Photoshop-г яаж суулгах вэ?

“Мэргэжлийн зураг засвар ба Photoshop CS3/CS4” номыг маань худалдан авсан хэд хэдэн уншигч програмыг инсталл дискнээс нь суулгах гээд жаахан будилаад утсаар асуугаад байна. Ийм учраас хэрхэн суулгах талаар товч зөвлөе.

Эхлээд програмын  CD-ыг компьютер дотроо хаа нэгэн газар хуулна. Тэгээд түүн дотросоо .ехе файлыг дуудан ажиллуулж бусад бүх програмыг хааж, интернэтээ салгаж байгаад суулгана.  Хэрэв аль нэг програм нээлттэй байх гэх мэтээр зөрчилтэй байх үед хэдхэн секунд ч гэлээ бүтэлгүй оролдлогын улмаас алдаатай суугдсан бол Start > Control Panel > Add or Remove Programs замаар орж дутуу суугдсан Photoshop CS3/CS4 програмыг эхлээд  устгана.

Суулгасны дараа:  С дискнээс Program Files дотроос Adobe хавтсыг нээж Adobe Photoshop CS3-г гаргаж байгаад  CD-ны Crack гэсэн хавтас доторхийг гаргаж хулганаар чирээд оруулна. Ингэхэд “дарж хуулах уу?” гэсэн утгатай асуулт гарахлаар нь тийм гээд хуулсны дараа Photoshop CS3 програмыг асаахад ямар нэгэн бүртгэл нэхэхгүй шууд ажиллана.

Та бүхэндээ амжилт хүсье.

cr

Сурталчилгаа