…Тэднийд хааяа очиход надад их сайхан санагддаг. Өрөөний голд залсан томоос том Монголын төрийн далбаа, хананд өлгөсөн уран зургууд, иж бүрэн тоноглосон уран бүтээлийн өрөө, тавиур дээр байрлуулсан монголын гар урлалын болон бэлэг дурсгалын бүтээлүүд, тэднийхийг бүтээлч залуус болохыг илтгэдэг. Сонгодог барилаар, ихэвчлэн түүхэн сэдвээр зурсан Ч.Ганболдын зургууд, Монголын уламжлалт барилаар, тэг жаягаар зурсан Г.Дарийн зургууд яг л арга билгийн зохицолдоо мэт. Эхлэл: Намтрын товчоон: Гомбожавын ДАРИА
(Зураг дээр: Ганболдын аав Чулуунбат хүүгээ 7н настайд нь хийж огсон мотоцикл) Г.Г-Дүрслэх Урлагийн Дунд Сургуульд элссэн түүх чинь? Г.Г-Одоо л Монголын боловсролын тогтолцоонд, хүүхдийн оюун ухааныг шинжлэх ухаанжсан мэдлэгээр хэт дүүргээд, хэрэглээ болгож сургахгүй байна гэдгийг ойлгож, хүлээн зөвшөөрч, өөрчилж эхэлж байгаа. Гол нь мэдлэгээ амьдралд хэрэглэж чаддаг байх, яг л өөрийн хэрэгцээ болгох нь илүү чухал байгаа хэрэг. Хоёр: Зураач ба компьютер Г.Г- Та 2 Монголдоо зураач дизайнераар суралцаж төгссөн. Харин АНУ-д зургийн чиглэлийн зах зээлийг судалж, сонирхож үзсэн үү? Миний мэдэхийн АНУ-д хэд хэдэн мэргэжлийн монгол зураачид ажиллаж амьдарч байгаа. Ч.Г-Өнөөгийн компьютер болон мэдээллийн IT технологийн хурдацтай хөгжилд дизайнер хүний хэрэгцээ зайлшгүй хэрэг болж байгаа. Тэр утгаараа хүмүүст хүргэх реклам сурталчилгаа их үүрэг гүйцэтгэж, ямар их хурдацтай ѳрсѳлдѳѳнтэй хөгжиж байгааг хэлэх хэрэгтэй байх. Тэгэхээр мэдээллийн технологи өнөө цагт хамгийн ихээр даяарчлагдаж, ямар ч хил хязгаар үгүй болжээ. Тийм болохоор бид энэ чиглэлээр өөрсдийгөө хөгжүүлэхээр АНУ-н Охойяа мужын Кэнт стейтийн их сургуульд (Kent State University) “Kомпьютер график болон 3D анимейшн инженер” мэргэжлээр суралцаж төгссөн. Охойяад сурч ажиллаж, амьдарсан жилүүд бид 2-ын хувьд өөрсдийгөө хөгжүүлэх, олны дунд болон бусад мэргэжил нэгтнүүдээсээ дадлага туршлага сурч, суралцахад ихээр нѳлѳѳлсѳн юм. Гурав: Амжилт бол их шаналлын үр дүн Г.Г-2009 онд авсан шагналынхаа тухай яриач. Мѳн оюутан байхдаа сургуулийнхаа нэрэмжит тэмцээнд хоёр ч удаа тvрvvлсэн гэж дуулсан…? Компьтерийн график дизайны ихэнх программ хангамж Адобе (Adobe) хэмээх компанийн нэр логотой байдаг. Тус компанийн бүтээгдхүүнээс хамгийн нэрд гарсан программ бол Фотошоп (Photоshop) гэдгийг манайхан андахгүй болов уу. Жил бүр Адобе компани Фотошоп хэрэглэгчдийнхээ дунд компютер график дизайны бүх төрлөөр уран бүтээлийн олон улсын уралдаан зарладаг юм байна лээ. Ѳнгѳрсѳн жил 15 дахь удаагийн уулзалт чуулган Лас Вегас хотын “Мандалай Бэй Ресорт” -д болж ѳнгѳрсѳн. Г.Г-Мѳн тэр уед үргэлжлэн явагдсан iStokcphoto компанийн нэрэмжит “iStock Munny Doll” тэмцээнд авъяаслаг дизайнер бүсгүй Гомбожавын Дариа бас тун амжилттай оролцож 200 гаруй мэргэжилтнүүдээс шалгаран тэргүүн байр эзэлж, дэлхийн дизайны урлагийн дэвжээнд Монголынхоо нэрийг гаргасан байна. Г.Д-Энэ тэмцээнд миний бүтээл 1-р байр эзэлж, Ганболдын бүтээл 2-р байр эзэлсэн юм шүү дээ. Г.Г-Та хоёр маань үнэхээр мундаг байнаа. Энэ бүхэн эхлэл байгаасай гэж хүсч байна. Тэгээд ч та нар их залуу байна. Ч.Г-Тийм ээ бид залуу байна. Хамгийн гол нь бид өөрсдийн дуртай мэргэжлээрээ дуртай ажлаа хийж байна. Амжилт,алдаа болгон урам өгдөг хэдий ч бид цаашдаа өөрсдийн хийж чадах бүхнээ л хийх болноо. “Хүн ѳѳрийн дуртай мэргэжлээ сонгож, түүгээрээ ажиллавал, насан туршдаа хэзээ ч ажил хийдэггүй” гэж Күнз-ийн хэлсэн үг байдаг. Г.Г-Та хоёр Охойяагаас Вашингтон ДС-д нүүж ирээд удаагүй байгаа. Ганболд сая АНУ-д болж өнгөрсөн конгрессийн сонгуулийн сурталчилгаан дээр ажиллаа. АНУ-ын сонгуулийн талаар юу бодож байв? Ч.Г-Сонгууль бол улс төрийн тавцан дээрх өрсөлдөөн. Мэдээж сурталчилгааны явцад янз бүрийн л асуудал гардаг. Бие биенээ буруутгах гутаах маргалдах зүйл байдаг. Гэхдээ энэ нь хэмжээнээсээ халиад олон нийтийг хамраад, нийгэмд бухимдал үүсгэх байдалд хүргэдэггүй. Харин сонгуулийн дараа бүгдээрээ олон нийтийн сонголтыг хүндэтгэн зөвшөөрнө. Өрсөлдөөн нь шударга, үр дүнд нь хаа хаанаа хүндэтгэлтэй хандаж чаддаг нь эдний онцлог юм болов уу гэж бодож байна. Г.Г-Чамайг бас АНУ-ын ерөнхийлэгч Б.Обамагийн вэб хуудас дээр ажиллаж байгаа гэж сонссон? Ч.Г- Тиймээ, Би энэхүү ажилд ороод удаагуй байгаа. Анх манай ажлаас энэхүү том үүрэг ѳгѳхѳд нь их сандарч байсан, Нилээн хэдэн хоног бусад улс орны тэргүүнүүдийн вэб болон суртачилгаа, дизайн арга барилийг судалснаар конгрессийн сонгуульд зориулсан хувилбарын дизайн дээр ажилласан. Г.Г-Ийм мэргэжилтэй хүн болгонд том улстөрчид, том компани, байгууллагууд санал тавина гэж үгүй. Тэд мэдээж ур чадвар болон ажил хэрэгч чадварыг илүүтэй харгалзан сонгодог байх. Товчхондоо хаана ажиллаж байсан одоо ажиллаж байгаа газрын талаар. Ч.Г-Зураач болгон компьютер дээр ажилладаггүй, компьютер дээр ажилладаг хүн болгон зураач байдаггүй байх л даа. Магадгүй бид хоёрын зургийн сургуульд сурч мэдсэн зүйл маань,ѳнгѳ будаг , арга барил зохиомжлоход нѳлѳѳлдѳг байх. Бас аливаа ажлыг чин сэтгэлээсээ хандаж хугацаанд нь хийдэг, заримдаа санаанд оромгүй хувилбар сонгодог нь бас хэрэг болдог байх л даа. Бид энэ хугацаанд Америкийн болон Монголын зохиолчдын номын чимэглэл, график болон вэб дизайн гэх мэт хувь хүн албан байгууллагын зар сурталчилгаа, суртачилгааны албанд ажиллаж байсан. Үүнд нэр хүндтэй гэж хэлж болох Forest City, Northrop Grumman, Yahoo!, American Greetings, Smucker’s, JIF, Pillsbury гэх мэт. Таны хэлсэнчлэн бид Вашингтон ДС хотод нүүж ирээд, ажилдаа ороод удаагүй байгаа, Би одоo эндэхийн (Presidential campaign – Obama for America) ерѳнхийлѳгч болон засгийн газрын мэдээллийг олон нийтэд хүргэх суртачилгааны албанд ажиллаж байгаа. Г.Г-Чиний www.ganbold.com вэб хуудас руу ороход эхлээд хөх тэнгэр, тэр тэнгэрт элин халин дүүлэх шонхор шувуу, тэгснээ уртын дуу эгшиглэж аажим аажмаар газраас тэнгэрт хүрч, тасран одох мэт сэтгэгдэл төрсөн. Үнэхээр гайхамшигтай байлаа . Олон олон цахим хуудаснаас огт өөр мэдрэмж төрж байсан шүү. Ч.Г-Олон олон вэб хуудасны дизайн чимэглэлийг хийхэд өвөрмөц дүрслэлүүд дээр монгол аялгуу, уртын дуу их л наалдацтай холбогддог. Ер нь монгол аялгуу, монгол ахуй их өвөрмөц. Тэрхүү дүрслэлээр тэнгэр-шонхор шувуу-уртын дуу гэсэн холбоосоор би эх орноо төсөөлдөг. Г.Г-Надад бас тийм бодол төрдөг. Гэхдээ өнөө цагт бид өнгө мөнгөнд хэт улайраад эргэж олдохгүй, давтагдахгүй гайхамшигтай зүйлүүдээсээ холдож салаад байна уу даа гэж харамсах сэтгэл төрдөг. Ч.Г-Монголын түүх, нүүдэлчин ахуй, үндэсний урлаг соёл, ёс заншил, уртын дуу үнэхээр гайхамшигтай төдийгүй хэзээ ч давтагдахгүй. Өнөөдөр дэлхийн хөгжлийн хурдацад хүмүүс төөрч, эргээд монголчууд бидний орхиод байгаа зүйл рүү тэмүүлж байна. Хүмүүс “робот” шиг амьдралаас залхаж, амар амгалан амьдрал, онгон байгальдаа зохицож амьдрах, хүн хүндээ чин сэтгэлээсээ хайрлан хандах сэтгэлгээ рүү тэмүүлж байгаа. Харин монголчууд бид үүний эсрэг л яваад байх шиг. Г.Г-Бид өнөөдөр Монголын хөгжлийн тухай их шүүмжилж, бас их л бухимдацгааж байна. Ч.Г-Монголд минь өнөөдөр сайн муу олон зүйл байгаа хэдий ч бид урагшаа л хөгжил рүү явж байна. Ялангуяа залуус их өндөр боловсрол мэдлэгтэй, их хүсэл тэмүүлэлтэй, их хөгжил дэвшилтэй болж байна. Энэ нь интернет IT орон зайд илүү мэдрэгдэж байгаа. Тэд эх орныхоо хөгжилд санаа зовж, өөрсдийн чадах бүхнээ хийж эхэлж байна. Энэ бол бага зүйл биш. Г.Г-Ч.Ганболд нилээн хэдэн жилийн ѳмнѳѳс интэрнэт Цахим Радиог нээж ажиллуулсан. Тэр радио “ЭХ ОРОН БАЙХАД ДИВААЖИН НАДАД ХЭРЭГГҮЙ” гэх уянгалаг хэрнээ сүрлэг үгсээр эхэлдэг. Түүнийг сонсохоор өөрийн эрхгүй омогших сэтгэл төрмөөр. Ч.Г-Цахим радиог анх найзтайгаа 2004онд нээж байхдаа энэ үгээр шторк хийж АНУ болон Герман улсаас 4н суваг явүүлж эхэлж байсан, Ер нь хүн эх оронтой байна гэдэг ямар аугаа их хувь заяа гэдгийг харьд байхдаа монголчууд бид илүү ойлгож мэдэрдэг. Бид энэ радиог ашгийн бус байдлаар, эх ороноосоо хол байгаа Монголчууддаа зориулж явуулсаар ирсэн. Г.Г-Чин сэтгэлээсээ ярилцсан та хоёртоо баярлалаа. Хүсэл мөрөөдөл, хичээл зүтгэл тань та хоёрыг улам өндөрт өргөж, тэр хэрээрээ “МОНГОЛ” хэмээх нэрийг дэлхий дахинаа дуурсгаж яваарай. Ч.Г-Танд ч бас их баярлалаа. Өдгөө залхуурал дэлхийг хөгжүүлж байгаа ч , монголчууд бид залхууралгүй хичээж зүтгэж байж Монгол орноо хөгжүүлж чадна. Залуус бидэнд их боломж их ирээдүи бий. Монголчууд бид бүгдээрээ хичээхэд бүгдээрээ л аугаа болж чадна. Тэднийхээс гарч явахад сэтгэл нэг л сайхан. Тэдний “Лайка” хэмээх хөөрхөн эгдүүтэй нохой нь үсэрч цовхчин, гэрийн гадаа байх арын шилэн дээрээ томоос том “МОНГОЛ” гэсэн бичигтэй “Хаммер” машин дэргэд тэд намайг үдсэн. Хаа ч явсан содноос содон энэ л машинд дэлхийд үнэлэгдэж байгаа монгол залуус сэтгэл зүрхэндээ эх орноо тээж, эх орноороо овоглож явдаг юм. Тэд өнөөдөр дэлхийн дэвжээнд авьяас чадвар, хөдөлмөр зүтгэлээрээ тодрон гарч буй өнөөгийн монгол залуусын хэсэг нь. Амьдралын зам нь үргэлж дардан байх болтугай. Харнууд овгийн Гомбосүрэнгийн Галбадрах АНУ. Orloo.com e-mail: gala_mn@yahoo.com |