Эх бэлтгэгчдийн шинэ эгнээ

Хэвлэлийн эх бэлтгэгчийн мэргэшүүлэх эрчимжүүлсэн 15 хоногийн ээлжит шавь сургалт 3-р сарын 15-наас 29-нд амжилттай болж өндөрлөлөө.

Орчин үед аливаа хүн ажлынхаа хажуугаар ямар нэг юм хийхгүй л бол цалин мөнгө хүрэлцэхгүй болжээ. Энэ үүднээс эх бэлтгэлийн програмуудыг эзэмшин компьютераар мөнгө олох ажилд шамдахаар энэ удаагийн  суралцагчид маань ирсэн байв. Үүний дотор хаа байсан Дорнод, Өмнөговь аймгаас хүртэл хэрэг зориг гаргаж ирсэн хүмүүс ч байв. Хэвлэлийн газрын эх бэлтгэгч, рекламын студын мекапч, санхүүч, багш, инженер, оюутан зэрэг мэргэжилтэй шавь нар маань хамгийн орчин үеийн програм хангамжийг эзэмшсэндээ ихэд сэтгэл хангалуунаар эх бэлтгэгчдийн эгнээнд нэгдэхээр зүг зүг мордоцгоолоо. Та нартаа багш нь амжилтын дээдийг хүсч байна.

20130327_105438

Сурталчилгаа