PhotoshopCS6 дэлгүүрт очлоо

PhotoshopCS6 хэвлэлтээс гарлаа. Интерномын их дэлгүүр, Улсын их дэлгүүрийн “Мажистик” номын дэлгүүр, Grand Plaza болон Улаанбаатар их дэлгүүрийн “Мир” номын тасаг, Билэг их дэлгүүрийн “Мөнгөн ном” номын тасаг, “Аз хур” номын дэлгүүр, Сансар дахь “Алтан түлхүүр” номын дэлгүүрүүдээр 29000-33000 төгрөгөөр зарагдаж байна. Мөн 99786401 утсаар холбогдон зохиогчоос үндсэн үнэ болох 25000 төгрөгөөр авч болно. Хөдөө орон нутгийнхан шуудангийн захиалгаар захиалж болно.20130913_210422

Мэргэжлийн зураг засвар & Photoshop CS6/CC

Таныг орчин үеийн соёлт хүний хэмжээнд дижитал камераа бүрэн ашиглаж сураасай, улмаар авсан зураг бүтээлээ мэл гайхмаар засаж, график дизайн хийх аргыг эзэмшээсэй гэдэг үүднээс энэ номыг бичлээ. Дижитал гэрэл зургийн студийн хуучин зураг сэргээн засварлах ханш 6000-15000 төгрөг байна. Тэгвэл энэ номын дагуу зураг сэргээн засч сурвал Та дундажаар гуравхан зураг засаад л номынхоо үнийг олох нь байна! Түүнчлэн орчин үеийн дижитал камер нь видео бичлэг хийх боломжтой болсон тул нягтрал багатай тааруухан бичлэгийг ч мэргэжлийн түвшинд сэргээн засварлах боломжийг Photoshop програмын энэхүү сүүлчийн хувилбар олгож байна. Үүний сацуу хүнд мөнгө төлөлгүй өөрийн хүчээр вэб дизайн хийх, авсан зурагнуудаараа дижитал цомог хийж хэрхэн интернэтэд байрлуулах вэ гэдгийг энэ ном хэлж өгөх болно.
Орчин үеийн растр програм нь жирийн гэрэл зургийг шууд 3D хэмжээст оруулах, мөн гэртээ суугаад өөрийн авсан зураг бичлэгээр анимац амилуулах төдийгүй видео бичлэг монтажлах боломжийг олгож байна.
Энэхүү “Мэргэжлийн зураг засвар & Photoshop CS6/CC” номоос дижитал камертай хэн хүн болоод, зураг засвар, график дизайнд шамдан суралцаж буй оюутан залуус, дижитал фото болон видео студид ажиллагсад Photoshop програмыг ашиглан уран зураг туурвих орчин үеийн арга техникийн талаар мэргэжлийн нэлээд өндөр түвшний мэдээлэл олж авна гэдэгт итгэлтэй байна. Мөн энэхүү бүтээл нь, миний өмнөх бүтээлүүдийн нэгэн адилаар их, дээд сургуулийн багш нарын лекцийн үндсэн хэрэглэгдэхүүн болох нь дамжиггүй хэмээн итгэнэм.

Танд амжилт хүссэн зохиогч Л. Даваасүрэн
E-mail: davaasurenn@yahoo.com,
Web:www.adobe.mn
Утас: 91948001, 99786401, 316627
1 6 62 63 64 79 261