Photoshop CS6 ба CC-ийн ном бичиж дууслаа

Хоёр сар гаруйн турш зусланд вакум орчинд ажиллаж байж монголд анх удаа Photoshop CS6 ба Photoshop CC-ийн номыг бичиж дуусгалаа. Өөрөөр хэлбэл миний өмнө бичиж хэвлүүлээд 2012 оны шилдэг борлуулалттай номоор шалгарч зарагдаж дуусаад одоо дэлгүүр, хэрэглэгч хоёр нь нэхээд байгаа “Мэрэгжлийн зураг засвар буюу Photoshop” номын маань шинэчилсэн хувилбар ийнхүү хэвлэгдэн гарахад бэлэн болж буй нь энэ юм.

Одоо 8-р сарын 3-нд эхлэх ээлжит сургалтад суух азтай суралцагсад монголд анх удаа ийнхүү Photoshop CS6 ба АНУ-д дөнгөж 7 сард буюу одоо нээлтээ хийж буй Photoshop CC-ийн хичээлийг эх хэлээрээ номын зохиогчоор нь заалгах боломж олдож байна. Монголчууд дэлхийгээс хоцрохгүй яваа шүү гэдгийг энэ ном харуулаасай хэмээн хүснэм.