Мэргэжлийн зураг засвар & Photoshop CS6/CC

Таныг орчин үеийн соёлт хүний хэмжээнд дижитал камераа бүрэн ашиглаж сураасай, улмаар авсан зураг бүтээлээ мэл гайхмаар засаж, график дизайн хийх аргыг эзэмшээсэй гэдэг үүднээс энэ номыг бичлээ. Дижитал гэрэл зургийн студийн хуучин зураг сэргээн засварлах ханш 6000-15000 төгрөг байна. Тэгвэл энэ номын дагуу зураг сэргээн засч сурвал Та дундажаар гуравхан зураг засаад л номынхоо үнийг олох нь байна! Түүнчлэн орчин үеийн дижитал камер нь видео бичлэг хийх боломжтой болсон тул нягтрал багатай тааруухан бичлэгийг ч мэргэжлийн түвшинд сэргээн засварлах боломжийг Photoshop програмын энэхүү сүүлчийн хувилбар олгож байна. Үүний сацуу хүнд мөнгө төлөлгүй өөрийн хүчээр вэб дизайн хийх, авсан зурагнуудаараа дижитал цомог хийж хэрхэн интернэтэд байрлуулах вэ гэдгийг энэ ном хэлж өгөх болно.
Орчин үеийн растр програм нь жирийн гэрэл зургийг шууд 3D хэмжээст оруулах, мөн гэртээ суугаад өөрийн авсан зураг бичлэгээр анимац амилуулах төдийгүй видео бичлэг монтажлах боломжийг олгож байна.
Энэхүү “Мэргэжлийн зураг засвар & Photoshop CS6/CC” номоос дижитал камертай хэн хүн болоод, зураг засвар, график дизайнд шамдан суралцаж буй оюутан залуус, дижитал фото болон видео студид ажиллагсад Photoshop програмыг ашиглан уран зураг туурвих орчин үеийн арга техникийн талаар мэргэжлийн нэлээд өндөр түвшний мэдээлэл олж авна гэдэгт итгэлтэй байна. Мөн энэхүү бүтээл нь, миний өмнөх бүтээлүүдийн нэгэн адилаар их, дээд сургуулийн багш нарын лекцийн үндсэн хэрэглэгдэхүүн болох нь дамжиггүй хэмээн итгэнэм.

Танд амжилт хүссэн зохиогч Л. Даваасүрэн
E-mail: davaasurenn@yahoo.com,
Web:www.adobe.mn
Утас: 91948001, 99786401, 316627
1 6 62 63 64 79 261

13 thoughts on “Мэргэжлийн зураг засвар & Photoshop CS6/CC

    • сайн уу төрбатаа, ном гэрээ ёсоор 6-нд хэвлэгдэж гарах ёстой ч “Мөнхийн үсэг” кмпани сурах бичиг хийгээд амжихгүй хойшлуулаад дараа долоо хоногт буюу 10-д гаргаад хэвлэж дуусахаар болж байна. утас: 91948001, 99786401

  1. сайн байна уу? энэ ном нь хэдэн төгрөгийн үнэтэй хаагуур зарагдаж байгаа вэ? бас хаана ямар сургалт явуулдаг юм бэ?

    • сайн уу зураг засварын номыг 25000 төгрөгөөр 99786401 утсаар авч болно, номын бүх дэлгүүрээр зарагдаж байгаа.

    • зураг засварын номыг 25000 төгрөгөөр 99786401 утсаар авч болно, номын бүх дэлгүүрээр зарагдаж байгаа.

  2. растр график дизайн, мэргэжлийн зураг засвар хоёр хоорондоо их өөр үү?
    би растр график дизайн ном авсан чинь мэргэжлийн зураг засварын хичээл дээр өгсөн даалгавараа хийх гэсэн зарим зүйлийг чаддаггүй.
    зураг засвар ном интер ном дэлгүүрт байсан гүй.

Хариу Үлдээх

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

Та WordPress.com гэсэн бүртгэлээрээ сэтгэгдэл бичиж байна. Гарах /  Өөрчлөх )

Google photo

Та Google гэсэн бүртгэлээрээ сэтгэгдэл бичиж байна. Гарах /  Өөрчлөх )

Twitter picture

Та Twitter гэсэн бүртгэлээрээ сэтгэгдэл бичиж байна. Гарах /  Өөрчлөх )

Facebook photo

Та Facebook гэсэн бүртгэлээрээ сэтгэгдэл бичиж байна. Гарах /  Өөрчлөх )

Connecting to %s