Дэлхийн шилдэг “Фотошопч”-оор монгол залуус шалгарлаа

Дэлхийн шилдэг “Фотошопч”-дын тоонд монгол залуу хос зүй ёсоор орлоо. Үүний учир юу гэвээс Калифорнийн алдарт Цахиурын хөндийн Сан Хосе хотноо төвлөрдөг “Адобе”  компанийнхан Aмерикийн Лас Вегас хотноо тив тивийн Компьютерийн графикийн мэргэжилтэн хэрэглэгчдийнхээ дунд Photoshop-ын сургалт, шоу зохион байгуулах чуулганыг зохион байгуулахын сацуу шилдэг уран бүтээлийн “Guru Awards” уралдаан явуулдаг уламжлалтай болоод 15 жилийг элээж буй юм. Энэ жилийн уламжлалт чуулган Лас Вегас хотын алдарт “Мандалай Бэй Ресорт” зочид буудалд 10 сарын 1-3 өдрүүдэд явагджээ. http://www.photoshopworld.com

Тэгвэл Монголын Дүрслэх урлагийн дээд сургуульд график дизайнер, СУИС-д хувцас дизайнерээр тус тус суралцаж төгсөөд АНУ-ын “Cuyahoga falls”-ийн урлаг, дизайны сургуулийг дүүргэж, улмаар “Kent State”-ийн их сургуульд компьютер график дизайн болон 3D animator инженерээр сурч 2006 онд амжилттай төгссөн Чулуунбатын ГАНБОЛД энэ жилийн дээрх уралдааны тэргүүн шагналыг хүртлээ. Тэрээр YАHOO! Inc группийн салбар компанид ороод гурван жил болж байгаа бөгөөд реклам сурталчилгааны албанд нь хөдөлгөөнт баннер сурталчилгааны ажил хийдэг ажээ.

Түүний ур ухаанаа шингээн хийсэн олон веб сайт Интернэт ертөнцөд Монгол гэдэг өнгө төрхийг нэр төртэй төлөөлдөг билээ. Тэрээр АНУ-ын “Digital Day Greative” группт аниматороор ажиллаж байхаасаа эхлээд “CNN”, “CNBC” зэрэг олон мэдээллийн компанын реклам сурталчилгааг хийдэг байжээ. Ганболдын бүтээсэн “SMACKER’S”, “Pillsbury”, “JIF” гэх мэт компанын реклам “Yahoo”-д тавигддаг байсан тул “Yahoo”-гийн сурталчилгааны албаныхан үзээд түүнийг ажиллаач гэсэн хүсэлт ирүүлжээ.

Ганболдын эхнэр Г.Дариа 2004 онд Бээжинд дүрслэх урлагийн сургууль төгсөж, мөн “Kent State”-ийн их сургуулийг дүүргэжээ. Тэнд сурч байхдаа “Vera Wang”-ийн “Bridle Luxe”-д туслах дизайнерээр хэдэн cap ажилласны дараа мөнөөх “Digital Day Greative”-д график дизайнерээр нөхөртэйгөө цуг ажиллаж байхад нь “Yahoo”-гоос санал тавиад хамтдаа оржээ.

Том Шенли гэгч Америк зохиолч Чингис хааны амьдрал, түүхийн тухай ном бичиж, Ганболдыг монгол хүн учраас уг сэдвийг илүү сайн мэднэ гэж үзээд номынхоо дизайныг өнгөрсөн онд хийлгэсэн юм байна. Түүнээс гадна АНУ-д бизнес хийдэг монголчуудаас хамтарч ажиллах, реклам сурталчилгаа, вэб дизайн, график хийлгэх ажлын санал их ирдэг, түүнийг нь энэ хос чөлөөт цагаараа хийдэг юм байна. Тэдгээрийг нь http://www.ganbold.com/ сайтаас үзнэ үү.

Лас Вегас хотноо уламжлал ёсоор болсон энэ жилийн дэлхийн “Фотошопч”-дын нийт долоон төрөлд зохион байгуулагдсан тэмцээний хамгийн өрсөлдөөнтэй явагддаг эвлүүлгийн төрөлд 1000 орчим мэргэжлийн графикч оюун ухаанаа уралдуулжээ. Ч.Ганболд байгаль орчин, дэлхийн цөлжилттэй холбоотой дараах бүтээлээрээ энэхүү уралдаанд оролцон түрүүлжээ. (Зураг дээр: “Guru Awards” уралдаанд түрүүлсэн Ганболдын 3D бүтээлээс )

Мөн чуулганы хамгийн сүүлийн өдөр болсон “iStokcphoto” компанийн нэрэмжит “Фотошоп”-ын урлан дизайны салбар тэмцээнд Г.Дариа 200 гаруй мэргэжилтнээс шалгарч, тэргүүн байр эзэлжээ.

Графикчин хос АНУ-ын Охайо мужийн Акрон хотноо амьдардаг юм байна.

Ер нь энэ хоёроос гадна “Yahoo”-ийн төв оффист Мягмарын Сувдмаа гэж их чадварлаг програмист монгол бүсгvй ажилладаг төдийгүй  зөвхөн Америкт гэлтгүй дэлхийн олон салбарт нь манай монгол залуучууд ажилладаг ажээ.

http://www.photoshopworld.com/guru/winners.html сайтаас уг уралдааны шагналтнуудын бүтээлийг үзээрэй.

Ганболдын зарим бүтээл

4 thoughts on “Дэлхийн шилдэг “Фотошопч”-оор монгол залуус шалгарлаа

  1. Монголчууд маань Photoshop-ийг зохиосон хүмүүсээс нь илүү хэрэглэж эзэмшиж чадсан гэж бодхооор үнэхээр бахархалтай юмаа. Ганболд Дариа нартаа ажлын амжилт эрүүл энхийг хүсье.

  2. Дэлхийн томоохон програм хангамж англи хэлээр байдаг тэгээд ч ном зохиол нь бас англи хэлээр, эх хэлээрээ байдаг юмыг унаган англи хэлтэн сурах боломж хэдийгээр давуу байгаа ч монголчууд хичээвэл юуг ч сайн сурах боломж бийг энэ жишээ харуулж байна даа тиймээ

Хариу Үлдээх

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

Та WordPress.com гэсэн бүртгэлээрээ сэтгэгдэл бичиж байна. Гарах /  Өөрчлөх )

Google photo

Та Google гэсэн бүртгэлээрээ сэтгэгдэл бичиж байна. Гарах /  Өөрчлөх )

Twitter picture

Та Twitter гэсэн бүртгэлээрээ сэтгэгдэл бичиж байна. Гарах /  Өөрчлөх )

Facebook photo

Та Facebook гэсэн бүртгэлээрээ сэтгэгдэл бичиж байна. Гарах /  Өөрчлөх )

Connecting to %s