Дэлхийд хаалтгүй Монгол хэл

Monkey програмаа даруйхан устгаарай!

Монгол нь өөрийн зүгээс олон улсын юникод системд албан ёсоор нэгдэж ороогүй ч 2000 оны 2 сард ЮНИКОД консорциум (UNICODE consortium)-аас гаргасан Unicode 3.0 хувилбарын (ISBN 0-201-61633-5) 0400-04FF нүдэнд манай кирилл үсэг ө, ү – тэйгээ орсон юм. Энэ нь монгол крилл бичиг Unicode буюу UTF-8 дээр суурилж ажилладаг болсон гэсэн үг. Улмаар монголчууд 2002 онд буюу Windows-ийн XP хувилбар гарах үед монгол крилл үсгээр дэлхий даяар албан бичиг хэргээ хөтлөн дамжуулах, түүнчлэн ертөнцийн альч хязгаарт очоод монгол крилл үсгээрээ интернетэд ажиллах боломж бүрдсэн. Гэхдээ саяхныг хүртэл Arial, Times New Roman, Tahoma, Courier New, Microsoft Sans Serif зэрэг 5-хан фонтоор дэлхийн аль ч орны  Windows-ийн XP-тэй компьютер дээр бичих, мөн Ө, Ү-г гарган унших боломжтой байв.

Харин монголын хэсэг залуу санаачлан 500 төрлийн Unicode монгол фонт зохиосон нь монгол хэлээр дэлхийн хаанаас ч бичиж унших боломжийг олгож буйгаас гадна гарын драйвер хольж бичдэг түвэг бэрхшээл одоо нэгэнт үгүй боллоо. Уг фонтуудыг http://dusal.blogmn.net/20211/ хаягаар орж  татан аваарай.

Одоо ингээд Monkey буюу Монгол, Английн далбаатай драйвераа Control Panel-аараа орж устгаад түүнийг цааш хэрэглэхгүй байхыг Танд зөвлөе. Монголчууд бүх нийтээрээ  Unicode-д нэгдэн орсон тохиолдолд  бичсэн зүйл нь бусаддаа  танигдахгүй гэхийн зовлон үгүй болж ялангуяа хэвлэлийн эх бэлтгэгчдийн ажлыг ихээхэн хөнгөвчлөх юм. Учир нь Adobe Creative Suite 3 (CS3) хувилбараас эхлэн юникодыг бүрэн дэмждэг болсон тул InDesign маань монгол хэлээр эх бэлтгэхэд асуудалгүй болсон гэсэн үг билээ.

Өмнө нь хичнээн гоё фонтоор эх бэлтгээд хэвлэлийн өнгө салгалтад оруулж хэвлэн олшруулах асуудал дээр монгол гарын драйвераар бичсэн фонтыг танихгүй ихээхэн түвэг учирдаг байв. Одоо Unicode-н 500 фонт дотроос дураараа сонгож байгаад хичнээн сайхан эх бэлтгэж болохыг төсөөлдөө. Ингэхлээр ихийг бүтээх хүсэл эрмэлзэлтэй дээрх dusal.net-ийн залуустаа баярлалаа гэхийн сацуу, тэдэнд бага боловч хандив өргөөөрэй хэмээн өөрийн уншигчдаа уриалж байна.

Харин Start>Control замаар Regional and Language Options цонхонд орж монгол хэлийг таниулахад дэлгэцийн баруун доод буланд гарах хэлний цэснээс Мо (Mongolian)-г <Alt+Shift> хос даралтаар сонгоод ө, ү бүхий үгийг бичнэ гэдгийг мэднэ биз ээ.

Мөн өмнө нь Monkey-гаар бичсэн баримтаа Unicode-д хөрвүүлж байгаад эхээ бэлтгээрэй.

500 төрлийн Unicode монгол фонт татах линк

5 thoughts on “Дэлхийд хаалтгүй Монгол хэл

  1. Надад нэг асуух зүйл байна. Indesign CS5 болон бусад хувилбаруудаас шууд хөрвүүлэх боломж байгаа юу???

    • Сайн уу, Indesign CS5 -аас өмнөх бүх хувилбар дээр өмнөх верс үрүүгээ интерченж хийж хөрвүүлэх боломж бий. Харин Indesign CS5 дээр байхгүй болсон. Гэхдээ PDF-ээс өнгө салгаж болно.

  2. Өө би буруу асуучихсан байна. Би арзайдаг текстыг ярьж байна л даа. Realmon байхгүй бол зарим фонт арзайгаад байдаг. Түүнийг WORD дээр уншуулдаг MACRO шиг тэгж фонт хөрвүүлэх маягаар Indesign дээр уншдаг уу гэсэн юм.

  3. Сайн уу
    Indesign бол макет хийдэг програм юм. Уул нь текстийг нь бэлтгэдэг Incорy гэж дагалдах про байдаг ч түүнийг бараг ашигладаггүй. Харин иймээс текстийг WORD дээр бэлтгэж хөрвүүлэхийг хөрвүүлсны дараа сая оруулж ирж макет хийх ёстой. Иймээс Indesign дээр код хөрвүүлдэг макро байхгүй.

Хариу Үлдээх

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

Та WordPress.com гэсэн бүртгэлээрээ сэтгэгдэл бичиж байна. Гарах /  Өөрчлөх )

Google photo

Та Google гэсэн бүртгэлээрээ сэтгэгдэл бичиж байна. Гарах /  Өөрчлөх )

Twitter picture

Та Twitter гэсэн бүртгэлээрээ сэтгэгдэл бичиж байна. Гарах /  Өөрчлөх )

Facebook photo

Та Facebook гэсэн бүртгэлээрээ сэтгэгдэл бичиж байна. Гарах /  Өөрчлөх )

Connecting to %s