Adobe Photoshop Touch 1,3

Таблет дээр ажилладаг Photoshop-ын сүүлийн хувилбар гарлаа

Растр зургийн дэлхийд нэртэй програм болох Photoshopын таблетад зориулсан хувилбар Adobe Photoshop Touch нэртэйгээр гараад удаагүй ч түүний сүүлийн хувилбар болох Adobe Photoshop Touch 1,3 саяхан гарлаа. Өөрөөр хэлбэл та компьютераа асаалгүйгээр даан ялангуяа хөдөө хээр явж байхдаа авсан зурагтаа өнгө, гэрэл сүүдрийн гэх мэт ойр зуурын засварыг шууд таблет дэрээ хийх бололцоог энэхүү програм улам өргөнөөр олгож байна. Тухалбайл таблетаар авсан зургаа жаахан засаад өмнөхөөс арай илүү чанартай бүтээлийг шууд Facebook дээр тавих боломж улам нэмэгдлээ гэсэн үг.

Нөгөө талаас хамгийн чухал нь таблет гэдэг маань мэдрэгч дэлгэцийн технологи юм болохлоор дэлгэц дээрээ тусгай үзэг ашиглаад дуртай зургаа шууд зурж болно гэсэн үг юм. Энэ нь ялангуяа зураач уран бүтээлчид энд тэнд төрсөн санаагаа дүрсний зохиомж ба өнгө гэрэлтэй нь тэмдэглэж авах сайхан боломж бүрдэж байна.

Уг Adobe Photoshop Touch 1,3 програм нь гуравдахь үеийн Retina дэлгэцтэй iPad буюу өөрөөр хэлбэл iOS  үйлдлийн систем болон, Android үйлдлийн системд зориулагдсан үндсэн хоёр хувилбартай ажээ.

iOS-д зориулсан Adobe Photoshop Touch 1,3-д нэмэгдсэн зүйлс:

  • 12 Мп хүртэл зурагтай ажиллах;
  •  16 хүртэл зургийн давхаргыг нэгтгэх;
  • Өмнөх дээр нэмээд орос ба бразиль хэлийг таньдаг болсон;
  •  Shred ба Colorize эффект нэмэгдсэн;
  • 3 хурууны таталтаар дүүрэн дэлгэц горим;
  • Apple-ийн зургийн агуулахад орно;
  • Анимацийг өмнөхөөс илүү бодитой үзүүлэх.

Android-д зориулсан Adobe Photoshop Touch 1,3-д нэмэгдсэн зүйлс:

  • PSD ба PNG өргөтгөлөөр зургийг экспортолж дурын интернет шуудангаар илгээх;
  • Watercolor Paint, HDR Look, Soft Skin ба Soft Light зэрэг эффект нэмэгдсэн;
  • Англи, франц, герман, испани, итали ба япон хэлийг дэмжих;
  • Зургийг эргүүлэх, томруулах үйл ажиллагаа сайжирсан;
  • Adobe Creative Cloud-той автоматаар шууд харьцах.

Зураг томруулах

Зураг засах

Эффект оруулах

Зураг чөлөөлөх

 

Электрон хэвлэн нийтлэлийн эхийг шууд таблет дээрээ хийх. Фото зургийг хооронд нь эвлүүлэхээс гадна зураг дээрээ ил захидал маягаар дуртай зүйлээ зурж, бичиж болно.

Хэвлэлийн эхийнхээ макетийг эхлээд гаргана.

Өнгө будгийн гаргалтыг Adobe Kuler дээр дураар хийх боломжтой.

Сурталчилгаа