намрын сургалт 11 сарын 1-нд болно

Удтал сургалт явуулж чадаагүйдээ эрхэм уншигч та бүхнээсээ уучлал хүсч байна. Зуслангийн байшин бариад 6 сарын сургалтаас хойш маш их завгүй байлаа. Өвөл зунгүй амьдрах байшингаа сая л халаалттай болгож ажил дуусах тийшээ хандлаа. Ийм учраас 11-р сарын 1-нд сургалтаа эхлэх боломжтой болсоноо та бүхэндээ дуулгаж байна.

20141029_090244

Өөрөөр хэлбэл энэ намрын эхний сургалт 11-р сарын 1-ны хагас сайн өдөр Улаанбаатар их дэлгүүрийн зүүн талын 20-р байрны 12 тоотод 14.00 цагт эхэлнэ. Тасралтгүй 15 хоног үргэлжлэх энэ сургалт өдөр бүр 4 цагаар хичээллэнэ. Сургалтын төлбөр 200,000 төгрөг.

Зусланд сүлжээ муу барьдаг учраас зөвхөн 99786401 дугаарын утсаар бүртгүүлнэ үү. Өмнө хугацааг дөхүүлж байгаад ярина гэсэн хүмүүс энэ утсаараа холбоо барина уу.

Сурталчилгаа