3 сарын сургалт амжилттай явагдаж байна

Олон ажил мэргэжлийнхэн суралцаж байна.

Энэ 3 сарын 12-ноос эхэлсэн манай ээлжит сургалт шинийг сурах хүсэл тэмүүлэлтэй олон сайхан  залуусын халуун дулаан уур амьсгал дор амжилттай явагдаж байна. Манай энэ удаагийн сургалтад Энэтхэг улсад шашны дээд сургуульд суралцдаг, Гандан хийдийн захиргааны ажилтан лам,  ШУТИС-ын хэвлэлийн ангийн төгсөгч, хувийн нэгэн хэвлэх үйлдвэрийн ажилтан, Багшийн их сургуулийн урлал дизайны мэргэжлээр дүүргэгч, гэрэл зургийн студи байгуулан ажиллахаар зорьж буй залуу хос, хувийн студын ажилтан, нягтлан бодогч мэргэжилтэй хүмүүс зэрэг олон ажил мэргэжлийнхэн хамрагдаж байна.

Та нартаа уран бүтээлийн амжилт хүсэн ерөөе.

Сурталчилгаа