хамгийн уран бүтээлч сэтгэлгээтэй анги

2013 оны 1-р сарын 15-наас эхэлж 29-нд дууссан энэ удаагийн ээлжит сургалтад дунд сургуулийн зураг хөдөлмөрийн багш хоёр хүн, мөн архитектор нэг, томоохон компанийн менежер, бас Баянхонгор болон Дорноговь аймгаас хэрэг гарган манай сургалтад суралцахаар ирэгсэд болон ШУТИС-ын Хэвлэлийн технологийн  төгсөх  ангийн оюутан бөгөөд нэгэн хэвлэлийн газрын эх бэлтгэгч зэрэг хүмүүс оролцов.

Тэд өнөөдөр яг дэлхий дахины эх бэлтгэгч, дизайнеруудын хэрэглэж буй цоо шинэ аргуудыг эзэмшиж тус тусын ажил албандаа мордоцгоолоо. Энэ удаа бүрдсэн ангийнхны онцлого нь илүү уран бүтээлч сэтгэлгээтэй байлаа.

Шавь нартаа амжилт хүсье.

20130127_124554

Advertisements