Хамгийн мэргэжлийн анги

Хуучин фотошопоор ажилладаг цаг нэгэнт улирчээ

8-р сарын 5-наас эхэлж 20-нд дууссан энэ удаагийн ээлжит сургалтад гадаадын өндөр хөгжилтэй орны засгийн газрын төслийн хэвлэлийн ажилтан, хувийн гэрэл зургийн студитэй болон эх бэлтгэлийн газар ажиллуулдаг,  ялангуяа фотошопын нэлээд туршлага бүхий 9 хүн Улаанбаатар болон Эрдэнэт хотоос цугларав.

Тэд өнөөдрийн америкийн дизайнеруудын хэрэглэж буй: маск ба давхаргын өнгө нэвчилтэд голлон тулгуурласан Photoshop дээр ажиллах орчин үеийн шинэ арга технологи ба Photoshop CS6-ын цоо  шинэ боломжийг судлаад “Бидний мэддэг  Photoshop биш болжээ” хэмээн гэрэл зураг засварлах нэн орчин үеийн шилдэг, шинэ арга барилуудыг монголд анх удаа эзэмшиж сурсандаа  сэтгэгдэл өндөр үлдэв. Ер нь бол энэ удаагийн сургалтад хамрагдагсад нь үнэхээр “мэргэжлийн” анги бүрдүүлсэн нь багш бидэнд ч урамтай байлаа.

Illustrator CS6 програмыг хэд хоног үзсэний эцэст,  ундааны гурван хэмжээст лонхыг яг оригиналь шошготой нь бүтээсний дараа суралцагсад маань “Энэ програм бол орчин үеийн хэвлэлийн дизайнер хүний гол зэвсэг яах аргагүй мөн юм байна” хэмээн үнэхээр баярлаж байсан нь багш бидний санаанд үлджээ.

Дараагийн удаагийн сургалтыг хүний тоо бүрдсэн тухайн үед зарлах болно.