Хаврын сургалт 2 ээлжээр хичээллэв!

Хэвлэлийн эх бэлтгэгчийн эрчимжүүлсэн, 15 хоногийн ээлжилт шавь сургалт 2014 оны 3-р сарын 9-ны өдрөөс 2 ээлжээр амжилттай явагдлаа.

Энэ удаагийн сургалтад нэгэн яамны газрын даргаас эхлээд “ДДЭШТВ” ХХК-ийн инженер, InfoMongolia.com мэдээллийн сайтын вэб дизайнер, аялал жуулчлалын компаны мэдээллийн ажилтан, зураач зэрэг Хэвлэлийн эх бэлтгэл график дизайны програмуудад ажлын шаардлагаар суралцах сонирхолтой хүмүүс ирэв. Мөн Дархан хот, Хэнтий, БаянӨлгий аймгийн хэвлэлийн үйлдвэрийн эх бэлтгэгчид болон гэрэл зургийн студийн ажилтнууд мэргэжил дээшлүүлэхээр ирж суралцлаа. Орон нутгаас зардал чирэгдэл гарган ирсэн шавь нартаа шинэ үеийн програм дээр шинэ эрч хүчээр ажиллан улам их амжилт гаргаарай хэмээн хүсэн ерөөе. Энэ удаагийн сургалтад оролцсон шавь нар маань ШУТИС-ын Холбоо мэдээллийн болон Үйлдвэрийн технологи дизайны сургуулийн интерьер дизайны анги, мөн СУИС-ын уран зургийн анги зэргийг төгссөн Хэвлэлийн эх бэлтгэл график дизайны програмуудад их ойр хүмүүс байв.

Дараагийн сургалт 4-р сарын 12-ноос эхлэх тул мэдээллийг “Сургалт” булангаас тодорхой үзнэ үү

Сурталчилгаа