2014 оны эхний сургалт амжилттай боллоо

Сайн байцгаана уу, Та бүхэндээ гарах гэж буй сар шинийн мэнд дэвшүүлье.

Хэвлэлийн эх бэлтгэлийн үндсэн програмууд болох Photoshop CS6, Illustrator CS6, InDesign CS6 зэрэгт суралцах хүсэлтэй: КТМС төгссөн web програмч, томоохон банкны маркетингийн менежер, хүүхдийн номоор дагнан мэргэшиж буй япон хэлний орчуулагч, нэгэн хэвлэлийн томоохон компанид шинээр ажилд орж буй зураач-дизайнер, төрийн төв эмнэлгийн ажилтан зэрэг хүмүүс энэ удаагийн сургалтад суулаа. Үүний дотроос алс холын Өмнөговь аймгийн Цогт-Овоо сумаас ирж мэргэжил дээшлүүлээд явсан сургуулийн номын санч хувиараа эх бэлтгэлийн бизнес эрхлэгч Хандсүрэндээ амжилт хүсч цэцэглэн хөгжиж буй говь нутагтаа мэдээллийн технологи тэр дундаа хэвлэлийн график дизайныг улам сайн хөгжүүлээрэй хэмээн ерөөе.

Дараагийн ээлжит сургалт 2014 оны 3-р 9-нд эхэлнэ.

Сурталчилгаа