ээлжит сургалт амжилттай явагдлаа

Өнгөрсөн 11 сарын дундаас эхэлсэн 15 хоногийн эх бэлтгэлийн эрчимжүүлсэн ээлжит сургалт амжилттай явагдаж дууслаа. Энэ удаагийн элсэлтээр төмөр эдлэл болон нарийн боовны үйлдвэрлэл эрхэлдэг мөн байгаль орчны үнэлгээ хийдэг 3 жижиг компанийн захирал түүнчлэн дунд сургуулийн мэдээлэл зүйн багш, зураг засвараар ажиллах сонирхолтой залуус зэрэг хүмүүс оролцлоо. Тэд маань өөр өөрсдийн ажлын шаардлагаар эх бэлтгэлийн програмуудыг богино хугацаанд эзэмших зорилгоо биелүүлсэн гэдэгт багш миний бие итгэлтэй байна. Шавь нартаа уран бүтээлийн өндөр амжилт хүсэн ерөөе.

Сурталчилгаа