Хэвтээ зургийг босоо болгох нэн шинэ технологи

Хэвтээ зургийг босоод хувиргах

Photoshop програмын өмнөх хувилбаруудад  зургийн шууд захаас татах замаар сунгах ба шахахад дүрсний харьцаа алдагдаад ерөөс болдоггүй байлаа. Тиймээс ч тулгаж авсан зургийн эргэн тойронд уудам орон зай бий болгоно гэдэг анхнаасаа л тэгж аваагүй бол санаанд багтамгүй асуудал байв. Тэгвэл Photoshop CS4 програмийн бас нэгэн шинэ гайхамшиг нь зургийн харьцааг эвдэлгүйгээр шахаж буюу сунгаж чаддаг болсонд оршино.

Жишээ нь, зохиогч миний Чехийн алдарт рашаан сувиллын газар болох Карл Вар хотын цэцэгсийн хүрээлэнг гайхан биширч буй энэхүү хөндлөн форматын зургийн дээрх тэнгэрийг өргөн уудам болгон тэлж босоо зураг болгох ажиллагааг нэгэн уншигчийн хүсэлтийн дагуу хийе.

Үүний тулд юуны өмнө Background давхарга дээрээ дараалан товшиж нэрийг босоо бичиг болгон өөрчлөөд, Image > Canvas size замаар зургийн дээр хоосон орон зай нэмнэ. Тэгээд Edit цэсээр орж Content-Aware Scale (Alt+Shift+Ctrl+C) командыг гаргана.

Одоо зургийн дээд талын голын маркераас татах замаар сунгахлаар наана байгаа дүрснүүдийн хэмжээ харьцаа ер эвдрэлгүй зөвхөн тэнгэрийн зай нь сунаж улмаар хөндлөн зураг босоо форматтай болох нь үнэхээр гайхмаар.

Дараа нь Im­age > Trim замаар Trim ажлын цонхны Transparent Pixels горимыг сонгон ОК гэхэд анх хэвтээгээр авсан зургийн харьцаа нэгэнт босоо төрхийг олсон байх нь бишрэм.

Advertisements