Мэргэжлийн хүнээр заалгах өөр юмаа гэж байна…

5-р сарын 7-ноос эхэлсэн энэ удаагийн сургалтад Япон зэрэг оронтой гадаад худалдаа эрхэлдэг гурван ч худалдааны байгууллагын менежер сууж байна. Тэд өөр өөрсдийн бараа сурталчилгааны ажилдаа хэвлэлийн эх бэлтгэлийг дандаа хүнд хөлс төлж хийлгэх бус өөрсдөө хийхийг хүсчээ. Бүгд өдөр тутам компьютертэй харьцдаг оффисийн ажилтнууд болохоор эх бэлтгэл, график дизайны програмуудыг хэдийгээр өмнө нь нээж үзээгүй ч богино хугацаанд амжилттай сайн сурч байна. Түүнчлэн ШУТИС-ын Хэвлэлийн эх бэлтгэлийн анги, Солонгос монголын технологийн коллежийн рекламын техникчийн анги, Боловсролын их сургуулийн Дүрслэх урлаг дизайны багшийн анги, Соёлын дээд сургуулийн эх бэлтгэгчийн анги, ШУТИС-ын Интерьер дизайны анги зэрэг манай хэдэн мэргэжлийн сургуулийг дүүрсгэсэн таван мэргэжлийн хүн мөн энэ удаагийн сургалтад сууж байна. Хэдэн жилийн өмнө ШУТИС-ын Хэвлэлийн эх бэлтгэлийн анги төгсөөд арай өөр мэргэжлээр ажиллаж байгаад одоо хэвлэлийн газар дизайнераар орох гэтэл шинэ үеийн програмуудыг сураад ир гэжээ. Үнэндээ их дээд сургуульд өнөөдөр хамгийн сүүлийн үеийн програмуудыг заахгүй байгаа учраас төгсөгчид нь үйлдвэрлэлд очоод гологдож байгаа юмаа хэмээн тэр өгүүлж байна.
Тэгээд манайд ирсэндээ тэрээр ихэд олзуурхаж “Мэргэжлийн хүнээр заалгах ч өөр юмаа..”. гэхэд нь багш миний бие ихэд урамтай байгаагаа энэ дашрамд өгүүлсүү.
За дараагийн сургалт 6-р сарын 11-ны хагас сайн өдөр эхэлнэ шүү.

Хариу Үлдээх

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

Та WordPress.com гэсэн бүртгэлээрээ сэтгэгдэл бичиж байна. Гарах /  Өөрчлөх )

Google photo

Та Google гэсэн бүртгэлээрээ сэтгэгдэл бичиж байна. Гарах /  Өөрчлөх )

Twitter picture

Та Twitter гэсэн бүртгэлээрээ сэтгэгдэл бичиж байна. Гарах /  Өөрчлөх )

Facebook photo

Та Facebook гэсэн бүртгэлээрээ сэтгэгдэл бичиж байна. Гарах /  Өөрчлөх )

Connecting to %s