Зургийг тодруулах засвар

Манай уншигч Ганбат гэдэг залуу миний “Мэргэжлийн зураг засвар ба Photoshop” номыг худалдан аваад ашиглах гэтэл дараах асуудал тулгарчээ. Үүнд: Би таны номонд заасан Photoshop CS4-н  “Edit>Fade Unsharp Mask” гэдэг хэсгийг хайгаад олохгүй юм яаж гаргах вэ хэмээн мессежээр асуужээ.

Зургийг тодруулах өөрөөр хэлбэл зургийн деталь эд хэсгийг нүдэнд ил тод ялгарч харагдахаар болгохын тулд Filter >  Unsharp Mask гэдэг фильтерийг хэрэглэдэг. Харин энэ үйлдлийн дараа л  Edit цэсээр ороход Fade Unsharp Mask гэсэн цэс бий болдог. Өөрөөр хэлбэл Unsharp Mask хэрэглээгүй байхад зөвхөн Fade… гэсэн хаяг л байх бөгөөд тэрээр ер идэвхжээгүй байдаг. Учир нь зургийг тодруулах эффект хийгдсэний дараа дүрсний ирмэг хөвөөний пикселүүдийн хэт тодролыг арай зөөллөх зорилгоор уг Fade Unsharp Mask цэс идэвхждэг билээ. Одоо ингээд Fade Unsharp Mask цэсээр орж Fade ажлын цонхны Opacity нүдэнд  70% гэж ч юмуу аваад өнгө нэвчүүлэх Multiply горимыг ашиглавал зургийн тодрол зөв болно. Амжилт хүсье.

fade