Adobe Photoshop CS5 монголд

Adobe Photoshop CS5-ын анхны сургалт амжилттай явагдлаа

Саяхан л хоёр гуравхан сарын өмнө Adobe CS5 програм дэлхий дахинаар нээлтээ хийж маш олон сонирхолтой зүйлийг эх бэлтгэгч, график дизайнеруудын өмнө шинээр нээж байсан бол монголчууд ч дэлхийн хөгжлөөс хоцролгүй уг Adobe Photoshop CS5-ийн анхны сургалтыг амжилттай явуулж моод монголоор дуусдаггүйг харуулллаа.

Манай сургалтад суусан эхний 4 хүн одоо монголд зураг засвараар ажиллаж буй томоохон хэвлэлийн үйлдвэрүүдийн дизайнеруудын огт мэдэхгүй цоо шинэ, маш үр бүтээлтэй гайхамшигт технологиудыг анх удаа ашиглан зураг засч эхэллээ.

Одоо үүнээс хойш ретушь буюу зурганд хэвлэлийн засвар хийх нүсэр ажил маань санаанд оромгүй амархан боллоо. Энэ бол АНУ-ын эрдэмтдийн нээсэн РathМath технологийн үр шимийг анх удаа монголчууд хүртэж буйн тод жишээ билээ.

Эх бэлтгэгч дизайнеруудаа! Та бүхэн америкчуудтай мөр зэрэгцэн Photoshop CS5-ыг эзэмшихийг хүсвэл одоо даруй эхлэх сургалтад бүртгүүлээрэй.

Сурталчилгаа

Дэлхийд хаалтгүй Монгол хэл

Monkey програмаа даруйхан устгаарай!

Монгол нь өөрийн зүгээс олон улсын юникод системд албан ёсоор нэгдэж ороогүй ч 2000 оны 2 сард ЮНИКОД консорциум (UNICODE consortium)-аас гаргасан Unicode 3.0 хувилбарын (ISBN 0-201-61633-5) 0400-04FF нүдэнд манай кирилл үсэг ө, ү – тэйгээ орсон юм. Энэ нь монгол крилл бичиг Unicode буюу UTF-8 дээр суурилж ажилладаг болсон гэсэн үг. Улмаар монголчууд 2002 онд буюу Windows-ийн XP хувилбар гарах үед монгол крилл үсгээр дэлхий даяар албан бичиг хэргээ хөтлөн дамжуулах, түүнчлэн ертөнцийн альч хязгаарт очоод монгол крилл үсгээрээ интернетэд ажиллах боломж бүрдсэн. Гэхдээ саяхныг хүртэл Arial, Times New Roman, Tahoma, Courier New, Microsoft Sans Serif зэрэг 5-хан фонтоор дэлхийн аль ч орны  Windows-ийн XP-тэй компьютер дээр бичих, мөн Ө, Ү-г гарган унших боломжтой байв.

Харин монголын хэсэг залуу санаачлан 500 төрлийн Unicode монгол фонт зохиосон нь монгол хэлээр дэлхийн хаанаас ч бичиж унших боломжийг олгож буйгаас гадна гарын драйвер хольж бичдэг түвэг бэрхшээл одоо нэгэнт үгүй боллоо. Уг фонтуудыг http://dusal.blogmn.net/20211/ хаягаар орж  татан аваарай.

Одоо ингээд Monkey буюу Монгол, Английн далбаатай драйвераа Control Panel-аараа орж устгаад түүнийг цааш хэрэглэхгүй байхыг Танд зөвлөе. Монголчууд бүх нийтээрээ  Unicode-д нэгдэн орсон тохиолдолд  бичсэн зүйл нь бусаддаа  танигдахгүй гэхийн зовлон үгүй болж ялангуяа хэвлэлийн эх бэлтгэгчдийн ажлыг ихээхэн хөнгөвчлөх юм. Учир нь Adobe Creative Suite 3 (CS3) хувилбараас эхлэн юникодыг бүрэн дэмждэг болсон тул InDesign маань монгол хэлээр эх бэлтгэхэд асуудалгүй болсон гэсэн үг билээ.

Өмнө нь хичнээн гоё фонтоор эх бэлтгээд хэвлэлийн өнгө салгалтад оруулж хэвлэн олшруулах асуудал дээр монгол гарын драйвераар бичсэн фонтыг танихгүй ихээхэн түвэг учирдаг байв. Одоо Unicode-н 500 фонт дотроос дураараа сонгож байгаад хичнээн сайхан эх бэлтгэж болохыг төсөөлдөө. Ингэхлээр ихийг бүтээх хүсэл эрмэлзэлтэй дээрх dusal.net-ийн залуустаа баярлалаа гэхийн сацуу, тэдэнд бага боловч хандив өргөөөрэй хэмээн өөрийн уншигчдаа уриалж байна.

Харин Start>Control замаар Regional and Language Options цонхонд орж монгол хэлийг таниулахад дэлгэцийн баруун доод буланд гарах хэлний цэснээс Мо (Mongolian)-г <Alt+Shift> хос даралтаар сонгоод ө, ү бүхий үгийг бичнэ гэдгийг мэднэ биз ээ.

Мөн өмнө нь Monkey-гаар бичсэн баримтаа Unicode-д хөрвүүлж байгаад эхээ бэлтгээрэй.

500 төрлийн Unicode монгол фонт татах линк