Photoshop CS6 програм CC болж үүлэн зардасаар тарна

353132

Adobe Systems-ээс Creative Suite-ээ Creative Cloud хэмээх үүлэн систем болгохоо саяхан зарласан учир энэ оны 7-р сараас эхлээд Master Collection хэмээх хайрцагтай багц програм гарахгүй болж байгаа бөгөөд сар бүр тодорхой төлбөр төлөх маягаар уг үүлэн орчны хүссэн програмаа нэг нэгээр нь эзэмшиж болохоор болжээ. image_02

Ийнхүү CS6 маань CC-тэйгээ цуг худалдаалагдах бөгөөд өөрөөр хэлбэл Creative Suite 6 нь Creative Cloud дотроо багтаж байгаа юм байна. Өөрөөр хэлбэл одоо энэ 6 сараас Photoshop CC /Photoshop Creative Cloud/ гэж гарч байгаа бөгөөд хуучин Photoshop CS6 дээр бага зэрэг шинэ зүйл нэмэгдээд онлайнаар худалдаалагдах болж байна. Хэрэв хуучин Photoshop CS6-ийн албан ёсны хэрэглэгчид хүсвэл сар бүр үе шаттайгаар төлбөрөө  төлөөд шинэхэн Photoshop CC-г эхний жил өөрийн болгож болох ажээ. Ер нь бол Adobe Photoshop CC, InDesign CC, Illustrator CC, Dreamweaver CC ба Premiere Pro CC зэрэг нь онлайнаар  захиалагдах хэдий ч заавал интернэтэд холбогдох гэлгүй тухайн ашиглаж буй програмаараа дамжуулан Creative Cloud-г асаагаад түүний шинэлэг багажнуудыг хэрэглэн ажлаа хийж болох юм байна. Гэхдээ мэдээж Cloud буюу үүлэн зардасаар өөрийн бүтээлээ Adobe-ийн серверт илгээж хүн бүр 20 Гв хардны орон зайг ашигласнаар дэлхийн хаанаас ч үзэх боломжтой Behance хэмээх үзэсгэлэнгийн танхимд бүтээлээ байрлуулах эрх олдоно.

image_05 Creative Cloud-ын зорилго нь интернэтийн хөх тэнгэрт нүүх үүлэн орчинд хэн нэгэн дизайнер хийсэн зүйлээ оруулахад ертөнцийн хаа нэгтээ захиалагч олж үзээд түүнийг нь худалдаж авах эсвэл багаар ажилладаг дизайнеруудын нэг нь Дарханд нөгөө нь Улаанбаатарт байлаа гэхээд хийж буй зүйлээ үүлэн орчинд тавиад л нөгөөх нь санаа оноогоо нэмж сайжруулж болох ажээ. Энэ нь монголчууд зуслан дээрээ сууж байгаад аутсорсонгийн ажил хийх эрин үе ирснийг харууллаа. Creative Cloud дээр хийсэн зүйлийг ухаалаг гар утас, iPad гэх мэт зүйл дээр шууд ашиглаж болно.

Ер нь цаашдаа монголчуудаас эхлээд орос, хятадыг  оруулаад хэнбугай ч гэлээ Adobe-ийн програмын дараа дараагийн шинэ хувилбаруудыг хууль бусаар ашиглах боломжгүй болж байгаа юм байна. Тэгэхлээр хууль бус програм ашигладаг түүх CS6-тайгаа цуг ул болон үлдэх нь ээ. Мэдээж манайхны зарим нь CS3-аасаа одоо болтол салаагүй яваа юм чинь CS6-тайгаа нэг нөхөрлөөд авбал нэг хэсэгтээ л хоцрохгүй явах байх л даа. Ер нь бол Adobe-ийнхан Creative Suite 6-гаа нэг хэсэгтээ шинэчлэх төлөвлөгөөгүй байгаа ажээ.

Одоо тэгэхлээр үүлэн орчинд ажиллахыг хүссэн хэн бүхэн багш, оюутны ангилалд нь бүртгүүлчихээд сар бүр 20 ам. долл төлөөд л шинэ програмаа ашиглаад байж дээ.

Untitled-1

Дашрамд өгүүлэх миний бие Photoshop CS6 ба Photoshop CC-ийн сурах бичгийг бичиж байгаа бөгөөд энэ нь тухайн програм дэлхий дахинд нээлтээ хийж амжаагүй байхад бичигдэж буй эхний ном гэхэд болно. Өөрөөр хэлбэл шинэ програмын албан ёсны нээлттэй зэрэгцээд монгол хэл дээрх сурах бичиг анх удаа зохиогдон гарах гэж байгаа гэхэд болно.
Сурталчилгаа