Манай сургалтад суусан хүмүүс юу хийж сурах вэ?
1. Photoshop CS6
2. Illustrator CS6
3. InDesign CS6
Төрөл бүрийн ном, сонин сэтгүүл, танилцуулгын эх бэлтгэж сурна.
Энэ удаагийн сургалтад улсын нэгэн томоохон эмнэлгийн эмч, гэрэл зураг сонирхогчоос эхлээд IT-ийн мэргэжлийн хоёр ч хүн, бас хятадад зураачаар их сургууль төгсөгч, жижиг хэвлэлийн үйлдвэрүүдийн болон хувиараа эх бэлтгэгч, ШУТИС-ын Холбоо мэдээллийн технологийн сургууль, ХААИС-ийн оюутнууд зэрэг 11 хүн хоёр ээлжээр хичээллэв.
Манай сургалтыг зориуд зорьж 1000 км-ийн алсаас ирсэн Говь-Алтай аймгийн ХААН банкны мэдээллийн технологи хариуцсан мэргэжилтэн Т. Рэнцэнпүрэвтээ ажлын өндөр амжилт хүсэн ерөөе. Манай төгсөгчдөөс ажилд авах санал XPRESS хэвлэлийн үйлдвэрээс ирэв. Шавь нартаа урлан бүтээхийн онгод хийморь хүсэн ерөөе.,_.,