Дараагийн сургалт 3 сард болно!

2016 оны хоёрдахь “Хэвлэлийн эх бэлтгэгчийн эрчимжүүлсэн, 15 хоногийн шавь сургалт”  3-р сарын 12-ны өдрөөс  явагдахаар боллоо.

Photoshop CS6,CC, InDesign CS6, Illustrator CS6, CC  зэрэг хэвлэлийн эх бэлтгэлийн програмын хамгийн сүүлийн үеийн  цоо шинэ гайхамшигт чадваруудыг уг програмын сурах бичгүүдийг зохиогчдын биечлэн зааснаар сурах боломж та бүхэнд  олдоно.

Онлайнаар болон утсаар бүртгүүлсэн хүмүүс 11-н хүртэл 99786401, 91948001 утсаар дахин холбоо барихыг хүсье. Улаанбаатар их дэлгүүрийн зүүн талд орших Сүхбаатар дүүргийн 4-р хорооны 20-р байрны 12 тоотод  сургалт явагдана.

Сургалтын төлбөр 200,000 төгрөг ба эхний өдрөө төлбөрөө авч ирэхийг хүсье.

2016 оны анхны сургалт амжилттай болж байна

Эрхэм уншигчиддаа Шинэ оны мэнд хүргэе.

2016 оны эхний сургалт 1-р сарын 9-нөөс эхлээд амжилттай явдагдаж байна. Манай энэ удаагийн сургалтад хэдийгээр Бээжинд төгссөн эмч мэргэжилтэй боловч хувийн вэб сайт хийх хүсэлдээ хөтлөгдсөн их эмч, мөн энэтхэгт шашны дээд сургууль дүүргэсэн боловч ээжээс өвлөсөн хобби болох даалин урлах урлагт компьютерийн график дизайныг оруулж шинэчлэл хийхээр шийдсэн ламтан болон Олон улсын хүүхдийн эрхийн байгууллагын ажилтан, ХААН ДААТГАЛ компанийн марктенгийн мэргэжилтэн зэрэг олон янзын ажил мэргэжлийн хүмүүс тохой залган шамдан суралцаж байна. Үүний дотор алс хол Баянхонгор нутгаас манай сургалтыг зорьж ирсэн Ариунзаяадаа дүүдээ Хэвлэлийн эх бэлтгэл, график дизайнаар хэний ч дор орохооргүй мэргэжилтэн болоорой хэмээн ерөөе.