“Компьютерийг эхнээс нь зөв хэрэглэх гарын авлага”

Олон гадаад хэлтэй төслийн ажилтнууд хүртэл гарын драйверын учрыг олохгүй бичсэн юм нь өөр компьютерт танигдахгүй байна…

“Компьютерийг эхнээс нь зөв хэрэглэх гарын авлага”  номыг зарим электрон барааны дэлгүүрийн хүсэлтээр бичлээ. Энэ номын ач холбогдол нь гэвэл, шинээр компьютер худалдан авсан хэн бүхэн наад захын зарим мэдлэггүйн буруугаас компьютер болон түүний програм хангамжийг гэмтээж үнэ цэнтэй хайран хөрөнгөө өөрийн ухаалаг бус хэрэглээний улмаас ашиглаж чадахгүйд хүрэх бэрхшээл эрс багасах бөгөөд улмаар хэрэглэгчид компьютерийг амьдралдаа нэмэр хандив болохуйцаар үр бүтээлтэй ашиглахад нь ихээхэн хувь нэмэр болох юм.
Угаалгын машин, тоос сорогчийг захын хүн хэрхэн үр дүнтэй ашигладаг вэ, яг түүнтэй адил компьютерийн мэдлэгтэй хэрэглэгчийн хувьд энэхүү гайхамшигт цахим машиныг зүгээр нэг хүүхдийн зугаа гаргах хэрэгсэл эсвэл хааяа нэг цахим захиа бичдэг харилцааны хэрэгсэл төдий бус амьдралд тустай орчин үеийн техник төхөөрөмж юм гэдгийг ухаарах болно.
Номын эхний бүлэгт орчин үеийн компьютерийн бүтэц ажиллагааг товч тодорхой дэлгэн өгүүлсэн болно. Дараа дараагийн бүлгүүдэд windows-ийн орчинд хэрхэн зөв ажиллах, түүний дотор үйлдлийн системийг хэрхэн шинээр суулгах дарааллыг нэг бүрчлэн үзүүлсэн.
Мөн оффисийн програмыг яаж үр бүтээлтэй ашиглах, улмаар орчин үеийн технологи болох интернетийг өдөр тутмын амьдралынхаа ухаалаг хэрэглээ болгох талаар тодорхой бичлээ.
Хэн хүний өмнө өнөөдөр тулгардаг “түвэгтэй“ асуудал болох интернетээр илгээх зургийг яаж багасгаж, хэрхэн захианд хавсаргах, алсад суугаа нэгэнтэйгээ дуу дүрсний элдэв гажуудалгүйгээр яаж чатлах, өөрийн видео бичлэгийг интернэтэээр дэлхий дахинд түгээх, амьдралынхаа торгон агшинг хэрхэн видеонд бичиж DVD болон CD дискэнд хадгалж үлдээх, мөн түүнчлэн хальсны хуучин бичлэгээ хэрхэн орчин үеийн дижитал хэлбэрээр архивлах зэрэгт товч тодорхой жишээгээр хариу өгсөн болно.
Компьютерийг зүгээр нэг гэрийн үзэмжтэй тавилга болголгүй наад зах нь гэхэд л нэрийн хуудас, албан бланкаа хүнд мөнгө төлөлгүй өөрөө хийчихдэг болоосой гэсэндээ эх бэлтгэл, зураг засварын програмын талаар товч оруулав.
Номын талаар асуух зүйл гарвал зохиогч Л.Даваасүрэн миний 99786401, компьютер дээрх эвдрэлийн талаар бол инженер Б.Төртогтохын 96669990 утсуудаар лавлаарай.
Мөн http://www.adobe.mn хаягаар лавлаж болно.

Зохиогчоос авах үнэ 3500 төгрөг.

Номын цагаан буян дэлгэрэх болтугай.

PC nuur

garch

Сурталчилгаа