Хувийн мэдээлэл

Тугчин Лувсангийн Даваасүрэн

Миний товч түүх:
Хэнтий аймгийн Батноров сумын харьяат. 1989 он хүртэл МААЭШ-ний хүрээлэнд зохион бүтээгч инженер, 1989-2004 онд МХЗЭ-ийн ТХ-ны “Залуу зохион бүтээгч” сэтгүүлийн сурвалжлагч,
“Тэнгэр” мөн “Монголын залуучууд” сонины хариуцлагатай нарийн бичгийн дарга, Монголын анхны хувийн хэвлэлүүдийн нэг “Хос мөр” сонины эрхлэгчээр ажиллаж байсан.

2003 оноос эхлэн компьютерийн хэрэглээний програмын давхардсан тоогоор 7 цуврал номыг бичихийн сацуу зарим дээд сургуульд хэвлэлийн график дизайны хичээл зааж ирсэн. 2006 оноос өнөөг хүртэл шинжлэх ухаан танин мэдэхүйн “Эрдэм их хүч” сэтгүүлийн ерөнхий редакторын алба хашиж байна.

Мөн 2009 оны хичээлийн жилээс Кино урлагийн дээд сургууль (Жигжидын нэрэмжит)-д сэтгүүлч, оператор, найруулагч болон урлагийн менежерийн ангиудад “Хэвлэлийн дизайн, фото сэтгүүл зүй”, “Дижитал дүрслэлийн үндэс” хичээлүүдийг зааж байна.

Миний уран бvтээл:

2003-2004 онд “Хэвлэлийн эх бэлтгэл & Design” Бие даан vзэх цогц сурах,
2005 онд “Хэвлэлийн эх бэлтгэл & Design” нэмж засварласан II хэвлэл,
2005-2006 онд “InDesign CS/CS2-Эх бэлтгэлийн шинэ стандарт” Монголын мэргэжлийн эх бэлтгэлийн анхны цогц сурах бичиг,
 2007 онд “Хэвлэлийн график дизайн & CorelDRAW X3 ” мэргэжлийн график дизайны бие даан vзэх сурах бичиг,
2007-2009 онд “Мэргэжлийн зураг засвар & Photoshop” Монголын мэргэжлийн анхны зураг засварын цогц сурах бичиг,
2009 онд “Компьютерийг эхнээс нь зөв ашиглах гарын авлага”
 2011 онд “Мэргэжлийн зураг засвар & Photoshop CS5” зураг засварын цогц сурах бичгийн хоёрдугаар хэвлэл,
2012 онд “Компьютерийг эхнээс нь зөв ашиглах гарын авлага” номын хоёрдугаар хэвлэл,
2012 онд “Хэвлэлийн график дизайн ба Illustrator CS5, CorelDRAW Х5″ мэргэжлийн график дизайны бие даан vзэх сурах бичгийн дөрөвдүгээр хэвлэл,
2013 онд “Хэвлэлийн эх бэлтгэл-InDesign CS6” Мэргэжлийн эх бэлтгэлийн цогц сурах бичгийн хоёрдугаар хэвлэл (Б.Энхчимэгтэй хамт),
 2014 онд “Мэргэжлийн зураг засвар & Photoshop CS6” зураг засварын цогц сурах бичгийн гуравдугаар хэвлэл,
 2014 онд “Компьютерийг эхнээс нь зөв ашиглах гарын авлага” номын гуравдугаар хэвлэл (Б.Энхчимэгтэй хамт) зэрэг бүтээл туурвисан.

Миний бүтээлийг үндсэн сурах бичгээ болгон ашиглаж буй сургуулиуд:

  1. ШУТИС-ын Үйлдвэрлэлийн технологи дизайны сургууль, КТМС
  2. Боловсролын Их Сургуулийн Компьютер, Мэдээллийн технологийн сургууль, Дүрслэх урлаг, технологийн сургууль, Багшийн сургууль
  3. ХААИС
  4. Соёлын дээд сургууль,
  5. Ulaanbaatar University (Солонгосын),
  6. “Хүрээ” дээд сургууль (Солонгосын),
  7. Барилгын коллеж,
  8. “Шинэ иргэншил” дээд сургууль,
  9. Хүнсний технологийн коллеж,
  10. Техник технологийн коллеж (Солонгосын),
  11. Үйлдвэрлэл урлалын дээд сургууль,
  12. City Institute (Монголжингоо дээд сургууль)
  13. “Харцага” кино урлагийн дээд сургууль,
  14. Радио телевизийн дээд сургууль,
  15. “Их монгол” дээд сургууль,
  16. Кино урлагийн дээд сургууль (Жигжидын нэрэмжит).
  17. “Зохиомж” дээд сургууль,
  18. “Од” дизайн, технологийн дээд сургууль,
  19. ШУТИС-ын Өвөрхангай дахь салбар сургууль,
  20. ХБНГУ-д эх бэлтгэл, гэрэл зургийн студи байгуулан ажиллаж буй хүмүүс,
  21. Нидерландын Амстердам хотноо  гэрэл зургийн студи байгуулан ажиллаж буй хүмүүс,
  22. Турк улсад суралцаж буй монгол оюутнууд,
  23. Хятад улсын Шанхай хотноо дизайны чиглэлээр суралцаж буй монгол оюутнууд,
  24. БН Солонгос болон АНУ-д Барилгын интерьер дизайны чиглэлээр сурч буй 6 монгол оюутан миний “Мэргэжлийн зураг засвар & Photoshop” номыг монголд буй хүмүүсээрээ дамжуулан захиалж аваад хичээлдээ ашиглаж байна.

Мөн миний сурах бичгийг ашиглан монголын бүх хэвлэлийн газар, сонин, сэтгүүлийн редакциуд, дижитал зургийн газрууд өдөр тутмын үйл ажиллагаагаа явуулж байна.

**********************************************************************************

2015 оны 9-р сарын сүүлээр намрын улирал хоёрхон хоногийн дотор өвлөөр солигдов.

өчигдөр намар

20150917_123948

өнөөдөр өвөл

20150924_113018 20150924_113839

Өвлийн өнгө

Цагаахан цас цонхны цаана бужигнан орж ой мод нэлдээ цасан хэвнэг нөмөрчээ.

2015 оны аз жаргалаар гэрэлтсэн өдрүүд айсуй

20150101_112016 20141231_132519 20141221_094539 DSC00047


***********************************************************************************

Зүрхийн бүрд-миний тоонот

Олоон жилийн хойно төрсөн нутаг тоонотдоо ирэхэд өвч биеийг минь агуу их амар амгалан эзэмдэж өөдөсхөн жаахан насаа дурслаа. Зүрхийн бүрд гэдэг нэрийг хэн нэгэн анх өгөхдөө зүрх хэлбэртэй уулаар нь бус зүрхний хайртай бүрд хэмээсэн мэт бодогдох  нь нутгаа санасан хүүгийн сэтгэлийнх биз ээ.

Түм түжигнэж бум бужигнасан их хотын нүргээн дунд орж явчихаад гуч гаруй жилийн нүүр үзэхдээ он цагийн  элээсэнд улам улмаар бүдэгрэх хүрдтийн гурван бүрдээр тамгалсан эцгийн гэрийн буурийг нэгээхэн ч мартаагүй билээ. Компьютерийн дэлгэц ширтсэн ааг амьсгаагүй ажил үйлийнхээ чөлөө гарахтай зэрэг л нутгаа тэмцсэнийх харин ч сайхан зуншлагатай үеэр нь таарчээ.

Гэхдээ Мэгзэмийн Болдбаатар дүүгийн ярьж буйгаар ямар ч ган гачигтай үед Зүрхийн бүрд маань хүн малын умдаа таслаагүй бурхнаас заяасан буянтай газар орон гэнээ. Миний эцэг Данзаннямын Лувсан гэдэг хүн, Норовлингоос гаралтай Должингийн Бадамдорж хэмээх ээжтэй маань энэ л уудам хөндийд анх гал голомтоо бадрааж Цагаан өндрийн энгэрийн өвөлжөөнд миний бие ууган хүү нь болж дуугаа хадаажээ. Ер нь бол энэхүү бяцхан бүрдийг тойрсон өвөлжөө бүрийн тоогоор миний ах дүү, хамаатан садан мэндэлсэн байх юм.

Бидний багад яарсан үед нэгэндээ хэл дуулгах гэж их л сандардаг байсан бол одоо малынхаа бэлчээр дээрээс гар утсаар ярьж, олон сувгийн телевизээр дэлхийн сонин, хотын түүхий эдийн ханшийг мэдэж, хүсвэл нарны толио залгаад л G mobil-ийн зөөврийн модемоор интернэтээр ч аялах боломжтой болжээ. Өдгөө айл бүхний гадаа бага оврын ачааны машин сойгдож, нутгийнхны  хар ярианы хэлнээ “дугуй” хэмээгдэх хятад мотоцикл хамаг хар бор ажлыг нь амжуулдаг “унааны морь” болжээ.

Адуу малтай ижилсэн амар тайван хөвөх энэ нутгийн хос хун гурван хөөрхөн дэгдээхэйгээ дагуулаад нүүдлийн шувуудын жамаар халуун орныг тэмцэх лүгээ ажил амьдралын аясыг даган төрсөн хүү нь холыг зорих ч нутгаа гэх сэтгэл зүрх нь уяатай ботго шиг л эргэлддэг шүү эх орон минь !

Сэтгүүлч Тугчин Данзаннямын Лувсангийн Даваасүрэн

2011 оны 7-р сар.

Миний тоонот. Тэртээ харагдах “Цагаан-Өндөр”  хэмээх  шовх энгэрт төрсөн бууц маань байгаа. Энэ бол эцэг өвгөдөөс заяатай “Зүрхийн бүрд” хэмээх хүн малын ундтай нутаг даа.

Цагаан өндрийнхөө оройд гартал цагаан азаргатай хэдэн адуу миний чимээнээс үргээд төрсөн бууцнаас минь холгүйхэн өнгөрлөө…

Зундаа усны шувуу нь малтайгаа ижилдэх Зүрхийн бүрд маань шүү дээ…

**********************************************************************************

Сурталчилгаа

34 thoughts on “Хувийн мэдээлэл

  1. sain uu bagshaa bi tanii olon myngan oyutnuudiin l neg baina.Bi kino urlagiin deed surguuliin setguulchiin 2r angiin oyutan L.Otgontsetseg baina.Nadad tanii hiij baigaa buh zuil mash ih taalagdlaa.Tanias surj medeh yum mash ih baina.Taniar hicheel zaalgaj baigaadaa mash ih bayrtai baina.Za tanid amjilt husey.Tsashdaa olon olon zuil hiigeerei.

  2. Сайн байна уу багшаа. Таны цаашдын ажилд өндөр их амжилт хүсье. Таны хичээл маш их тааллагддаг шүү.

  3. Sain bnuu yum asuuy bagshaa
    Shop CS4 hondlon zurgiig dursee ewdehgui bosoo bolgoh arga yu bilee heleed ogooch
    Bas tanid heden zurag uzuuleh gesen yum yaj uzuuleh uu

  4. sain bn uu bi say adobe.com gej oroh gej bgaad adobe.mn gej anduuraad orloo hehe sonirholtoi l site bn gehdee bi hevleliin bish video graphich chigleleer televized ajilaj bgaad odoo uuruu huviaraa studio neej neg Cyber art gesen nevtruulge hiih gej bgaa tanii zav zai bolomj baival tanias heden zuvluguu avah gesiin minii id muzzy_battuvshin@yahoo.com

  5. hi bi hentii aimgiin binder sumiin haryat hun l dee. Odoo baganuuriin uurhaid ajildag yuma.Tanii bichsen nomnuudiig haanaas olj avch boloh be?. Minii bie computer ih sonirhdog yuma. Tegeed ch huuhduudede unshuulmaar bn

    • сайн уу Хуягаа, миний номыг 99786401 утсаар холбоо бариад дэлгүүрийн нэмэгдэлгүй үндсэн үнээр нь авч болно.

  6. Таны блог сонирхолтой юм их бүтээлч нийгэмд хэрэгтэй оюцнлаг зүйлийг бүтээгч гэж бодлоо

    би өөрөө бас дизайнер хүн л дээ таны шавь гэж л ярих юм байна манай сургууль таны сурах бичгээр ордог байсан юм байна тэгээд

    таны яг бие даасан бүтээлүүд байдаг уу байдаг бол үзмээр санагдлаа

    • сайн уу, багш нь нэг их бүтээл хийгээд байдаггүй сурах бичиг л зохиож сургалт явуулдаг хүн шүү дээ. Гэхдээ ганц нэг бүтээл бий. Жишээ нь Монголын гэр бүлийн сайн сайхны нийгэмлэг хэмээх ТББ-ын лого бий. Интернэтээр ороод үзээрэй сайт нь байгаа.

  7. 1990 оны №1 “Залуу зохион бүтээгч” сэтгүүл дээр Зөвлөлтийн “ЮТ для умелых рук” сэтгүүлийн эрхлэгч В.А.Заворотов манай урилгаар зочлов гэсэн ЗЗБ сэтгүүлийн 1989 оны гол үйл явдал гарчигтай бяцхан мэдээлэл байдаг тэр хүний хийж байсан шиг хавсралт сэтгүүл гаргах талаар анхаарч үзээч ??????
    Би залуу техникчдын ордонд ажиллаж байсан Хэнмэдэх, Наранхүү нартай хамтран Сэлэнгэ аймгийн Залуу техникчдын станцын эрхлэгчээр ,бас Тогтохнямтай хамт Аймгийн МХЗЭ-ийн хороонд ажиллаж байлаа одоо тэтгэвэрт гарсан миний шавь нараас миний фото зураг,цахилгаан радио техник дугуйланд сурч байсан С.Баярцогт , загварын дугуйланд сурч байсан Г.Аззаяа зэрэг олон шавь нарын талаар гаргах номыг минь хэвлэн гаргаж өгч болох уу? 99553476 хариу

  8. Сайн байн уу. Таны блогыг сонирхон байнга уншидаг. Мөн “Эрдэм-Их хүч” сэтгүүлийг байнга уншиж судалдаг юм. Өнгөрсөн, Одоо, Ирээдүй нь тухай мөн хүний нийгэм болон эх дэлхий, байгалийн юмс үзэгдэл, шинжлэх ухааны талаар олон сайхан мэдээ мэдээлэл уншиж танилцдаг. Таны ажилд сайн сайхныг хүсэе.

  9. Сайн байн уу. Танд энэ өдрийн мэндийг хүргэе. Уучлаарай танаас зөвлөгөө авах гэсэн юм. Би шинээр сэтгүүл гаргах бодолтой байгаа юм. Иймд сэтгүүлийн эх бэлтгэл, дизайнер авч ажиллуулахдаа тухайн хүний мэргэжлийн ямар ямар чадварыг харгалзаж үзвэл болох вэ?.

  10. Монголын сурч мэдэхийг хүсч тэмүүлж байгаа мянга мянган залуучуудын болоовсролын төлөө хийж байгаа бүх зүйл д чин баярлалаа.
    та номнуудыг авч суралцах болноо.

  11. сайн байна уу? таны номыг би хичээл заахдаа ашиглаж байгаа. Намайг Н.Мөнхбаяр гэдэг. Би Мэдээлэл харилцаа технологийн тэнхимл багшилдаг. Ховд их сургууль бас ашигладаг юм шүү.

  12. Мэдлэгт тэмүүлэгч залуус Та бүхэнд миний ном хэрэг болж байвал хүсэл маань биелж буй нь тэрээ. Баярлалаа

  13. sain bnu? Anh udaa l ene site-iig sonirhoj uzlee. erunhidu taalagdlaa, manaih bichig hergiin company bgama. udku catalogue gargah sanaatai.
    tgd eh beltgeh dizainer yaraltai heregtei bga yuma. ta sanal bolgoch. yaraltai hariu

  14. Таны сайттай танилцлаа танд ажлын амжилт хүсье, би одоо мөдхөн их завтай болох болохоор fhotoshopoor суралцах бодолтой байгаа таны бичсэн бүх номыг авмаар байна яаж авах вэ

    • сайн уу, номыг надаас 91948001-ээр утасдаж байгаад авбал дэлгүүрийнхээс 5000-7000-аар хямд байгаа

  15. сайн байна уу? таны номыг саяхан худалдан авсан. Маш их таалагдсан. Би фотошоп эхлэн суралцагч байгаа юм. Номны ачаар энгийн эффектүүдийг хийж сурч байна. Танд их баярлалаа. Дараа дараачийн бүтээлийг чинь тэсэн ядан хүлээнэ.

    • Сай нуу Оюунаа бид зуслан дээр номоо бичээд орж и рэхгүй байгааш дээ өнөөдөр л хот орж ирлээ маргааш лүү америакаас ирэхийг тосох гээд. тэгээд зуслан буцна. Зураг монтажийг 8 сард хийж нэтэд оруулна даа

Хариу Үлдээх

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

Та WordPress.com гэсэн бүртгэлээрээ сэтгэгдэл бичиж байна. Гарах /  Өөрчлөх )

Google+ photo

Та Google+ гэсэн бүртгэлээрээ сэтгэгдэл бичиж байна. Гарах /  Өөрчлөх )

Twitter picture

Та Twitter гэсэн бүртгэлээрээ сэтгэгдэл бичиж байна. Гарах /  Өөрчлөх )

Facebook photo

Та Facebook гэсэн бүртгэлээрээ сэтгэгдэл бичиж байна. Гарах /  Өөрчлөх )

Connecting to %s