Сурах бичиг

InDesign CS6-ийн ном гарлаа

Хэвлэлийн эх бэлтгэлийн хамгийн орчин үеийн програм болох InDesign CS6-ийн сурах бичиг монголд анх удаа гарснаар бид дэлхийн хэвлэлийн эх бэлтгэгч нартай мөр зэрэгцэн ажиллах боломж олдлоо. Энэхүү номыг эх бэлтгэгч-дизайнер Батсуурийн Энхчимэг Л.Даваасүрэн миний 2006 онд хэвлүүлсэн InDesign програмын монголын анхны сурах бичиг дээр тулгуурлан америк багш нарын хамгийн сүүлийн үеийн хичээлээр баяжуулан энэхүү InDesign CS6-ийн сурах бичгийг бүтээн туурвисан юм. Номын бүх дэлгүүрээр зарагдаж байгаа бөгөөд зохиогчдоос авах үнэ нь 17000 төгрөг болно. Энэ нь дэлгүүрт борлуулагдах үнээс даруй 3000-5000 төгрөгөөр хямд юм.

********************************************************

Компьютерийг эхнээс нь зөв хэрэглэх гарын авлага

“Компьютерийг эхнээс нь зөв хэрэглэх гарын авлага”  номын нэмж  баяжуулсан гуравдахь хэвлэл таны гар дээр очиж байгаад зохиогч бид баяртай байна.
Орчин үед компьютер нь бүх салбарт нэн шаардлагатай чухал хэрэглэгдэхүүнй нэг болжээ. Гэвч төрийн албан хаагчийн шалгалтад компьютертаа унасан хүний тоо буурахгүй байгаа нь нэгийг сануулна. Тэгвэл өнөөдөр дунд сургуулийн хичээлийн хөтөлбөрт хэвлэлийн эх бэлтгэлийн InDesign програмыг албан ёсоор нэмж оруулах гэж байна.
Иймээс ч бид энэ удаагийн хэвлэлд InDesign CS6-д эх бэлтгэх талаар хамгийн орчин үеийн хичээлийг тоймлон оруулж байна. Үнэхээр сонирхоод энэ гайхамшигтай програмыг мэргэжлийн түвшинд сурах гэвэл бидний бичсэн бие дааж сурах номыг уншина биз ээ.
Номын эхний бүлэгт орчин үеийн компьютерийн бүтэц ажиллагааг товч тодорхой дэлгэн өгүүлсэн болно. Дараа дараагийн бүлгүүдэд windows-ийн орчинд хэрхэн зөв ажиллах, түүний дотор windows-7 үйлдлийн системийг хэрхэн шинээр суулгах дарааллыг нэг бүрчлэн үзүүлсэн.
Мөн оффисийн Word, Excel зэрэг програмыг яаж үр бүтээлтэй ашиглах, улмаар орчин үеийн технологи болох интернетийг өдөр тутмын амьдралынхаа ухаалаг хэрэглээ болгох талаар тодорхой бичлээ.
Хэн хүний өмнө өнөөдөр тулгардаг “түвэгтэй“ асуудал болох интернетээр илгээх зургийг яаж багасгаж, хэрхэн захианд хавсаргах, алсад суугаа нэгэнтэйгээ дуу дүрсний элдэв гажуудалгүйгээр яаж чатлах, өөрийн видео бичлэгийг интернэтээр дэлхий дахинд түгээх, амьдралынхаа торгон агшинг хэрхэн видеонд бичиж DVD болон CD дискэнд хадгалж үлдээх, мөн түүнчлэн хальсны хуучин бичлэгээ хэрхэн орчин үеийн дижитал хэлбэрээр архивлах зэрэгт товч тодорхой жишээгээр хариу өгсөн болно.

PC nuur

******************************************************

Illustrator CS5-ын иж бүрэн сурах бичиг анх удаа гарлаа!

“Хэн сэтгэж чадна түүнд зориулмуу” гэсэн уриагаар энэ номыг бүтээлээ.

“Хэвлэлийн график дизайн ба Illustrator CS5, CorelDRAW Х5″ ном  худалдаанд гарлаа.   “Хэвлэлийн график дизайн” хэмээх энэхүү сурах бичгийн дөрөвдэх удаагийн хэвлэлд Illustrator CS5-ыг анх удаа оруулснаар энэхүү гайхалтай програмыг иж бүрнээр судлах боломжийг монголд анх удаа нээж байна. Ийнхүү Illustrator CS5-г голлон оруулах болсны учир нь CorelDRAW-г бодвол Illustrator нь ажиллагаа ихтэй  ч боломж маш өндөртэй тул орчин үеийн монголын зураач, дизайнеруудынуран бүтээлийг цоо шинэ түвшинд гаргах үнэхээр гайхалтай боломж бүхий вектор дүрслэлийн програм билээ.

Энэ номыг номын бүх дэлгүүрээс худалдан авч болно. Мөн шуудангаар захиалж авч болно. Харин зохиогчоос авбал хямдралтай үнэ 17,000 төгрөг.

163 thoughts on “Сурах бичиг

  1. Sain baina uu, Bi tanai garagsan “computeriig ehnees ni zow ashiglah gariin awlaga” gesen nom awlaa. Ene nomond yag heregleenii zuilsiig mash todorhoi bichij garagsan baina, vnheer hvnii heregtseenii nom bolj chadaj ee. Ta bvhend ajliin ondor amjilt hvsyee. Bayarlalaa.

  2. Урам хайрласан уншигч Та бүхэндээ баярлалаа. Бидний номыг хэрэглэгч Та бүхэн л бодитоор үнэлж цэгнэх ёстой билээ. Хүний өдөр тутмын ажил, амьдралд хэрэгцээтэй ном бичсэн бол бид баяртай байна.

    • Тиймээ анхан шатны сурах бол 3000 төгрөгөөр зохиогчоос 99786401 утсаар авна. Дэлгүүртээ 4100 гэж байгаа

  3. за энэ номноос чинь нэгийг авч эгчдээ өгье байз. Хэрэгтэй сурах бичгийг бидэнд хүргэж байгаа хүмүүст баярлалаа.

  4. Сайн байна уу, Photoshop номын сурах бичиг бол 20000 төгрөгөөр зохиогчоос 99786401 утсаар авна. Дэлгүүртээ 27000-30000 гэж байгаа. InDesign, CorelDRAW адилхан 15000

  5. Сайн уу
    Indesign4 програмын сурах алсдаа indesign CS2-ийнх дээр нэмэлт маягаар гаргаж болно. Ер нь бол монголын хэвлэлд indesign CS2-ийг ашиглахаас өөр аргагүй. Учир нь зөвхөн монголын нөхцөлд бэлтгэсэн хэвлэлийн эхийг үйлдвэрт илгээхийн тулд нүүр буулгалт буюу монтаж хийдэг Imposer гэдэг нэмэлт програм нь зөвхөн indesign CS2-дээр л байдаг юм. Иймээс indesign CS4-өөс CS3 уруу тэгээд дахиад indesign CS2 дээр хөрвүүлж байж сая монтаж хийж байна.
    Ер нь бол ажиллагааг хөнгөвчлөх, обьектуудад бэлэн загвар хийх, интерактив үзүүлэн таниулах материал бэлтгэх, вэбд эх бэлтгэж оруулах талдаа indesign CS4 дээр илүү юм олон бий лд ээ.

  6. Сайн байцгаана уу? 2010 оны 4-р сарын 12-нд Adobe CS5 шинэ хувилбар нээлтээ хийнэ гэсэн. Програмууд маань улам л гоё болох байхдаа. Та бүхэнд амжилт хүсье. Аан нээрэн CorelDraw, Adobe Illustrator програм 2-ын хувьд үүрэг зориулалт нь адилхан юм байна лээ. Адилхан вектор зургын програм тийм болохоор та Adobge Illustrator-ын талаар бас мэдээлэл оруулж өгөөч

  7. Маш хэрэгтэй мэдээллүүд байна аа. Мэргэжлийн зураг засвар Photoshop номноос авмаар байна. Бас энэ зургийн программ гайхалтай юм аа.

  8. сайн уу,
    Хүнд мөнгө төлөлгүй компьютераа өөрөө форматлах талаар зааварчилгааг “Компьютерийг эхнээс нь зөв сурах” номдоо би тодорхой бичсэн байгаа тэр номыг аль ч дэлгүүрээс 5000 орчмоор, эсвэл надаас 4000-аар 316627-оор утасдаад авч болно.
    Энэ номтой байхад хэзээд хүн гуйхгүй хүнд мөнгө төлөхгүй амар болно.

    • indesign CS2 дээр томьёо хийдэг тусгай нэмэлт програм уг нь байдагч тэдгээр нь үнэтэй болохлоор монголд орж ирдэггүй юм. Харин манай хэвлэлийн үйлдвэрийнхэн Word Equation дээр бичсэн томьёог Word-оосоо illustrator дээр Copy Paste хийн дуудаж линк үүсгэх замаар indesign дээр эх бэлтгэдэг юм.

  9. сайн байна уу? би нэг сургуульд компьютерийн багш хийдэг. Би хичээлээрэй оюутнууддаа PhotoShop, InDesign, CorelDraw заадаг. Оюутнууддаа шинэ соргог зүйл заахыг эрмэлзэж л байна. Хэлний мэдлэг муугаас интернэтээс өөртөө хэрэгтэй мэдээлэл олж авахад хүндрэлтэй байна л даа. Таны 3 ном надад маш их таалагдлаа. Манай оюутнуудад ч бас таалагдана гэж найдаж байна. Гэвч худалдаж авах гэхээр номын дэлгүүр маш үнэтэй байх юм аа.Таниас хэвлэлийн үнээр нь авах боломж байгаа болов уу?

    • Сайн уу, Заяа эдгээр номыг хэвлэлийн үнээр нь надаас 316627, 99786401 утсаар холбогдоод хүмүүс аваад байгаа. Та холбогдоорой. Амжилт хүсье!

  10. таны гаргасан номнууд их сайн бас ойлгомжтой байдаг. одоо adobe flash програмыг бие дааж сурах бичиг гаргавал боломжийн байхаа залуус бид нарт ч бас их хэрэгтэй байна.

  11. Сайн байна уу? Би сургуульд Технологийн багш хийж байгаад энэ жил тэтгэвэрт гарсан .”Залуу зохион бүтээгч” сэтгүүл миний хайралж шүтдэг сэтгүүл минь байсан юм Одооч он дугаараараа үдээтэй байдаг “Инженерийн эрэн”сэтгүүлдээ хавсралт хүүхэд багачуудад зориулсан ” Залуу зохион бүтээгч” гаргаж болохгүй юу? хэрэв гаргавал хүүхэд багачуудын хэрэгцээнд нийцсэн 3-2 буланд материал өгч болох юм \жишээн хошин бодлого , эв дүй ,сэтгэхүй хэгжүүлэх тоглоом , ов мэх гэх мэт \ чамаас Анхан шатны сурах,Компьютер эхнээс нь сурах, Photoshop номын сурах бичиг 3-ыг эхний ээлжинд авмаар байна бусдыг нь утсаар яриулъя

    • сайн уу, ном авч үзээд сурах хэрэгтэй хүнээс гуйхгүй хийх гэсэн юмаа хийчихдэг болвол аштай юу тиймээ

      • сайн уу зураг засварт суралцах гэж байгаад баяр хүргье. Photoshop -ийн ном надад 2-л үлдээд байна. 91948001 утсаар холбогдоод Улаанбаатар их дэлгүүрийн ойролцоогоос ирээд нэгийг нь аваарай.

  12. Сайн байна уу. Би сүүлийн үед ганц нэг фатиар татаж сурах санаатай нэг DSLR авсан юм аа. Тэгээд гэрэл зураг авах талаар “Гэрэл зураг”, “Ертөнцийг дүрслэх урлаг” хэмээх 2 номыг авч чамгүй их сурч авлаа. Гэтэл авсан зургаа засварлах тал дээр Photoshop -ийн мэдлэг маань чамлагдаад… Тэгээд фотошопийн талаар ямар ном байна гээд хайж байтал өөрийн тань мэдээллийг олж авлаа. Тэгээд л таны номыг авахаар шийдээд номын дэлгүүрт яваад ортол 27 гэж байна. 20-л байх шиг харагдсан даа гэж бодоод авсангүй ээ. Ирээд дахиад хартал өөрөөс тань авах хэрэгтэйг ойлголоо. Танаас яаж авах вэ? Зөвлөнө үү.

  13. Сайн байна уу танд энэ өдрийн мэнд хүргэе. Надад таны бичсэн 2 ном байдаг. Таныг биширч хүндэлж явдаг. Та дизайны чиглэлээр ямар нэгэн сургалт явуулдаг уу хэрэв тийм бол таны сургалтанд хамрагдах хүсэлтэй байна. hariu ilgeegeerei mash ikh bayarlana

    • Хэвлэлийн эх бэлтгэлийн гол 4 програмын шинэ шинэ боломжуудын талаар л бид сургалт явуулдаг. Яг дизайны сургалтыг СУИС-ын зураач багш нар зааж байгаа байхаа.

  14. Photoshop номыг авлаа. Миний бодсоноос илүү ном байна. Номын хэвлэлийн хуудаснуудын дизайн, чанар нь бас Hi-Fi байна. Амжилт хүсье!

    • 91948001 утсаар холбогдоод дэлгүүрийн үнээр биш зохиогчийн үнээр 5000-7000 төгрөгөөр хямд авч болно.

  15. сайн байна уу, танай номнууд дажгүй номнууд байна аа. баярлалаа. Adobe illustrator програмын тухай ном хэрэгтэй байна аа. тун чухал хэрэг гараад байна л даа. энэ програмын тухай ном хэдэн төгрөгний үнэтэй вэ? Хэрвээ би андуураагүй бол дээрхээс уншихад Corel Draw and Adobe illustrator гэсэн хоёр програмыг нэгтгээд нэг ном гаргасан юм шиг санагдлаа. та уг номны талаар миний мейлээр хариу өгч чадах уу? Daavka_1206@yahoo.com. энэ мейлээр хариу өгвөл маш сайн байна. баярлалаа таньд, ажлын амжилт хүсэе…

    • сай нуу Сorel Draw ба Adobe illustrator гэсэн хоёр програмыг нэгтгээд нэг ном бичиж л байна. Одоо 5 ард гарах байхаа.

  16. Corel Draw X5 ба Adobe illustrator CS5 гэсэн хоёр програмыг нэгтгээд Хэвлэлийн график дизайны нэг цогц сурах бичиг бүтээх ажилтай л үзээд байна л даа ах нь. Ямар ч байсан энэ хавар залуус та бүхнийхээ гар дээр шинэ номоо тавина гэдэгт итгэлтэй байна.

    • Illustrator-ийг шинээр оруулж байгаа болохлоор ном бичих ажил удаашралтай байнаа. Гэхдээ эцэст нь Та бүхэнд хэрэгтэй сайн ном гарах байх гэж найдаж байгаа шүү. Баярлалаа.

    • сайн байна уу? Хэвлэлийн график дизайн номоо бичиж л байна. Illustrator CS5 шинээр орж байгаа болохлоор удааширч байна. Сайн ном гарах болноо.

      • Хэвлэлийн график дизайн ном худалдаанд гарсан юму? гарсан бол хаа хаагуурт зарж байгаа вэ?

      • Сайн уу, “Хэвлэлийн график дизайн ба Illustartor CS5 and CorelDRAWx5” ном худалдаанд гарсан. Номын бүх дэлгүүрт байгаа надаас авбал бараг 5000-7000-аар хямд авч болно. 91948001

  17. сайнуу би photoshop дээр зураг засч сурах гэсэн юм аа та номон дээр байгаа юу тэгээд монгол хэлээрээ юу

    • сайн уу, миний номноос зураг засах хагийн орчин үеийн аргыг сурч болно. Мэдээж монгол хэлээрээ

    • Сайнуу, photoshop cs5-г надаас авбал 22,000 төгрөг. Одоо Illustrator, corel -ийн номыг бичээд дуусч бн. 5 сард хэвлэгдэж гарнаа.

  18. sain bn uu. tanid ene udriin mend hurgiye. tanii nomnuud nadad mash ih taalagdlaa. bi Photoshop, CorelDraw 2iig biye daan surah geed hicheej bn. tanii nomnuudiig herhen yaj avah be? heden turliin nom baidag be? yamar unetei boloh be? ta hariu bicheerei…
    TAND amjilt husye.
    damdintoivgoo@yahoo.com

    • сайн байнуу, Photoshop, CorelDraw сурах бичгийг дэлгүүрийн үнээс 5000-7000-аар хямдаар зохиогч надаас авч болно. Утас 91948001

    • сайн уу Adobe CS6 Master Collection-г нэг мөсөн суулгасан нь дээргүй юу. Өөрөө ямар газраас авсан юм болдоо програмаа. Уг нь ганц файлыг л зохих газар нь дараад хуулахад юм нэхэхгүй болно доо.

    • CS6-г надаар бичүүлж авч болно. 2 DVD хэрэгтэй, 5000-аар бичүүлээд ав. 91948001 утсаар холбоо барьж байгаад ирээрэй.

  19. sn bnu tanid ajllin undur amjily husiy bi tanii nomiig yag odoo urdaa tavichaad l kom o oroldoj suuna ta bolomjtoi bol bitdepender programiig ashiglah talaar todorhoi zaavar uguuch bi buruu ajilluulaad hamag exe file a ustgaad haychihlaaa

    • сайн уу bitdepender програм нь exe файлыг угаасаа устгачихаад байдаг юм Иймээс keygen төрлийн бүх програмаа нэр өгөөд дискен дээр хуулаад авчих нь дээрдээ.

  20. сайн байнуу энэ номнуудыг хаанаас авах боломжтой вэ номоо дагалдаж программ нь ирэх үүү

    • сайн уу номуудыг номын бүх дэлгүүрт зарж байгаа, надаас 316627-гоор утасдаж авбал 5000 – 7000-аар хямд авч болно. Програмууд нь зөөврийн хэлбэрээр дагалдаж очино.

  21. Сайн байна уу? Юуны өмнө танай хамт олонд энэ өдрийн мэндийг хүргэе. InDesign дээр тодруулбал Imposer Pro программын талаар хаанаас илүү дэлгэрэнгүй мэдээлэл олж болохыг хэлж өгч туслаач… Pls

    • сайн уу одоо 12 сард шинээр хэвлэгдэн гарах гэж байгаа InDesign CS6 номон дээр Imposer Pro программын талаар илүү дэлгэрэнгүй мэдээлэл оруулсан байгаа. Манай сургалтаас энэ талаар илүү мэдээлэл авч болно.

  22. Сайн байн уу? Танд ажлын өндөр амжилт хүсье! Мэргэжлийн зураг засвар & Photoshop,Мэргэжлийн зураг засвар & Photoshop cs5 энэ хоёр номыг хаанаас авах вэ? Танд байгаа юу? Нийлээд ямар үнтэй бол…….

    • сайн уу “Мэргэжлийн зураг засвар & Photoshop” нь эхний хэвлэл болохлоор 2 жилийн өмнө дууссан дараа нь шинээр жишээнүүд нэмж “Мэргэжлийн зураг засвар & Photoshop cs5” номыг хэвлүүлсэн юмаа. Энэ номыг надаас 25000-гаар 91948001-ээр утасдаад авч болно. Дэлгүүрүүдэд 28,000-30,0000-н хооронд байгаа.

  23. сайн байна уу, таны cs5 номыг аваад хэрэглэж байна.сайхан ном байна, эхлэн суралцагч болохоор заримдаа жаахан түүртээд, нухаад л сууж байна, танд видео хэлбэрийн сурах бичиг байгаа юу, би төгсөлтийн монтаж хийж сурах гээд л оролдож л байна, таны ном дээр энэ тухай их товчхон байх юмаа, монтаж хийхэд фотошопыг л зөвхөн ашигладаг юмуу, эсвэл өөр хялбаршуулсан программ байдаг юмуу, надад арай дэлгэрэнгүй сурах бичиг хэрэгтэй байна л даа, танд өөрт чинь байхгүй бол хаанаас авч болохыг зөвлөөч, бас энэ гадуур англи хэлээр байгаа видео хичээлүүдэд монтажны талаар дэлгэрэнгүй байдаг уу, хэр ойлгомжтой хичээлүүд байдаг юм бэ?, за таны ажилд амжилт хүсье

    • сайн уу, монтаж хийх талаар видео хичээл бараг байдаггүй юм даа уг нь амархан шүү дээ. Дараагийн номын хэвлэлд энэ талаар арай дэлгэрнгүй оруулнаа.

  24. сайн байна уу, таны номыг авсан юмаа, тэгээд 3d текст бичих гэхээр болж өгөхгүй байна, манай pc 4 GB RAM, NVIDIA GEFORCE 7300 GS гэсэн график карттай юм байна, багтаамж нь 1000 гаруй л тоо харагдаж байсан.
    259-р хуудсанд бичсэнээр enable open GL Drawing горимд нь тавих гээд номын зааврын дагуу тохиргоо хийх гэхээр яг тэр хэсэг нь идэвхжихгүй байна.
    тэр SPU settings тохиргооны хэсэгт нь курсороо аваачихаар доод талд нь хэсэг бичиг гарч ирээд алга болчих юм. /grafhics hardware acceseleration is unavialable. you will need to upgrade your video driver and possibly your video card./ гэсэн бичиг гарч ирээд алга болж байна.
    бас растуулах гээд зааврын дагуу , rasterize type команд өгсөн ч гэсэн ямар ч өөрчлөлт гарахгүй, хэвээрээ л байгаад байх юм.
    график карт нь болохгүй байгаа юмуу, эсвэл өөр ямар нэгэн тохиргоо байдаг юмуу, энэ талаар зааж зөвлөж туслаач.

    зав гаргаж уншсанд баярлалаа, танд ажлын өндөр амжилт хүсье.

  25. сайн байна уу, таны номыг авсан юмаа, тэгээд 3d текст бичих гэхээр болж өгөхгүй байна, манай pc 4 GB RAM, NVIDIA GEFORCE 7300 GS гэсэн график карттай юм байна, багтаамж нь 1000 гарсан л харагдаж байсан.
    259-р хуудсанд бичсэнээр enable open GL Drawing горимд нь тавих гээд номын зааврын дагуу тохиргоо хийх гэхээр яг тэр хэсэг нь идэвхжихгүй байна.
    тэр SPU settings тохиргооны хэсэгт нь курсороо аваачихаар доод талд нь хэсэг бичиг гарч ирээд алга болчих юм. /grafhics hardware acceseleration is unavialable. you will need to upgrade your video driver and possibly your video card./ гэсэн бичиг гарч ирээд алга болж байна.
    бас растуулах гээд зааврын дагуу , rasterize type команд өгсөн ч гэсэн ямар ч өөрчлөлт гарахгүй, хэвээрээ л байгаад байх юм.
    график карт нь болохгүй байгаа юмуу, эсвэл өөр ямар нэгэн тохиргоо байдаг юмуу, энэ талаар зааж зөвлөж туслаач.
    зав гаргаж уншсанд баярлалаа, танд ажлын өндөр амжилт хүсье.

    • сайнуу, график картныхаа драйверийг дахин таниулаад үздээ. Уг нь хурд, багтаамж нь хангалттай л юм байна.

  26. sain uu, dahin taniulaad ch nemergui yumaa. yamar neg tohirgoo l baidag yum shig sanagdaad bh yum, esvel fhotoshop programmdaa bdad yum bolov uu, tedy-s l bichuulj avsan yum, zarimdaa key neheed l baidag yum, gehdee ugeer ajillaj bgaa, manaih ugsarsan pc l de, tegeheer boldoggui yum bolov uu, ene talaar uurt chin i tanij meddeg hun bval asuuj ugch tus bolooch?, c diskend ni 20gb zai bna, ene bagadaad bgaa yum bolov uu/,

  27. sain baina uu, tanaas cs 5-iin DVD bichuulj avaya, bas nuur toligor bolgogog jijig programm baidag yum bna, /smooth skin plugin/, ene programm tand baidag uu, baival bas avmaar bna, tanaas hediid avch boloh ve, bas yamar uneer avah ve?, ,
    nomiin ariin huudsand baigaa 91948001 tanii utas mun uu, saya zalgasan avahgui bna lee, hediid utsaar yrih boomjtoi baidag ve? za bayarlalaa

  28. saun bna uu, tanaas cs5-iin DVD bichuulj avmaar bna, bas cs 5-n nemelteer nuur toliilgodog /smooth skin plugin/ mini programm baigaa yu, baival hamtad ni avmaar baina, hezee haanaas avch boloh ve, 91948001 tanii utas mun uu, nomiin ariin huudsan deer ene dugar bna lee, za bayarlalaa

  29. sain bna uu?.
    bi corel draw bolon ilustrator 2-iig logo xiix tubshind anxnaas ni surax xuseltei bnaa.anxan shatnii neg burchilen tailbarlasan nom bna uu.esbel surgalt bii yu?.bi xamragdmaar bna.PS-deer bol er ni ok- lidoo.bi toron xeblel xiideg yumaa.tiimees t-shirt design xiix zailshgui shaardlagtai bna.tanii deerx 2 pro-iin talaar bichsen nomiig absaaan.gexdee ene no for -beginners.uchir ni bi buur anxnaas ni zaalgamaar bna.uul ni ps-iig nomiig ni bariaad 2-3 xonogt li surtsiishd.odoo bol bur ongo shuult xiideg.tuslax bolomj bna uu?.
    thanks

    • сайн уу наад номоо багажнааснь эхлээд сайн уншвал анхан шатны хүнд ихээхэн ойлгомжтой болох юм шүү. 8-р сарын 1-нээс л сургалт эхэлнэ дээ.

  30. сайн байна уу, сs5 авч суулгасан чинь интернетэд холбогдчихоор л түлхүүр үг нэхээд байх юм. нет-д орохгүй бол зүгээр. тэр нет-д холбогдох холбоог нь хаах ара байдаг уу?

    • сайн уу, суулгаад нэтээ холбохоос өмнө crack хийнэ шүү дээ. Түүнийг хийгээгүй бол устгаад дахин суулгаад crack хийх хэрэгтэй.

  31. Би фотошоп номыг авсан. Маш их таалагдсан. Харин дагалдаж ирсэн DVD-г үрчихсэн дахиад олдох боломж байна уу?

    • 3 nom baigaa ali ni yum boldoo
      Компьютерийг эхнээс сурах нь дуусчихсан байгаа намраас дахин хэвлэгдэнэ

  32. sain baina uu, tanii cs 5 surah bichgiig avaad ih zuil sursan bolohoor mash ih bayarlalaa.cs 5 balon cs6 yamar yalgaatai ve, bas tanii nomond bichseneer raw-gaar avsan zurgaa yaj photoshoptoo oruulah ve, oruulsan zurag maani negdehgui yum

      • сайн уу, Photoshop файл нээгээд зураг нь харагдахгүй байгаа бол 1рт: давхаргуудыг унтраасан, 2рт эвдрэлтэй хадгалагдсан байж болно. Зургийг Photoshop дээр байдаг Bridge програмаар үзэхэд psd гэсэн цэнхэр пиктограм гарахгүй дотор нь ямар файл байгаа нь шууд харагдаж байгаад аа уг нь

  33. sain bna uum cs6 suulgasan yumaa, tegeed zurguudaa neeheer psd gesen file garsan murtuu dotorh zurag ni haragdahgui yum, uuniig yaj haragddag bolgoh ve, cs5 tai baihad neeh gej baigaa zurgaa neehguigeer deer ni neg tovshihod l dotor ni baigaa zurag dood hesegt ni haragddag baisan yum. ene talaar tuslaach?

  34. сайн байна уу, зассан зургаа хадгалахад PSD, TIFF форматын алинаар нь хадгалах хэрэгтэй вэ, би уул нь PSD- ээр хадгалдаг юм. зассан зургаа шууд харж болж байгаагаар нь TIFF-г зүгээр юмуу гэж бодсон юм.бас TIFF- LZW гэсэн арай бага зай эзлэх шахсан хувилбар ч байх юм. Энэ гурвын дотроос аль нь чанарын алдагдалгүй хадгалдаг юм бэ, та өөрөө голдуу ямар форматаар зассан зургаа хадгалдаг вэ, таны номд зөвлөснөөр RAW-аар зургаа авч байгаа.үнэхээр гайхалтай юм байна лээ.танд амжилт хүсье.

  35. сайн байна уу, танаас авсан dvd-нд байгаа фондууд нь суусан мөртлөө монгол фондоор бичих гэхээр болохгүй хувирч өгөхгүй байна. arial-аас бусад нь ө, ү үсэг танихгүй байна, буруу суулгасан юм болов уу, яавал дээрр вэ?

    • фонтоо яаж суулгасан юм болдоо. Компьютерт чинь RealMon, Monkey гарын драйверууд байгаа ахул устгахгүй бол болохгүй

    • photoshop дээр зургаа нээж тасдах гэж байгаа биз дээ. JPEG зургийг томруулахад арзайж харагдах тул болохгүй. Иймээс зургийг эхнээс нь өндөр пикселтэй буюу томоор авах хэрэгтэй.

  36. Сайн байна уу? Таны номнуудыг pdf файл байдлаар авч болох уу? Би гадаадад байдаг. Хэрэв болох бол ямар үнэтэй бэ?

    • Сайн байна уу? Таны номнуудыг pdf файл байдлаар авч болох уу? Би гадаадад байдаг. Хэрэв болох бол ямар үнэтэй бэ?

      • сайн уу гадаадад байдаг хүмүүс миний номыг хүнээр захиад авахуулдаг юм. pdf файл байдлаар авах боломжгүй.

  37. Сайна байна уу indesign 6 номыг чинь хаанаас худалдаж авах вэ install нь хамтда байгаа юу анхан шатнаас нь заавар байга юу яаралтай хариу хэлээч ?? 99019174

  38. sain buuu bi photoshop deer ih ajillah hereg garah yumaa medehgvi zvil ch ikh yum gariin awlaga nom heregtei bnaa haanaas awch bolohiig bicheerei bayarlalaa

  39. Сайн байна уу? “Компьютерийг эхнээс нь зөв ашиглах гарын авлага” 1-р ном чинь одоо зарагдаж байгаа болов уу? Би компьютерийг эхнээс нь дуустал бүх л зүйлийг сурмаар байна. Эхний ээлжинд аль номыг нь авбал зүгээр вэ? Яваандаа таны сургалтанд ч гэсэн суумаар юм байна.

  40. Сайн байна уу? Эх бэлтгэлийн InDesign CS3 дээр ажиллах заавар бүхий сурах бичиг байгаа юу? Байгаа бол ямар үнээр худалдаалагдаж байна вэ? Мөн фотошопын ном байгаа юу?

Leave a reply to adobemn Хариулт болиулах