom awlaa. Ene nomond yag heregleenii zuilsiig mash todorhoi bichij garagsan baina, vnheer hvnii heregtseenii nom bolj chadaj ee. Ta bvhend ajliin ondor amjilt hvsyee. Bayarlalaa.
By: Naranbaatar on September 9, 2009
at 11:49 am
Урам хайрласан уншигч Та бүхэндээ баярлалаа. Бидний номыг хэрэглэгч Та бүхэн л бодитоор үнэлж цэгнэх ёстой билээ. Хүний өдөр тутмын ажил, амьдралд хэрэгцээтэй ном бичсэн бол бид баяртай байна.
By: adobemn on September 12, 2009
at 11:23 am
goe nom bna a une ni 3000 yum u ain zaluusaa hariu
By: todmaa on October 16, 2009
at 12:42 pm
Тиймээ анхан шатны сурах бол 3000 төгрөгөөр зохиогчоос 99786401 утсаар авна. Дэлгүүртээ 4100 гэж байгаа
By: adobemn on October 16, 2009
at 1:15 pm
за энэ номноос чинь нэгийг авч эгчдээ өгье байз. Хэрэгтэй сурах бичгийг бидэнд хүргэж байгаа хүмүүст баярлалаа.
By: davaademberel on October 28, 2009
at 6:40 pm
энэ номнуудыг хаанаас худалдаж авах вэ? үнэ нь хэрэгтэй байна. хаанаас хэнээс авах вэ
By: Deegii on Хоёр дугаар сар 28, 2010
at 3:58 pm
Сайн байна уу, Photoshop номын сурах бичиг бол 20000 төгрөгөөр зохиогчоос 99786401 утсаар авна. Дэлгүүртээ 27000-30000 гэж байгаа. InDesign, CorelDRAW адилхан 15000
By: adobemn on Хоёр дугаар сар 28, 2010
at 4:58 pm
hi indesign4 iin surah gargah uu
By: tuka on Гуравдугаар сар 13, 2010
at 1:51 pm
surgalt yag hezee ehleh be tulbur hed be
By: tuka on Гуравдугаар сар 13, 2010
at 1:54 pm
Сайн уу
Indesign4 програмын сурах алсдаа indesign CS2-ийнх дээр нэмэлт маягаар гаргаж болно. Ер нь бол монголын хэвлэлд indesign CS2-ийг ашиглахаас өөр аргагүй. Учир нь зөвхөн монголын нөхцөлд бэлтгэсэн хэвлэлийн эхийг үйлдвэрт илгээхийн тулд нүүр буулгалт буюу монтаж хийдэг Imposer гэдэг нэмэлт програм нь зөвхөн indesign CS2-дээр л байдаг юм. Иймээс indesign CS4-өөс CS3 уруу тэгээд дахиад indesign CS2 дээр хөрвүүлж байж сая монтаж хийж байна.
Ер нь бол ажиллагааг хөнгөвчлөх, обьектуудад бэлэн загвар хийх, интерактив үзүүлэн таниулах материал бэлтгэх, вэбд эх бэлтгэж оруулах талдаа indesign CS4 дээр илүү юм олон бий лд ээ.
By: adobemn on Гуравдугаар сар 29, 2010
at 1:33 pm
Сайн байцгаана уу? 2010 оны 4-р сарын 12-нд Adobe CS5 шинэ хувилбар нээлтээ хийнэ гэсэн. Програмууд маань улам л гоё болох байхдаа. Та бүхэнд амжилт хүсье. Аан нээрэн CorelDraw, Adobe Illustrator програм 2-ын хувьд үүрэг зориулалт нь адилхан юм байна лээ. Адилхан вектор зургын програм тийм болохоор та Adobge Illustrator-ын талаар бас мэдээлэл оруулж өгөөч
By: Batmunkh on Дөрөвдүгээр сар 8, 2010
at 11:59 am
Маш хэрэгтэй мэдээллүүд байна аа. Мэргэжлийн зураг засвар Photoshop номноос авмаар байна. Бас энэ зургийн программ гайхалтай юм аа.
By: Туяа on Тавдугаар сар 1, 2010
at 3:23 pm
PC formatlah zaawar ogooch, help me
By: tsoom on Зургадугаар сар 8, 2010
at 8:01 pm
сайн уу,
Хүнд мөнгө төлөлгүй компьютераа өөрөө форматлах талаар зааварчилгааг “Компьютерийг эхнээс нь зөв сурах” номдоо би тодорхой бичсэн байгаа тэр номыг аль ч дэлгүүрээс 5000 орчмоор, эсвэл надаас 4000-аар 316627-оор утасдаад авч болно.
Энэ номтой байхад хэзээд хүн гуйхгүй хүнд мөнгө төлөхгүй амар болно.
By: adobemn on Зургадугаар сар 9, 2010
at 6:03 am
Bayrlalaa
By: sodoo on Дөрөвдүгээр сар 23, 2012
at 12:30 pm
зүгээр
By: adobemn on Дөрөвдүгээр сар 24, 2012
at 8:26 am
hi zuvluguu avah gesen yum aa indesign CS2 deer tomyog herhen amarhan zohitsuulah we
By: bilgee on September 3, 2010
at 12:00 pm
indesign CS2 дээр томьёо хийдэг тусгай нэмэлт програм уг нь байдагч тэдгээр нь үнэтэй болохлоор монголд орж ирдэггүй юм. Харин манай хэвлэлийн үйлдвэрийнхэн Word Equation дээр бичсэн томьёог Word-оосоо illustrator дээр Copy Paste хийн дуудаж линк үүсгэх замаар indesign дээр эх бэлтгэдэг юм.
By: adobemn on September 3, 2010
at 8:51 pm
сайн байна уу? би нэг сургуульд компьютерийн багш хийдэг. Би хичээлээрэй оюутнууддаа PhotoShop, InDesign, CorelDraw заадаг. Оюутнууддаа шинэ соргог зүйл заахыг эрмэлзэж л байна. Хэлний мэдлэг муугаас интернэтээс өөртөө хэрэгтэй мэдээлэл олж авахад хүндрэлтэй байна л даа. Таны 3 ном надад маш их таалагдлаа. Манай оюутнуудад ч бас таалагдана гэж найдаж байна. Гэвч худалдаж авах гэхээр номын дэлгүүр маш үнэтэй байх юм аа.Таниас хэвлэлийн үнээр нь авах боломж байгаа болов уу?
By: zaya on September 9, 2010
at 4:42 pm
Сайн уу, Заяа эдгээр номыг хэвлэлийн үнээр нь надаас 316627, 99786401 утсаар холбогдоод хүмүүс аваад байгаа. Та холбогдоорой. Амжилт хүсье!
By: adobemn on September 10, 2010
at 9:48 am
таны гаргасан номнууд их сайн бас ойлгомжтой байдаг. одоо adobe flash програмыг бие дааж сурах бичиг гаргавал боломжийн байхаа залуус бид нарт ч бас их хэрэгтэй байна.
By: Энхжин on Арван хоёрдугаар сар 24, 2010
at 1:41 pm
Баярлалаа, одоо Photoshop CS5-ын ном шинээр бичиж байна. Аажимдаа энэ саналыг чинь бодноо.
By: adobemn on Арван хоёрдугаар сар 24, 2010
at 2:44 pm
word2007 nom bnuu
By: tserendolgor on Нэг дүгээр сар 4, 2011
at 4:00 pm
Сайн байна уу? Би сургуульд Технологийн багш хийж байгаад энэ жил тэтгэвэрт гарсан .”Залуу зохион бүтээгч” сэтгүүл миний хайралж шүтдэг сэтгүүл минь байсан юм Одооч он дугаараараа үдээтэй байдаг “Инженерийн эрэн”сэтгүүлдээ хавсралт хүүхэд багачуудад зориулсан ” Залуу зохион бүтээгч” гаргаж болохгүй юу? хэрэв гаргавал хүүхэд багачуудын хэрэгцээнд нийцсэн 3-2 буланд материал өгч болох юм \жишээн хошин бодлого , эв дүй ,сэтгэхүй хэгжүүлэх тоглоом , ов мэх гэх мэт \ чамаас Анхан шатны сурах,Компьютер эхнээс нь сурах, Photoshop номын сурах бичиг 3-ыг эхний ээлжинд авмаар байна бусдыг нь утсаар яриулъя
By: bayaraa on Нэг дүгээр сар 9, 2011
at 9:42 pm
Sain bn uu?
sanamsargui tanai site-nd zochilj nileen l yum unshlaa. Bur nomiig tani olj avch unshmaar, medmeer , surmaar sanagdlaa.
Ta buhend ajil-n undur amjilt husie.
By: ooko on Нэг дүгээр сар 29, 2011
at 2:38 pm
сайн уу, ном авч үзээд сурах хэрэгтэй хүнээс гуйхгүй хийх гэсэн юмаа хийчихдэг болвол аштай юу тиймээ
By: adobemn on Нэг дүгээр сар 30, 2011
at 8:58 am
ene nomiig xaanaas xudaldan awch bolox we?
By: davaa on Нэг дүгээр сар 30, 2011
at 2:46 pm
“интерном” номын их дэлгүүрээс аваарай
By: adobemn on Хоёр дугаар сар 2, 2011
at 12:01 pm
tanai nomnud hagur bdg yum
By: ishee on Хоёр дугаар сар 8, 2011
at 12:32 pm
sain uu, nomiin bux delguurt my nomiig zarj baigaa
By: adobemn on Хоёр дугаар сар 12, 2011
at 9:27 am
сайн уу зураг засварт суралцах гэж байгаад баяр хүргье. Photoshop -ийн ном надад 2-л үлдээд байна. 91948001 утсаар холбогдоод Улаанбаатар их дэлгүүрийн ойролцоогоос ирээд нэгийг нь аваарай.
By: adobemn on Гуравдугаар сар 31, 2011
at 4:18 pm
Сайн байна уу. Би сүүлийн үед ганц нэг фатиар татаж сурах санаатай нэг DSLR авсан юм аа. Тэгээд гэрэл зураг авах талаар “Гэрэл зураг”, “Ертөнцийг дүрслэх урлаг” хэмээх 2 номыг авч чамгүй их сурч авлаа. Гэтэл авсан зургаа засварлах тал дээр Photoshop -ийн мэдлэг маань чамлагдаад… Тэгээд фотошопийн талаар ямар ном байна гээд хайж байтал өөрийн тань мэдээллийг олж авлаа. Тэгээд л таны номыг авахаар шийдээд номын дэлгүүрт яваад ортол 27 гэж байна. 20-л байх шиг харагдсан даа гэж бодоод авсангүй ээ. Ирээд дахиад хартал өөрөөс тань авах хэрэгтэйг ойлголоо. Танаас яаж авах вэ? Зөвлөнө үү.
By: Addy George on Гуравдугаар сар 31, 2011
at 1:06 pm
hi tanai ene mergejliin zurag zasvar photoshop cs4 nom chn haaguur zaragdaj baigaa ve?
By: bravedesign22 on Тавдугаар сар 15, 2011
at 2:35 pm
sain uu internom gex met nomiin delguurt baigaa
By: adobemn on Тавдугаар сар 16, 2011
at 9:40 am
Сайн байна уу? Би CorelDRAW X5 номыг худалдаж авах гэсэн юмаа! үнэ нь хэд юм бэ? Хаанаас авах уу?
By: ganaa on Тавдугаар сар 29, 2011
at 1:55 pm
Сайн байна уу? CorelDRAW X5 номыг арай л бичиж амжаагүй байна. Энэ жилдээ багтааж гарганаа.
By: adobemn on Тавдугаар сар 30, 2011
at 7:09 am
анн тиймүү, тэгвэл худалдаанд гаргахаараа надад мэдэгдээрэй би хамгийн эхний худалдаж авъя
By: ganaa on Тавдугаар сар 31, 2011
at 2:11 pm
unshaad bsan chin surmaar bna
By: зулаа on Тавдугаар сар 31, 2011
at 8:56 am
энэ ном чинь худалдаанд гарсан уу
By: mogi on Наймдугаар сар 8, 2011
at 3:44 pm
Номын бүх дэлгүүрт зарагдаж байгаа.
By: adobemn on Наймдугаар сар 9, 2011
at 4:49 pm
Сайн байна уу танд энэ өдрийн мэнд хүргэе. Надад таны бичсэн 2 ном байдаг. Таныг биширч хүндэлж явдаг. Та дизайны чиглэлээр ямар нэгэн сургалт явуулдаг уу хэрэв тийм бол таны сургалтанд хамрагдах хүсэлтэй байна. hariu ilgeegeerei mash ikh bayarlana
By: rentsenpurev on November 23, 2011
at 10:04 am
Хэвлэлийн эх бэлтгэлийн гол 4 програмын шинэ шинэ боломжуудын талаар л бид сургалт явуулдаг. Яг дизайны сургалтыг СУИС-ын зураач багш нар зааж байгаа байхаа.
By: adobemn on Хоёр дугаар сар 1, 2012
at 5:13 pm
сайна байна уу? Flash CS5 дээр е-хичээл яаж хийх талаар видое, мэдээлэл, оруулаж өгж туслаач
By: tamyr on November 23, 2011
at 6:09 pm
Ах нь зөвхөн хэвлэлийн график дизайны ном бичдэг хүн ш дээ хөө.
By: adobemn on Хоёр дугаар сар 1, 2012
at 5:11 pm
Photoshop номыг авлаа. Миний бодсоноос илүү ном байна. Номын хэвлэлийн хуудаснуудын дизайн, чанар нь бас Hi-Fi байна. Амжилт хүсье!
By: hi on Нэг дүгээр сар 9, 2012
at 9:49 am
Урмын сэтгэлээ харамгүй хайрладаг уншигч Та бүхэндээ маш их баярлалаа.
By: adobemn on Хоёр дугаар сар 1, 2012
at 5:08 pm
Hi ene uneheer heregtei nomnuud bainaa yaj holbogdoj avah ve?
By: Nyamka on Нэг дүгээр сар 11, 2012
at 9:06 pm
91948001 утсаар холбогдоод дэлгүүрийн үнээр биш зохиогчийн үнээр 5000-7000 төгрөгөөр хямд авч болно.
By: adobemn on Хоёр дугаар сар 1, 2012
at 5:10 pm
Сайн байна уу. Illustrator – ын ном хэзээ худалдаанд гарах вэ? Тэсэн ядан хүлээж байна.
By: zaya on Нэг дүгээр сар 25, 2012
at 8:52 am
Сайн байна уу? Illustrator – ын ном хэзээ худалдаанд гарах вэ? Тэсэн ядан хүлээж байна.
By: zayanaa on Нэг дүгээр сар 25, 2012
at 8:57 am
сайн байна уу, танай номнууд дажгүй номнууд байна аа. баярлалаа. Adobe illustrator програмын тухай ном хэрэгтэй байна аа. тун чухал хэрэг гараад байна л даа. энэ програмын тухай ном хэдэн төгрөгний үнэтэй вэ? Хэрвээ би андуураагүй бол дээрхээс уншихад Corel Draw and Adobe illustrator гэсэн хоёр програмыг нэгтгээд нэг ном гаргасан юм шиг санагдлаа. та уг номны талаар миний мейлээр хариу өгч чадах уу? Daavka_1206@yahoo.com. энэ мейлээр хариу өгвөл маш сайн байна. баярлалаа таньд, ажлын амжилт хүсэе…
By: Davaasuren on Нэг дүгээр сар 31, 2012
at 9:48 am
сай нуу Сorel Draw ба Adobe illustrator гэсэн хоёр програмыг нэгтгээд нэг ном бичиж л байна. Одоо 5 ард гарах байхаа.
By: adobemn on Гуравдугаар сар 23, 2012
at 1:58 pm
Corel Draw X5 ба Adobe illustrator CS5 гэсэн хоёр програмыг нэгтгээд Хэвлэлийн график дизайны нэг цогц сурах бичиг бүтээх ажилтай л үзээд байна л даа ах нь. Ямар ч байсан энэ хавар залуус та бүхнийхээ гар дээр шинэ номоо тавина гэдэгт итгэлтэй байна.
By: adobemn on Хоёр дугаар сар 1, 2012
at 4:49 pm
sain baina uu
nomoo garanguut sitandaa medeelel taviarai..ih udaj bnshu hehe.tesen yadan huleej bn.
tanii heldegchlen AMJILT
By: bachka on Хоёр дугаар сар 4, 2012
at 8:35 pm
Illustrator-ийг шинээр оруулж байгаа болохлоор ном бичих ажил удаашралтай байнаа. Гэхдээ эцэст нь Та бүхэнд хэрэгтэй сайн ном гарах байх гэж найдаж байгаа шүү. Баярлалаа.
By: adobemn on Хоёр дугаар сар 7, 2012
at 6:42 am
Сайн байна уу?
Хэвлэлийн график дизайны сурах бичэг хэзээ худалдаанд гарах вэ?
By: ganaa on Хоёр дугаар сар 10, 2012
at 11:02 am
сайн байна уу? Хэвлэлийн график дизайн номоо бичиж л байна. Illustrator CS5 шинээр орж байгаа болохлоор удааширч байна. Сайн ном гарах болноо.
By: adobemn on Хоёр дугаар сар 12, 2012
at 5:48 am
сайнуу би photoshop дээр зураг засч сурах гэсэн юм аа та номон дээр байгаа юу тэгээд монгол хэлээрээ юу
By: ogii on Дөрөвдүгээр сар 2, 2012
at 6:33 pm
сайн уу, миний номноос зураг засах хагийн орчин үеийн аргыг сурч болно. Мэдээж монгол хэлээрээ
By: adobemn on Дөрөвдүгээр сар 3, 2012
at 7:05 am
photoshop cs5 iin nom tan bgaa yu. corel iin nomiig huleej bna
By: tuka on Дөрөвдүгээр сар 19, 2012
at 2:11 pm
Сайнуу, photoshop cs5-г надаас авбал 22,000 төгрөг. Одоо Illustrator, corel -ийн номыг бичээд дуусч бн. 5 сард хэвлэгдэж гарнаа.
By: adobemn on Дөрөвдүгээр сар 20, 2012
at 6:47 am