3D artdesign

  Төгс юм хийх гэвэл 5 програм дамжих хэрэгтэй болж байнаа

Нөгөөх морины хусуурынхаа дизайныг бүрэн гаргахын тулд Illustrator + RhinoCeros + ZBrush+ArtCAM гэсэн 4 програмыг мэдэх хэрэгтэй болж байна. Тэгээд мэдээж хамгийн сүүүлд нь зорох машиныхаа NCStudio эсвэл Mach3-г гадарлах ёстой.

Illustrator + Rhino + ArtCAM

Энэхүү морины хусуурын дизайныг гаргахын тулд миний бие саяхан Illustrator + Rhino + ArtCAM гэсэн 3 програмыг хослон ашиглав.

Энэ бол Illustrator  дээр эхэлж загварыг зураад дараа нь Rhino дээр хийсэн өөрөөр хэлбэл 3 хэмжээст оруулж босгосон хээ.

xusuur rhino

xusuur rhino1

 

Дараа нь ArtCAM дээр ишний хас хээт текстурыг оруулж G код гаргав.

xusuur 2dxusuur 3d

 

 

Одоо ийнхүү эцсийн загвар бэлэн болжээ.

xusuur

 

*********************************************************************************************************************************

ArtCAM дээр 3D эх бэлтгэж компьютерийн удирдлагатай CNC дээр зорох

Орчин үед юм бүхэн компьютержиж байна. Тэр дундаа уран дарх ба модон сийлбэрийн урлаг. Английн алдарт ArtCAM програм нь гурван хэмжээст эх бэлтгэлийг шууд машины код болгон хувиргаснаар компьютерийн удирдлагатай CNC машин дээр ямар ч түвэгтэй хээ хуар тэр ч бүү хэл адуу мал мэт бүхэл бүтэн 3D биетийг зорох боломжийг бидэнд олгож байна.

Монголын дархуул болон модон сийлбэрчид энэ зах зээлд сая л дөнгөж хөл тавьж эхэллээ. Гэхдээ тэд эх загвараа нэгэнт хоцрогдож хэрэглэхээ больсон CorelDRAW дээр хийх гэж оролдсоор шинээр машин оруулж ирсэн хэсэг нь биднээс  CorelDRAW-г зааж өгөхийг хүссээр. Гэвч дэлхий даяараа Illustrator дээр эх загвараа гаргаж ArtCAM програмд оруулаад улмаар компьютерийн удирдлагатай CNC машин дээр зордог болжээ.

4

5

Иймээс бид цаашид энэ булангаараа Illustrator ба ArtCAMг хэрхэн бүтээлчээр хослон ашиглаж буй талаар болон шинэ үеийн уран дарх, сийлбэрийн урлагийн талаар нийтлэх болно.

Хамгийн эхний асуулт:

emeel

Энэ гайхамшигт бүтээлийн эх хэвийг монголчууд хэдийд компьютерийн удирдлагатай CNC машин дээр зорж гаргах бол?

********************************************************************************

Бидний хамтран ажиллаж буй “Зураас урлан” дархны урлалын газар нь олон жилийн нөр их туршлагатай уран дархан Нямдоржийн авьяас чадварт тулгуурлан хөл дээрээ нэгэнт боссон газар юм.

аяга тулга

Тэднийх 2011 оны болон 2013 оны улсын сайн малчдын цомыг урлажээ.

Тэдний хамгийн өргөн эрэлттэй бүтээгдэхүүн нь “Мөнгөн дүрлэг” юм.

nuur-2ar-2

Сурталчилгаа

26 thoughts on “3D artdesign

  1. Sain bna uu. Bi huuhed bhdaa zagvar zohin buteeh duguiland yavj Zaluu zohion buteegch setguuliig dugaar algasalgui uzdeg blaa shuu de. Odoo ter saihan setguul dahin garah bolj bgaad mash ih bayartai bna. Ta buhentei hamtran ajillahdaa bayartai bh bolno. Amjilt husiye!

  2. Манай “Залуу зохион бүтээгч” сэтгүүлийн хуучин уншигч нар эргээд холбоо барьж эхэлж байгаад баяртай байна. Энэ сэтгүүлийг ярихад хүүхэд нас, залуу үеийнх нь гэгээн хүсэл мөрөөдөлд нь нэгэн жигүүр болж байсан хэмээн нүд нь очтоод ярьж эхэлдэг олон хүнтэй би энэ 20 жилд бишгүй таарсаан.
    Бид хүссэн хүн бүхэнтэй холбоотой ажиллах болно. Хамтдаа монголоо хөгжүүлцгээе!

    • Сэтгүүл одоо хэвлэгдэх гэж бн 10 сарын 15 гэхэд гарнаа. Шинжлэх ухаан, технологиор мэдлэгээ тэлэх сонирхолтой хзүмүүст бол маш сонирхолтой шилдэг нийтлэл, орчуулга байгаа

    • сайн уу, аль ч номыг маань авсан хүнд уг нь СД дотроо суулгах заавар нь байгаа юмсан. Та сайн үздээ

  3. сайна уу? би электрөникийн чиглэлээр суралцдаг. танай сэтгүүл их таалагдаад байгаа. Магадгүй нэг шүүмжилмээр байгаа зүйл нь орчин үед электрөникийн шинжлэх ухааны талаар болон энэ чиглэлээр сонирхолтой юу хийж болох талаар оруулах хэрэгтэй байх гэж бодож байна. Хэрэв та бүхэн зөвшөөрвөл би та нарт туслаж, өөрийн хийж байсан зүйлсийнхээ материалийг явуулж болох юм. За тэгээд ажилд чинь амжилт 😀

    • Сайна уу? Орчин үеийн электроникийн шинжлэх ухааны талаар дугаар болгонд сонирхолтой юм оруулнаа. сэтгүүл гарах үеэр холбоо барьж хамтран ажилланаа

      • Сайн уу, за инженерийн сэтгүүлийг гарганаа тэгж байгаад. Одоо номоо бичж дуусгах гээд завгүй л байна. Электроникийн талаар маш чухал практик зөвлөгөөнуудийг нийтлэх болно.

  4. hooy bi mongoliin undesnii olon niitiin television zohion baiguulj bga zaluu zohion buteegch gedeg uraldaand oroh gj bga ym aa tdg yron ymshuuhan buteel hiivel zuer be?

    • сэргээгдэх эрчим хүч буюу монголын зэлүүд хээр хөдөө нутагт нар, салхи, ус, биохий, инерцийн хүчээр эрчим хүч гаргах талын төхөөрөмж илүү хэрэгтэй дээ

  5. tanai setguuliig haanaas olj bloh we?
    eswel zaawal zahialah eostoi yu?zahialgiin une geh met medeelel ogooch.
    бас оросын “моделист конструктор” гэж сэтгүүл байдагдаа тэрийг орчуулж гаргах боломж байгаа юу?

    • Cайн уу, сэтгүүл гарах арай болоогүй л байна. Illustrator CS5 програмын ном бичээд шинэ сэтгүүл үрүүгээ орох завгүй л явна даа. “Эрдэм их хүч” сэтгүүл бол гарч байгаа л даа.

  6. sain bnuu ym asuuh gsimaa zarim helber dvrs ni mi program deer garch irhgvm tanii nomiig yg duurailgaad hiiheer zarim helber durs bagaj baihgv bgad bhin ygad tgj bgan bol

  7. Сайн байна уу ARTCAM COREL-ийг анхан сурч байгаа хүн байнаа ARTCAM-ийн багажуудын талаар мэдээлэл өгөөч болохуу

Хариу Үлдээх

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

Та WordPress.com гэсэн бүртгэлээрээ сэтгэгдэл бичиж байна. Гарах /  Өөрчлөх )

Google+ photo

Та Google+ гэсэн бүртгэлээрээ сэтгэгдэл бичиж байна. Гарах /  Өөрчлөх )

Twitter picture

Та Twitter гэсэн бүртгэлээрээ сэтгэгдэл бичиж байна. Гарах /  Өөрчлөх )

Facebook photo

Та Facebook гэсэн бүртгэлээрээ сэтгэгдэл бичиж байна. Гарах /  Өөрчлөх )

Connecting to %s