Зургийн линк гэж юу вэ?

Зургийн линк гэж юу хийгээд түүнийг ашиглах тухай.

Компьютерт бэлтгэсэн аливаа эхийг үйлдвэрт хэвлүүлэхээр шилжүүлэхэд заавал линк буюу уг эхэд орсон зураг бүрэн бүтэн өөрөөр хэлбэл уг зургийн талаарх мэдээлэл бүрэн хэмжээгээрээ хавсрагдаж байж сая хэвлэн олшруулах боломжтой.

InDesign CS2 програмд бэлтгэсэн эхийг хоёр шатаар дамжуулан багцалж боодог бөгөөд үүний үрд үйлдвэрт хэвлүүлэхээр өгч буй файлын хавтас дотор Fonts ба Links гэсэн хоёр дэд хавтас бий болж хавсрагдсан байна (Энэ тухай дэлгэрэнгүйг InDesign CS/CS2-Эх бэлтгэлийн шинэ стандарт номын 346-347-р нүүрээс үзнэ үү).  Мөн _shop Imposing гэсэн уг номын InDesign эх ба мөнхүү дагалдах файл нийтдээ энэхүү 4 файл бүрдэж байж сая үйлдвэрт өнгө салгах бүрэн мэдээлэл илгээгдэнэ. Үүний Fonts хавтаснаа уг эхэд ашигласан бүх фонт буюу үсгийн загвар байх бол, Links хавтаснаа уг эхэд орсон бүх зургийг эх хэмжээгээр нь цуглуулсан байгаа. Өөрөөр хэлбэл эдгээр зураг нь мөнөөх линк юм.

link

Дашрамд өгүүлэхэд InDesign CS2 програмд линкийг Links палитрт тухайн зургийн байрлаж буй нүүрний дугаарын хамт үзүүлэх бол InDesign CS4 програмд үүнийг улам сайжруулан тухайн зургийг жижгээр харуулахын сацуу хэрэв хүсвэл уг зураг өнгөний ямар төлөвт байгааг ч үзүүлэх боломжтой болсон.

link wor

Харин MS Word програмд бэлтгэсэн эхийг харахад .doc өртгөтгөлтэй ганц л файл байх тул хэдийгээр уг баримтыг нээхэд зурагнууд харагдах ч линк гэсэн тусдаа хавтас хавсрагдаагүй учир түүнийг өнгө салгалтад оруулан хэвлэх ямар ч боломжгүй. Иймээс эхийг заавал InDesign CS програмд бэлтгэдгийн учир энэ билээ.

link word

Өнөөдөр эх бэлтгэлийн наад захын мэдлэггүй зарим хүмүүс үйлдвэрт ном хэвлүүлэхээр авчирж өгөхдөө линкны учрыг мэддэггүйгээс MS Word дээр бэлтгэсэн эхээ л аваад ирж байна. Тэндээс зөвхөн текстийг л авахаас буй линк байхгүй учраас дотор харагдаж буй зургийн мэдээллийг авч түүнийг хэвлэх ямар ч боломжгүй билээ. Түүнчлэн фонтыг хавсаргаагүй тул дараагийн компьютерт уг эхийг шивсэн фонт байхгүй бол тэрээр мөн л танигдахгүй юм.

Сурталчилгаа

Ном хаанаас авах вэ?

Photoshop-ын номыг хаанаас авах вэ, хэмээн хүмүүс утсаар асуугаад байна.

Photoshop болон InDesign, CorelDRAW програмын бие дааж үзэх сурах бичгүүд, мөн “Компьютерийг эхнээс нь зөв сурах гарын авлага” номыг дараах номын болон компьютер, электрон барааны дэлгүүрүүдэд худалдаалж байна. Үүнд:nom

  1. “Интер” номын их дэлгүүр
  2. Улсын их дэлгүүрийн номын тасаг
  3. III хороолол “Эрдэм” номын дэлгүүр,
  4. III хороолол “Билэг” номын дэлгүүр,
  5. III хороолол “Ачлал” дэлгүүр дэх “Мир” номын дэлгүүр,
  6. “Боловсрол” номын дэлгүүр,
  7. Улсын их сургуулийн”Оюутан” номын дэлгүүр,
  8. Боловсролын их сургуулийн хойно “Болор судар” номын дэлгүүр,
  9. Hi-Fi Records доторхи “Tobs” номын дэлгүүр,
  10. Хотын төв номын сан “Номун далай” номын дэлгүүр,
  11. Баруун 4-н зам Голомт хотхон “Алтан үсэг” номын дэлгүүр,
  12. Metromall доторхи “Мир” номын дэлгүүр,
  13. “Улаанбаатар” их дэлгүүр дэх “Мир” номын дэлгүүр,
  14. Хөгжим бүжгийн өөдөөс харсан “Тагтаа” номын дэлгүүр,
  15. “Sky” их дэлгүүр дэх “Болор судар” номын дэлгүүр,
  16. “Tedy” төв дэх “Номын коллектор” дэлгүүр,
  17. Дархан, Эрдэнэт хот дахь номын дэлгүүрүүд
  18. “Sky” их дэлгүүр дэх “Panasonic” тасаг,
  19. “Computer Land”-ийн үүдээр ороод өмнөөс харсан лангуу,
  20. Компьютерийн худалдааны “Online” дэлгүүр
  21. Электрон барааны “Panasonic” төв дэлгүүр,
  22. Компьютерийн худалдааны “РС Мall” төв дэлгүүр,
  23. Компьютерийн худалдааны “Lenovo” төв дэлгүүр

Гэхдээ дэлгүүр ашиг буюу 5200-10000 төгрөг нэмж зарж байгаа учраас боломжтой бол зохиогчоос өөрийн өртгөөр нь авах нь дээр буйзаа. Яагаад гэвэл зөрүүгээр нь өөр ном авна шүү дээ.

Монгол хэл одоо дэлхийд хаалтгүй боллоо

Monkey програмаа даруйхан устгаарай!

Монгол нь өөрийн зүгээс олон улсын юникод системд албан ёсоор нэгдэж ороогүй ч 2000 оны 2 сард ЮНИКОД консорциум (UNICODE consortium)-аас гаргасан Unicode 3.0 хувилбарын (ISBN 0-201-61633-5) 0400-04FF нүдэнд манай кирилл үсэг ө, ү – тэйгээ орсон юм. Энэ нь монгол крилл бичиг Unicode буюу UTF-8 дээр суурилж ажилладаг болсон гэсэн үг. Улмаар монголчууд 2002 онд буюу Windows-ийн XP хувилбар гарах үед монгол крилл үсгээр дэлхий даяар албан бичиг хэргээ хөтлөн дамжуулах, түүнчлэн ертөнцийн альч хязгаарт очоод монгол крилл үсгээрээ интернетэд ажиллах боломж бүрдсэн. Гэхдээ саяхныг хүртэл Arial, Times New Roman, Tahoma, Courier New, Microsoft Sans Serif зэрэг 5-хан фонтоор дэлхийн аль ч орны  Windows-ийн XP-тэй компьютер дээр бичих, мөн Ө, Ү-г гарган унших боломжтой байв.

Харин монголын хэсэг залуу санаачлан 500 төрлийн Unicode монгол фонт зохиосон нь монгол хэлээр дэлхийн хаанаас ч бичиж унших боломжийг олгож буйгаас гадна гарын драйвер хольж бичдэг түвэг бэрхшээл одоо нэгэнт үгүй боллоо. Уг фонтуудыг http://dusal.blogmn.net/20211/ хаягаар орж  татан аваарай. Ихийг бүтээх хүсэл эрмэлзэлтэй дээрх залууст бага боловч хандив өргөөөрэй хэмээн өөрийн уншигчдадаа уриалж байна.

Одоо ингээд Monkey буюу Монгол, Английн далбаатай драйвераа Control Panel-аараа орж устгаад түүнийг цааш хэрэглэхгүй байхыг Танд зөвлөе. Монголчууд бүх нийтээрээ  Unicode-д нэгдэн орсон тохиолдолд  бичсэн зүйл нь бусаддаа  танигдахгүй гэхийн зовлон үгүй болж ялангуяа хэвлэлийн эх бэлтгэгчдийн ажлыг ихээхэн хөнгөвчлөх юм. Учир нь Adobe Creative Suite 3 (CS3) хувилбараас эхлэн юникодыг бүрэн дэмждэг болсон тул InDesign маань монгол хэлээр эх бэлтгэхэд асуудалгүй болсон гэсэн үг билээ.

Харин монгол хэлийг таниулахын тулд Start>Control замаар Regional and Language Options цонхонд орж монгол хэлийг таниулахад дэлгэцийн баруун доод буланд гарах хэлний цэснээс Мо (Mongolian)-г <Alt+Shift> хос даралтаар сонгоод ө, ү бүхий үгийг бичнэ гэдгийг мэднэ биз ээ.

Мөн өмнө нь Monkey-гаар бичсэн баримтаа Unicode-д хөрвүүлж байгаад эхээ бэлтгээрэй.

500 төрлийн Unicode монгол фонт татах линк

Photoshop дээр энгийн эвлүүлэг яаж хийх вэ?

Зүйх обьектийг эхлээд “CtrL+C&#8221; хэмээн хуулж ав

Миний эхний ном гараад 5 жил болж байна.  Энэ хугацаанд Увс, Баян-Өлгий, Замын Үүд, Хэнтий зэрэг хөдөө орон нутгаас хүмүүс утасдаж номнуудыг ашиглах талаар олон зүйл асуудаг.  Одоо бол энэхүү adobe.mn хаягаар асууцгаах болж. Гэхдээ цөөн үгээр тэр бүрий хангалттай хариу өгч чадахгүй тул дэлгэрэнгүйг миний номнуудаас үзэхийг зөвлөж байна.

Манай залуу уншигч Ганхуяг дараах зүйлийг тодруулжээ:

Асуулт: -Би Фотошопыг дөнгөж сурч байна. Ямар нэгэн юмыг таслаад өөр газар зөөхөд хуучин байран дээр нь хар нүх үлдчихээд байна. Яаж хуучин дүрсийг хэвээр үлдээх вэ?

Хариулт: -Аливаа дүрсний тодорхой хэсгийг цалам зэрэг багажаар тойруулан сонгож байгаад хулганаар чирж зөөхөд тэрээр обкъектоос таслагдаж түүний ор харлаж үлддэг. Харин “CtrL+C&#8221; хэмээн хуулахлаар сонгогдсон хэсэг хувилагдах тул анхны обьект эвдрэлгүй үлдэнэ.

Жишээ нь: Хилэнт Бен Ладеныг хэрхэн инээдэмт Мистер Бин болгон хувиргахыг үзье!

ben Bin