намрын сургалт 8 сард боллоо

За зуныхаа сургалтыг явуулаад дуусч байна. Энэ удаа зураач-уран бичээч, технологийн багш, ОХУ-д төгссөн архитекторч, хуучин сонины техник редактор одоо бол менежер, Энэтхэгээс ирсэн дунд сургуулийн сурагч зэрэг олон төрлийн мэргэжлийн хүмүүс сургалтад хамрагдав. Дараагийн сургалтыг 8-р сарын 13-ны хагас сайн өдөр эхлээр тогтож байгаа тул урьдчилан 20-нд бүртгүүлсэн  хүмүүс урагшлуулж ойлгоно уу.

Дэлхий дэлэгнэсэн  дэлгэр зунаараа сайхан наадаж, тавтай амраарай

Багш Л.Даваасүрэн

Сурталчилгаа

Хэвлэлийн эх бэлтгэлийн онолын үндэс

Сүүлийн 5-6 жил Хэвлэлийн эх бэлтгэл, график дизайны сургалт явуулж байгаа туршлагаас үзэхэд хэвлэлээс огт өөр мэргэжлийн хүмүүс ажлын шаардлагаар эх бэлтгэл, график дизайны програмуудыг эзэмших шаардлагтай болж улмаар энэ салбарт олон олноороо түрэн орж ирж байна. Тэр бүхэнд онолын нарийн юм ярих цаг зав муу тул аль 2003 онд бичиж хэвлүүлээд одоо хүртэл хувь хувьсгалын олон их, дээд сургуулийн багш нарын хичээлийн үндсэн хэрэглэгдэхүүн болсоор байгаа алдарт “эх бэлтгэлийн шар ном”-ныхоо бүлэг бүрийн өмнөх онолын хэсгийг сканердан дахин олны хүртээл болгохоор шийдлээ. Энэ бол манай сургалтад суусан хүмүүсийн хүсэлт юм шүү. Сүүлийн үед эх бэлтгэлийн 3 програм тус бүрээр ном бичихдээ миний бие эдгээр онолын хэсгийг удаа дараа хасаад байгаа тул эхний тэр номын 1,2,3-р хэвлэлт дээр гарсан эдгээр онолын мэдээллүүд нь одоогийн хүмүүст олдохуйяа бэрх болжээ.
Ингээд 1-р бүлгийн онолын хэсэг:

 

 

ШИРЭЭНИЙ ХЭВЛЭХ  СИСТЕМ

 

Ширээний хэвлэх систем гэж юу вэ?

 

Персональ компьютер гарч ирсэн 1980-аад оны дундуур дэлхийн хэвлэлийн үйлдвэрлэлийн хэвлэхийн өмнөх бэлтгэл процессыг орвонгоор нь эргүүлсэн хувьсгал гарсан нь ширээний хэвлэх систем (Desktop Publishing – DТР) үүссэн хэрэг.

1985 онд Пол Брейнард хэмээх буянт хүн ширээний хэвлэх систем болох РаgеМакег (РМ)-ийг зохиосноор энэхүү хувьсгалын анхны бүрээг татсан юм. Энэ үеийг хүртэл эхийг хэвлэлд бэлтгэх ажил нь: редактор, хянагч, зураач, үсэг өрөгч, хэвлэгч зэрэг олон талын, олон мэргэжлийн хүн оролцсон хүнд хүчир урт удаан процесс байлаа.

Монгол орны хувьд 1994-95 оныг хүртэл алга дарам А4 цаасан дээр гарах эхийг аварга том машинууд дээр хайлсан тугалганы хортой ууранд умбан бэлтгэнэ. Тугалгаар цутгаж, машин дээр өрсөн үсгийг цаасан дээр зурсан макетныхаа дагуу тугалган шугамаар тусгаарлан чигжиж ааруулын дэлгэц шиг модон самбарт сонины нүүрүүдийг боодог байлаа. Хэрэв мөнөөх самбараа зөөж байгаад гэнэ алдан нэг л асгаж орхивол өрсөн бүх үсэг бутарч тэр нүүрийг дахин цутгахаас өөр аргагүй болно. Үүнийг бичигч миний бие 1992-1994 онд “Тэнгэр”, “Монголын залуучууд” сонины хариуцлагатай нарийн бичгийн даргаар ажиллаж байхдаа чухам тэр бүх зовлонг туулж билээ.

7500138774_b51a1f62e6_b

Ширээний эх бэлтгэлийг нэрт соён гэгээрүүлэгч А.Түдэв ахайтан “Үнэн” сонины эрхлэгч байхдаа монголд анх нэвтрүүлсний ачаар 1990 онд монголын анхны DТР буюу “Уриа” хэвлэлийн газрын ширээний хэвлэх систем дээр эхийг нь бэлтгэсэн эх орны эхний сэтгүүл “Залуу зохион бүтээгч”-ийн нүүр царайгаа цоо шинээр хувиргасан анхны дугаарыг эх барьж авах хувь заяа тэр үеийн сэтгүүлийн ажилтан бидэнд тохиож билээ.

Ширээний хэвлэх систем (DТР) бий болсноор дээр дурдсан олон мэргэжлийн ажлыг “олон талын авьяастай” ганц мэргэжилтэн гүйцэтгэх болсон юм. Харин энэ ганц мэргэжилтэн буюу хэвлэлийн эх бэлтгэгч эхийг хэвлэлд бэлтгэхээс хэвлэж гаргах бүх шатны технологийг нарийн мэдэх шаардлага тулгарсан билээ.

 

Ширээний хэвлэх системийн хөгжил

Ширээний хэвлэх системийн эхийг тавьсан мөнөөх Пол Брейнард XV зууны Италийн хэвлэгч Альдус Манитусийн нэрээр овоглосон өөрийн Аldus компаниа 1986 онд байгуулжээ. Аldus компани ОРI технологийг боловсруулсан юм. Энэ нь мөр багананд байрлуулж өрсөн үсгүүдийн дунд тавигдах зургийг бага нарийвчлалаар оруулж ирснээрээ РМ дээр хийсэн макетыг маш нягт шахаж уян дискээр ч зөөх боломж олгодог технологи юм. Тус компани хэвлэлийн РоstScrift стандартыг бүтээх ажилд оролцохын сацуу, Мicrosoft компанитай хамтран зургийн формат ТIFF-ийг боловсруулснаас гадна, Freehand, РhotoStу1ег хэмээх зургийн програмуудыг ээлж дараалан бүтээж, тэр нь хожмоо алдарт Рhotoshoр программын олон гайхам чадварьн бүрэлдэхүүн хэсэг болсон билээ.

Хэвлэхийн өмнөх боловсруулалтын салбарт гарсан хувьсгалын үрээр энэ чиглэлийн зах зээл эрс өргөсч шинэ шинэ компани хүчээ үзэх боллоо. Үүний нэг нь 1987 онд байгуулагдсан Quark компани бөгөөд ширээний эх бэлтгэлийн QuarkХРгеs системийг зохиож сайн програм, маркетингийн оновчтой бодлогынхоо ачаар энэхүү зах зээлийн дийлэнхи хэсгийг эзлэх болжээ.

“Ганц програмын компани” хэмээн хочлуулдаг тэдний хүнд хөлд эхлээд Ventura, дараа нь Aldus өртсөн юм. Ventura  нь бас чиг гавъяатай компани бөгөөд Хегох компаниас өрх тусгаарласан 3 хүн 1986 онд анхны РС (Регsоnаl соmрutег)-д зориулсан ширээний эх бэлтгэлийн систем болох Publisher-ийг зохиосон билээ. Ийнхүү 1986 оны сүүл гэхэд ширээний эх бэлтгэлийн гурван систем байсан бөгөөд, энэ нь РС ба Мас (Маcintosh computer)-т зориулсан Aldus РаgеМаkеr, РС-д зориулсан Ventura Publisher програмууд юм. 1989 оноос Хегох компани “Паблишер”-ийн маркетинг дээр ажиллаж, улмаар уг програмын кодыг худалдан аваад зогсоогүй, түүнийг бүхэлд нь эзэмшсэнээр Хегох Ventura Publisher гэх болсон билээ. Гэвч Quark -ийн сүр хүч дэндүү их байсан тул тэд дангаараа оршин тогтнох аргагүй болоод ирэхийн цагт найдвартай “дээвэр” дор орох арга хайж эхлэв. Ийнхүү Ventura Publisher маань Канад улсын Согеl компанид үрчлэгдэж, 1994 онд Aldus өөрийн бүх хийсэн бүтэээснээ “чемоданлаж” аваад, зохиогчийн эрхийнхээ хамт Adobe компанид дагаар орсон юм. Үүнээс хойш Aldus РаgеМаkеr маань Adobe®РаgеМаkеr болж хувирсан билээ.

Adobe компанийн хувьд 1982 онд байгуулагдсан бөгөөд Post Scrip стандартыг боловсруулах ажилд үндсэн үйл ажиллагаагаа чиглүүлж байв. Ийнхүү 1985 онд энэ компани Post Scrip-ийг дэмждэг принтер, өнгө салгагчийг, 1986 онд анхны Adobe Туре Collection хэмээх иж бүрдэл үсгийн фонтыг зохиож гаргасан юм. Дараа нь тус компани график зургийн програм бүтээх ажилд идэвхийлэн орж 1987 онд Illustrator, 1990 онд Photoshop, Туре Manager, 1993 онд Acrobat програмуудыг боловсруулжээ.

Adobe ийнхүү растр зургийн болон вектор графикийн талбарт тодорхой байр суурь эзлэх болсны сацуу бүрэн өнгөт хэвлэлийн зах зээлд алаад өгөхөөр шийдэж 1998 Illustrator 8-ийн бараг бүрэн хуулбар, ХРгеss-тэй нэлээд төстэй InDesign гэдэг хүчирхэг програмыг зах зээлд нийлүүлэв. Adobe-ийнхан өвөр хоорондоо энэхүү програмаа “QuarkXPress-ийн эрлэг” хэмээн нэрийдсэн ба энэ нь график зургийг тойруулаад текс өрөх, макетийг хэвлэхдээ зөвхөн тэгш хэмийн харьцаагаар масштаблах бус ширээний хэвлэлийн түүхэнд анх удаа урт, өргөнийх нь дагуу хооронд нь үл хамааралтайгаар масштаблах (флексографийн аргаар хэвлэхэд ийм шаардлага гардаг) чадвар зэрэг өрсөлдөгчдөөсөө хол давсан олон гайхамшгийг эзэмшсэн байлаа. Гэвч нэг… хоёр… гурван жил өнгөрсөн ч их хэмжээний текстэй ажиллахад хүндрэлтэй, даан ялангуяа өөрөө хэтэрхий томоос компьютерт дэндүү их сул орон зай шаарддаг зэрэг “өсөлтийн өвчин” нь ашиглалтын явцад илэрсэн тул зах зээлд төдий л амжилт олоогүй юм. Ингээд уламжлалт бүтээлээ эргэж ялимгүй боловсруулснаар РаgеМакег 7.0 төрж гарсан билээ.

Adobe PageMaker 7.0

Гэхдээ өнгөт хэвлэлийн үйлдвэрлэлийн зах зээлийн 80%-ийг дангаараа эзэгнэсэн QuarkXPress -ийг бүх талаараа давж гарах хэмжээнд 2004 оны сүүлийн хувилбар нь болох InDesign CS л сая хүрч чадсан юм.

Харин растр дүрслэлийн программын талбарт Photoshop-той орж ирсэн Adobe-ийнхан Photoshop СS (8.0)-ыг гаргаж ирснээрээ дийлдэшгүй гэдгээ бүрэн баталгаажуулаад байна. Тэд мөн 1995 онд Frame Technology-ийг эзэмших болсноор томьёо, схем тэрлэх FrameMaker төрсөн билээ.

Эдүгээ ширээний эх бэлтгэл хэмээх “дэлхийн аваргын тэмцээний хөнгөн жин”-д Adobe PageMaker, Deneba Canvas болоод Microsoft Publisher програм алдрын тавцанг эзэгнэдэг бол, нүсэр зураг чимэглэл бүхий бүрэн өнгөт хэвлэлийн “хүнд жинд” InDesign, QuarkXPress хоёр сүр хүчээ бадруулан нүдэлцэж, гуравдугаар хэсэг буюу шинжлэх ухааны элдэв схем, томъёо хэрэглэдэг эх бэлтгэлийн тусгай “төрөлм-д Adobe FrameMaker, Corel Ventura болоод TeX өөрсдийн онцгой авъяасаа сорьцгоох ажгуу.

 

Эх бэлтгэлийн програмуудын онцлог

 

Яг өнөөдөр дэлхийн хэвлэлийн практикт хамгийн өргөн ашиглагдаж буй эх бэлтгэлийн гурван үндсэн програм байнаа гэдэг нь өмнөх нийтлэлээс тодорхой ойлгогдож байгаа биз ээ. Текст боловсруулах чадвараараа бусдаас илт давуу учир “текстийн тээрэм” хэмээн алдаршсан эдгээр програмын онцлог ялгааг хэвлэлийн эх бэлтгэгч хүн мэдэж байвал зохино. Тиймээ, энэ бол мэдээж QuarkXPress, InDesign мөн Adobe PageMaker-ийн тухай яриа билээ.

113

Цаг цагийн элээсэнд шижир болон тунасан эдгээр програмын бодит боломж, нөөц бололцоо өөр хоорондоо нэлээд төстэй ч аль нэгийг нь оройдоо залаад нөгөө хоёрыг нь оршуулах аргагүй юм. Яагаад тэр вэ? Яагаад гэвэл эх бэлтгэх ажлын тухайн шаардлагаас үүдэн гардаг тодорхой зорилтуудыг тэдгээр програм ямар аргаар, хэрхэн гүйцэтгэх тал дээр өөр өөрийн арга мэхтэй бөгөөд чухам түүгээрээ л энэ чиглэлийн зах зээлд хувь хувийн дуу хоолойг илэрхийлж байдаг. Тэдгээрийг хооронд нь харьцуулж үзье.

Магадгүй та бүхэн доорх ялгаануудыг эхлээд ойлгохгүй байж мэднэ, гэхдээ энэхүү номыг бүрэн эзэмшиж, нүд нээгдээд ирэхийн цагт эргэж нэг уншваас бүх юм тодорхой болохын цагт чухам аль програмыг нь сонгохоо шийднэ буйзаа.

Жаазтай бичиг

Макетийг үзэмжтэй болгох нэг арга нь бичиг болоод зургийг их хэмжээний текст дотор шигтгээ болгон жаазалж (Frame) оруулах арга юм. РаgеМаkеr нь бичгийг ийнхүү жаазлах, жаазны хэмжээг өөрчлөх, дуртай газраа зөөх боломжтой ч нэг жаазанд нөгөөг нь нэгтгэх боломжгүй бол QuarkХРress  зургийн жаазыг бичгийнхэд нэгтгэж оруулах чадвартай. Харин InDesign-ийг энэ тал дээр бүрэн төгс гэж болохоор бөгөөд жаазтай бичигт жаазтай зураг, жаазтай зурагт жаазтай бичгийг нэгтгэх авъяасыг эзэмшжээ.

Зурмал зураг

Гурван програм гурвуул геометрийн жирийн дүрсүүдээс эхлээд нэлээд нийлмэл обьектийг дүрслэн зурах боломжтой. Эдгээрээс илүү авъяаслаг нь яалт ч үгүй InDesign, учир нь тэрээр энэ талын арга мэхийг Illustrator-оос өвлөж авсан билээ. Иймийн учир тэрээр Illustrator-ыг асаахгүйгээр түүн дээр хийсэн вектор зурагтай шууд ажиллах боломжтой.  Гэхдээ мэргэжлийн хүрээнд Безьегийн муруй (математикийн үйлдлээр байгуулдаг энэ муруйг зурах чадвартай л бол ямар ч зурмал зураг зурах боломжтой) хэмээдэг муруй шугамыг ХРress шиг зурдаг болсон нь ч хурдаараа арай л түүнийг гүйцэхгүй. Харин РаgеМаkеr маань муруй зурж одоогоор сураагүй л байна.

Загвар хуудас

Эх бэлтгэлийн програмуудын нэг үндсэн онцлог гэвэл, дээр нь хийсэн бүх зураг, текст нийт хуудсанд нэвт харваж гардаг загвар хуудас (Master Page) хийх чадвар билээ. ХРress нь загвар хуудасны нэвт харвасан элемент дээр тухай тухайн хуудсанд ороод засвар хийх боломж олгодог, гэвч ингэснээрээ уг элемент загвар хуудасных биш жирийн элемент болдог учир санамсаргүй гар хүрэхийн төдий эвдрэх аюултай.

РаgеМаkеr  үүний эсрэг, нэвт харвасан загвар хуудасны элемент нь жирийн хуудаснуудад зүгээр л харагдах болохоос юу ч хийж болдоггүй.

Харин InDesign нь энэ хоёрынхоо хүсэл эрмэлзэл (ХРress), болоод дутагдлыг (РаgеМаkеr) нөхдөг, өөрөөр хэлбэл тусгай арга хэрэглэн жирийн хуудсанд нэвт харвасан загвар хуудасны элементийг өөрчлөн хувиргах чадвартай. Энэхүү онцгой чадвар нь загвар хуудасны замагтай болсонд байгаа юм. Зүйрлэвээс, ганц сум ордог бууны сумны хүхээгийг автоматных шиг олон сум хойно хойноосоо цувран ордог болгожээ гэсэн үг. Замагт цувж байрласан аль нэг “ээж” загвар хуудсанд хийсэн өөрчлөлт өөрийнх нь “хүү” хуудаснуудад шууд хэрэгжинэ.

Дэлгээтэй хуудас

РаgеМаkеr  нэг буюу зэрэгцээ хоёр хуудсыг л нэг дор дэлгэн үзүүлдэг бол ХРress болоод InDesign нь тухайн номыг хэвлэх технологиос үүдэн яаж нугалж, хэрхэн хавтаслахаас хамаараад хуудас буулгахдаа (Build Booklet) гурав, түүнээс дээш тооны хуудсыг нэг хавтгайд дэлгэн үзүүлэх чадвартай.

Импортын мэлээлэл

Текст болоод зураг боловсруулах бусад төрлийн програмд бэлтгэсэн мэдээллийг өөрийн болгон импортлохгүйгээр бүрэн төгс макет хийх ямар ч боломжгүй юм. TIFF ба EPS өргөтгөлтэй зургийн файл зээлдэн авах чадвараараа ХРress эртнээс нэртэй. InDesign гарсан цагаасаа л ийм боломжоор хангагдчихсан байсан бол РаgеМаkеr-ийн долоо дахь хувилбар Adobe-ийн ах дүү зургийн програмуудын бүтээгдэхүүнийг “эхээс төрсөн” чигээр нь үрчилж авах чадвар эзэмшсэн. РаgеМаkеr 7.0 нь үүгээр ч зогсохгүй дүн байгаа өөрөө гаргадаг электрон хүснэгт зэрэг хувьсах үзүүлэлттэй мэдээллийг импортлон боловсруулахын зэрэгцээ, хэвлэн гаргах чадварыг эзэмшсэн (энэ үйлдлийг ХРrеss-т “уртасгагч залгуур”-ын маягаар гүйцэтгэдэг).

Текст хэмээх түүхий эд

Юуны өмнө текстийг дэлгэцэнд гаргах хурдаараа ХРress хэнийг ч дагуулахгүй гэдгийг хэлэх хэрэгтэй.

РаgеМаkеr ба ХРress нь макетийн түвшинд болон текстийн тусгай редактор (Edit Story) гэсэн 2 горимд текст хэмээх түүхий эдийг боловсруулдаг. InDesign хамгийн сүүлийн хувилбар СS-ээсээ энэ чадварыг эзэмшсэн.

Мөр тэнцүүлэх болон мөр шилжүүлэх тал дээр эдгээр програмууд мөн харилцан адилгүй, РаgеМаkеr ба ХРress програмууд нь текстийг мөрөөр боловсруулдаг болохлоор энэ тал дээр жаахан учир дутагдалтай. Жишээ нь, автоматаар мөр шилжүүлэхэд зарим үгийн хооронд хонгил (коридор) хэмээх цагаан зай үлдээд нэг л эвгүй.

Харин InDesign  текстийг боловсруулахдаа олон мөрийн (30 хүртэлх дараалсан мөр) горим ашигладаг болохлоор үсэг, тэмдэгт хоорондын зайг оновчтой сонгох замаар хэд хэдэн мөр дамнуулан програм өөрөө зохицуулалт хийх боломжтой. Үүний зэрэгцээ InDesign нь нэг мөрийн горимоор ч ажиллана.

Макетийг амилуулдаг нэгэн үйлдэл нь текстийг муруй замаар өрөх юм. InDesign ба ХРress-т ийнхүү текст дээр муруй шугамтай адил ажиллах боломж бүрдсэн. Гэхдээ InDesign програм нь энэ тал дээр илүү их олон хувилбараар ажиллахаар зохион бүтээгджээ.

График зураг

Ямар нэг график редактор (програм) дээр хийсэн растр зургийн тунгалаг уусалт, альфа-суваг, зураг тойруулсан текст зэрэг эффект бүхий эх EPS форматаар нь оруулж ирэх бололцоо InDesign ба ХРress-т бий. РаgеМаkеr маань текстийг ийнхүү зурагтай  хольж замыг нь өөрчлөх маягаар эффект хийх тал дээр үнэхээр сүүл мушгиж яваа. Энэ програмд зөвхөн текстийг тасалж аваад шулуун  өнцгөөр л зураг тойруулах “ядарсан” аргыг хэрэглэж болно.

Треппинг

Энэ талаар ХРress-т онцгой их боломж бий. Тиймээс ч манай монголын хэвлэлийн нэр хүнд бүхий үйлдвэрүүд өнгө салгалтынхаа шатанд чухам энэ програмыг түлхүү хэрэглэх сонирхол үүнээс үүдэлтэй ч биз. ХРress програм нь треппинг  (энэ чухам ямар зорилготой юун үйлдэл болохыг хойно растр зургийн програмийн хэсэгт үзнэ) хийхдээ автомат болон өнгөний ба обеьктийн гэсэн 3 түвшинд гүйцэтгэдэг. Эдгээрээс авто горимыг түлхүү ашигладаг. Энэ горимд програм бүхнийг автоматаар гүйцэтгэдэг ч гэлээ мэдээж эзнийхээ өгсөн мэдээллийн дагуу л ажиллах нь тодорхой. Тухайн баримтанд сонгосон өнгөтэй нийцүүлэн зохицуулах үүднээс өнгөний треппингийг хийдэг ч энэ нь их ховор. Харин обьектийн түвшинд треппинг хийхдээ Trapping Information цэсийг ашиглана.

РаgеМаkеr нь нийт баримтыг хамруулан автоматаар треппинг хийнэ. InDesign нь 1.5 хувилбараасаа эхлэн энэ үйлдлийг хийх чадвар эзэмшихдээ трепингийг хуудас бүрээр хийх боломжтой болсон. Энгийн хялбар дүрсэнд гараар треппинг хийх боломж мэдээж дээрх 3 програмд гурвууланд нь бий.

Эцсийн бэлэн бүтээгдэхүүн

Зураг, бичиг, диаграм гээд олон төрлийн “эд эрхтэн”-ээс бүрдмэл эцсийн бүтээгдэхүүн болох макетийг нэгэн цогц болгон шалгах арга нь програм бүрд харилцан адилгүй.

ХРress нь нээлттэй байгаа файлуудыг өөрийн тохируулгын дагуу нэг бүрчлэн бүртгэж шалгадаг (хэрэв зөрвөл анхааруулах цонхонд үзүүлнэ), түүнчлэн шрифтийг тохируулна. InDesign  энэ үйлдлийг нэлээд нарийн (шрифт, график, хэвлэх принтерийн өнгөний тохирол зэрэг үзүүлэлтээр) хэвлэх машины инженерийн түвшинд хийнэ.

Шуурхай бөгөөд тогвортой ажиллагаа

Хамгийн тогтвортой ажиллагаатай нь ХРress болохлоор магадгүй хэвлэлийн эх бэлтгэлийн зах зээлийн хаан суудалд тэрээр олон жил суусан биз. ХРress нь компьютерийн нөөц бололцоог хамгийн сайн шавхаж чаддагаараа алдартай. РаgеМаkеr энэ тал дээр алтан дундажийг барьж явдаг. Харин InDesign  нь компьютерт маш их сул орон зай шаарддаг байсан бол СS увилбараасаа арай цомхон бөгөөд хурдтай болсон.

 

Хэвлэлийн эх бэлтгэхэд юу хэрэгтэй вэ?

 

Хэвлэлийн эх гэдэг нь тодорхой багц мэдээллийг холбогдох текст, зураг чимэглэлийн хамт ойлгомжтой хэлбэрээр, үзэмжтэй байрлуулан цаасан дээр хэвлэхэд зориулж компьютерт оруулсныг хэлнэ. Хэвлэлийн эх бэлтгэхийн тулд танд:

  • Техник хэрэгсэл (компьютер, скайнер, принтер)
  • Програм хангамж
  • Эх бэлтгэх мэдлэг, чадвар
  • Мэдээлэл гэсэн дөрвөн зүйл хэрэгтэй болж байна.

 

Техник хэрэгсэл

Эх бэлтгэх компъютерийн үзүүлэлт ямар байвал зохих вэ?

Аль ч томоохон хэвлэлийн газар текстийг энгийн нэг компьютерт шивээд түүнийгээ арай илүү хүчин чадалтай өөр нэг компьютерт зургийн хамт зүйж эх бэлтгэдэг. Өнгөт хэвлэлийн үйлдвэрүүдэд нарийн нийлмэл монтаж зурагтай ажиллах зорилгоор график станц хэмээх өндөр хүчин чадлын компьютер тусгайлан гаргадаг юм. Ер нь бол дэлхийн өнгөт хэвлэл, график дизайны зах зээлд Macintosh компьютерыг энэ зорилгоор ашигладаг. Гэвч бидний хувьд РС компьютер л хангалттай бөгөөд харин ямар үзүүлэлттэй байвал зохих вэ?

Процессор. Та бидний компьютерт бичсэн үг, зурсан зураг, номын эх, ер хийж бүтээсэн бүхнийг хадгалах төхөөрөмж HARD Disk буюу хатуу диск болно. Хардыг хамгийн үр дүнтэй ашиглая гэвэл нийт зайн 25-аас илүүгүй хувьд үйлдлийн систем болон Word, Ехсе1 зэрэг текст, хүснэгт боловсруулах үндсэн, и-мэйл, интернетийн стандарт программууд оногдох бол, зургийн болоод эх бэлтгэлийн зориулалттай нарийн мэргэжлийн программд үлдэх 75 хувь нь оногдож байх ёстой. Гэтэл Windows 98 үйлдлийн системд 125-250Мбайт, Windows 2000 үйлдлийн системд 650 Мбайт хатуу дискийн багтаамж тус тус шаарддаг, гэхдээ зөвхөн үйлдлийн систем, бас бус програмуудаас гадна компьютер дээр таны хийсэн макет, ялангуяа зургийн файлд ихээхэн хэмжээний сул зай шаардлагатай гээд боддоо. Жишээ нь, А4 цаасаар дүүрэн 4 өнгийн СМҮК зураг гэхэд л 40Мбайт орчим хэмжээтэй файл үүсгэнэ. Иймээс HDD буюу хатуу диск нь 40GВ-120GВ байх шаардлага гарна. Мөн ажлын санах ой буюу RАМ бага бол орчин үеийн програмуудтай ажиллах ямар ч боломжгүй, иймээс дор хаяж 128МВ, цаашилбал 256-512МВ рам тавих шаардлагатай. Дэлгэц дээр гарч ирэх растр зургийг ямар байдлаар харагдуулах нь график картнаас хамаарна. Зураг боловсруулах Реntum 4 компьютерт ASUS 4Х АСР Geforce 2/64МВ график карт байхад болно.

Ингэхлээр нэг нь текст шивэх, нөгөө нь макет (график) хийх үндсэн үүрэгтэй 2 компьютер сонгох шаардлага гарч байна. Яг ямар үзүүлэлттэйг вэ?

 

Дэлгэц. Хүмүүс дэлгэц яахавдээ гэдэг. Гэтэл хэвлэлийн эх бэлтгэгч хүнд далгэц шиг чухал юм байхгүй. Хэд хэдэн төрлийн дэлгэц байдгаас манайд электрон вакуум хоолой бүхий ердийн дэлгэц (СRT), шингэн кристалл дэлгэц (LCD) худалдаалж баина. Хэдийгээр 15” (инч)-ийн СRT дэлгэц стандарт мэт байгаа ч бидний хувьд дор хаяж 19”, болж өгвөл 20, 21”-ийн дэлгэц шаардлагатай, учир нь: 1-рт, дээрх хэмжээнүүд нь дэлгэцийн диагонал (мониторын хоолойн хэмжээ) бөгөөд харагдах хэмжээ буюу харагдах муж нь хоолойн хэмжээнээс 0,5-1 инчээр бага байдаг. 2-рт, том монитор нь дэлгэцэн дэх зургийн нягтралыг илүү сайжруулахаас гадна нүд бага ядраана, макетийг нэлд нь харах боломж олгоно.

Мониторыг үнэлэх бас нэг хэмжүүр нь электрон буунаас дэлгэц үрүү долгион шидэх хурд юм. Энэхүү электронууд л дэлгэц дээр харагдах бүх дүрсийг тодорхойлно. Энэ хурдыг Нг (Герц)-ээр хэмжих бөгөөд энэ тоо хэдий чинээ их байна төдий чинээ сайн гэсэн үг тул хамгийн багадаа 75МНг давтамжтай байх ёстой. Сүүлийн үед шингэн кристалл дэлгэцний (LCD) үнэ хямдраад хэн хүн авч тавих бололцоотой болжээ. Ердийн мониторыг бодвол үнэ ихтэй ч түүний дэргэд дулааны болон цахилгаан соронзон эмиссийг бага ялгаруулна, мөн ямар ч анивчаан, хэлбэлзэл байхгүй учир нүдийг бага ядраана. LCD дэлгэцийн өөр нэг давуу тал нь хоолойн хэмжээ харагдах мужтайгаа яг адил тул 15”-ийн ийм дэлгэцийн харагдах муж 17″- ийн CRT дэлгэцтэй адил гэсэн үг. Ганц дутагдал нь өнгөтэй ажиллахад тааруу. Сүүлийн үеийн мониторт USB (universal serial bus) порт буюу цуваа түгээгүүр суурилуулсан. Windows 98-аас дээш үйлдлийн системтэй компьютерт ийм USB портгой монитор ямар ч нэмэлт тохируулгагүй ажилладаг юм.

 

Зөөгч төхөөрөмж

Програмуудыг СD-гээс суурилуулах, хийсэн бүтээснээ архивлан хадгалахад компакт диск хэрэггэй тул CDRW драйвар шаардагдана.

Компьютерт үндсэн ба нэмэлт драйвер суулгавал бас чиг хэрэгтэй. Ингэхлээр үндсэн CD/DVD/CDRW нь SONY 16x DVD, IDI, нэмэлт DVD/CDRW & COMBO нь ADD (SONY 52x24x52) байж болно. Бэлтгэсэн эхийг үйлдвэрт өнгө салгуулахаар зөөгч дискээр аваачиж өгөхийн тулд 100MB, 250МВ- ын USB Zip драйвертай байхгүй бол болохгүй. Гэхдээ орчин үеийн техникийн ололт болсон USB портноо холбогддог түлхүүрийн оосор мэт жижигхэн USB Flash, 64МВ-1.5GВТranscend реn drive гарч ирснээс хойш Zip драйверийн үе нэгэнт улирч байраа тавьж өгөх нь тодорхой болжээ.

 

Принтер болоод скайнер ямар байх нь зохимжтой вэ?

 

Принтер: Юуны өмнө хэвлэлийн зориулалттай РоstScript принтер (маркийнхаа ард Р үсэгтэй) байвал сайн. Энэ принтер мөн бишийг шалгахдаа тестийг нь хэвлэхэд энэхүү тэмдэглэгээ гардаг.

Жишээ нь: НР LaserJet 5МР байна, сүүлийн үед НР LaserJet 4500, АЗ хэмжээгээр хэвлэдэг НР LaserJet 5000 зэрэг РоstScript принтер гарах болсон. Жирийн оффисийн зориулалтгай принтерээр макет хэвлэхэд фонтыг бүрэн танихгуйн улмаас саатал, эвдрэл гарахаас гадна хэвлэсэн зургийн эх нь ч технологийн шаардлага хангахгүй нь бий.

Скайнер: UМАХ гэж дажгүй сканнер бий, алдарт НР, Аgfа, Саnоn ер ямар ч маркийн байлаа гэсэн физикал нарийвчлал нь дор хаяж 1200dpi, өнгөний үзүүлэлт оnе раss-3 соlоr, өөр дээрээ зураг засварын програмтай, слайднаас зураг татдаг байх шаардлагатай.

 

Програм хангамж

 

Хэвлэлийн эхийг бэлтгэх үе шат бүхэнд өөр өөрийн өвөрмөц зориулалттай олон төрлийн програм хангамж хэрэглэгддэг. Манайд төдийгүй дэлхийд хамгийн өргөн тархсан, эх бэлтгэх ажилдаа өдөр тутам зайлшгүй хэрэглэх гол гол програмыг ажил, үүргийн зориулалтаар нь буюу технологийн дарааллаар схемчлэн үзүүлбэл:

Дээрх программуудыг бодит жишээн дээр 41 цагийн хичээлд багтаасан болно. Хичээлийг үзэж дуусмагц хэвлэлийн эх бэлтгэхэд шаардлагатай гуравдах хүчин зүйл буюу Эх бэлтгэх мэдлэг, чадвар гэсэн хэсгийг бүрэн дүүрэн олж авна.

 

Хэвлэлийн эх бэлтгэх гэж юу вэ?

 

Хэвлэлийн эх бэлтгэх буюу макет хийх ажил маань өөрөө нэлээд хэдэн харилцан холбоотой үйлдлээс тогтоно. Үүнд:

  • Макет дэглэх
  • Текст өрөх
  • Зургаар чимэглэх
  • Шрифт сонгох
  • Эх бэлтгэх
  • Жинхэнэ эхийг хэвлэх зэрэг багтана.

Макет дэглэх

Тойм макет. Сайн макет хийхийн тулд эхлээд жинхэнэ эхийн эцсийн байдлыг тусгасан эскиз тоймыг цаасан дээр гараар хэд хэдэн хувилбараар зурж гаргана. Мөн эх бэлтгэлийн аль ч програм дээр ийнхүү эскиз хийх бололцоо бий.

Хэвлэлийн формат. Европоос цаасны А стандарт гарсан бөгөөд хэвлэлийн технологи эхлэн хөгжсөн Германд DIN (Deutsche Insdustrie Norm) буюу Германы үйлдвэрлэлийн стандарт хэмээх өөр нэрээр хэрэглэгддэг. Үндсэн формат нь DIN АО буюу 1189мм х 841мм. Форматыг уртынх нь дагуу таллан хуваагаад явбал А1 594мм х 841мм, А2 420мм х 594мм, АЗ 297мм х 420мм, А4 210мм х 297мм, А5 148мм х 210мм, тэгээд хамгийн бага формат А6 105мм х 148мм болно. Ном, хэвлэлд өргөн ашиглагддаг нь DIN А5, А4 болон А3 юм.

Хуудасны байрлал. Бичиг нь хуудсанд уртын дагуу юмуу эсвэл хөндлөн чигт хэрхэн өрөгдсөнөөр нь цаасны байрлалыг босоо (номын буюу Portrait) ба хөндлөн (цомгийн буюу Landscape) гэж ялгана.

Захын зай. Бичгийн эргэн тойронд цаасны ирмэг хүртэл үлдээх цагаан зай буюу поля нь макетийнхаа шинж чанараас хамаараад янз бүр. Ганц хуудас макетанд бол баруун, зүүн талаасаа дээд захынх их бол, хормойн поля түүнээс их байх ёстой.

Харин номын хувьд дэлгээтэй хоёр нүүрний дотор зай тэгш хэмтэй харагдаж байх ба энэ нь үдэж хавтаслах аргаас янз бүр болдог. Энэ талаар хойно үзнэ.

Дизайны элементүүд. Макетийг гоё сайхан болгохын тулд Dropр Сар буюу эхний үсгийг онцлох, параграфыг Bullet буюу зүйлийн өмнө дөрвөлжин, гурвалжин сум зэрэг тэмдэг оруулах, янз бүрийн шугам ашиглаж чимэх зэрэг болно.

Модулийн тор. Макет дэглэх ажилд модулийн тор нь маш чухал үүрэгтэй. Чухам модулийн торны тусламжтайгаар тухайн макетийн ирээдүйн төрх ямар байх буюу номын хөмсөгөнд зохиогчийн нэр, хуудасны дугаар байх эсэх, текст болоод зураг чимэглэл нь ямар харьцаагаар тавигдах зэргийг урьдчилан төлөвлөх бололцоо гарна. Өөрөөр хэлбэл модулийн тор байшингаар бол яс мод нь гэсэн үг.

 

Текст өрөх

Текст өрөх дүрэм. Нэг мөрөнд 60-65 үсгийн тэмдэгт, нэг хуудсанд 30-40 мөрөөс ихгүй байх. Абзацийн сүүлийн мөрийн урт догол мөрийн зайнаас 1.5 дахин Урт байх. Бүлгийн сүүлийн хуудасны текст ядаж нүүрний тэхий голд хүрч байх.

Үеэр таслах дүрэм. Хүний овгийн эхний үсэг, дугаарын ганц тоо, %-ийн тэмдэг зэргийг үеэр таслахгүй байх.

Тэмдэг ба тоо. Хувь, градус, минут, секунд, нэмэх, хасах тэмдэгийг тооноос нь зай авалгүй бичих. Мөн номер дугаар, дробыг салгалгүй бичих. Арав, мянгатын орныг 6.35 гэх мэтээр цэгээр зааглах.

Гарчиг. Олон мөрөөр бичигдсэн гарчгийн мөр бүр тодорхой утгыг илтгэх, гарчигт цэг тавих ёсгүй ба үеэр таслахгүй байх.

Хцснэгт. Эх текст 12-тын үсгээр бичигдсэн бол хүснэгт нь 8,10-т, текст 10-тынх бол хүснэгтийг 6,8-т үсгээр өрөх. Хүснэгт дараагийн нүүрт тасрах бол баганыг дугаарлах зэрэг дүрмийг тус тус баримтлана.

 

Зургаар чимэглэх

Сканераар зураг татах. Гамма буюу шугаман бус шилжилтийн илтгэлцүүрийг ихэсгэхэд график нь дээш тахирлан муруйх ба үүний улмаас уусалтын гэрэлтэй хэсэг нэмэгдэж зураг илүү цайрна. Иймд цайруу зургийг татахдаа гаммаг багасгах, бараан зургийг оруулахдаа гаммаг ихэсгэх шаардлагатай.

Хцлиэл. Сканерийн оролтын хүлцэл буюу SR (scan resolution, ppi) нь дунджаар 300ррi байх.

Муар. Хэвлэсэн зурагт үүсэх хээ мэт эрээн цоохор толбо. Ийм толбо үүссэнээр тухайн хэвлэмэл бүтээгдэхүүн нь гологдол болох тул ном, сонин, сэтгүүл зэрэгт нэгэнт хэвлэгдсэн зургийг ашиглахгүй байх.

 

Эх бэлтгэх

Эх бэлтгэх гэдэг нь ерөнхийдөө текс өрөхтэй холбоотой бүхий л үйлдлийг багтаасан ойлголт юм. Үүнд:

  • Мөрийн урт
  • Баганын өргөн
  • Багана тэгшлэх
  • Үсэг хоорондын зай
  • Мөр хоорондын зай
  • Текст шахах зэрэг үйлдлүүдийг гүйцэтгэх болно.

 

Хэвлэх

Макет хийж эх бэлтгэн хадгалсан оригиналь нь жинхэнэ эх буюу эх бэлтгэлийн системийн тусламжтайгаар боловсруулан гаргасан эцсийн бүтээгдэхүүн юм. Үүнийг цаашид хэвлэн олшруулах зорилгоор үйлдвэрт шилжүүлдэг. Хар цагаан эхийг шууд лазерийн принтерээр хэвлэж өгөх бол, өнгөт эхийг линк буюу бүртгэн холболт хийж өнгө салгагчаар оруулахаар илгээнэ.

 

ҮСГИЙН ТУХАЙ ҮНДСЭН ОЙЛГОЛТ

Эх бэлтгэлийн үндсэн түүхий эд үсэг

Фонт ба шрифт

Орчин үед эх бэлтгэх үйл ажиллагаанд фонт гэдэг үг хэллэг шрифтийн төрөлтэй утга нэг хэрэглэгддэг. Гэтэл үсгийг тугалгаар цутгаж ахуйд энэ хоёр үг өөр өөр утгатай байв. Нэг нь тугалгаар цутгасан үсэг, нөгөө нь 14,18, 20-т (points)  гэх мэтээр үсгийн кассанд байх тодорхой хэмжээ, хэлбэр бүхий хэв үсэг болно. Үсэг өрөгч машин дээр ямар нэг шрифтээр үг бичихэд яг тэр хэв үсэг нь үсгийн сангаас нэг нэгээрээ сонгогдон бууж ирээд үг болж багцлагдана.. Ингээд цутгах команд өгөхөд дээрх багцалсан хэвээр өнөө үг маань тугалгаар цутгагдана.

armenian-printing-blocks-17th-century-the-british-library

Анхны нэг нэгээрээ салдаг модон хэв үсгийг 1423 онд Голландын Лорен Костер зохиож 10-хан хуудастай “Өглөөний мөргөл” номыг хэвлэсэн бол, харин үүнээс хэдхэн жилийн дараа Иоганн Гутенберг тугалгаар үсэг цутгах аргыг бодож олсон төдийгүй ном хэвлэх гар машин зохиожээ. Гэвч Гутенбергээс 600 жилийн өмнө Хятадууд ном хэвлэх аргыг мэдэж байсан байна. Үүнд манай оюунт хаан Хубилайн оролцоо ч байсан буйзаа.

Өнөөдөр компьютер хэрэглэснээр ямарч үсгийн хэмжээг дураараа өөрчлөх боломжтой тул фонт ба шрифтийн ялгаа үгүй болов. Фонтийг зохиохдоо тооны аргаар, вектор график маягаар хийдэг. Тиймээс компьютер үсгийг хүссэнээрээ томруулж болох ч энэ нь нөгөө талаас хэвлэх принтерээсээ ихээхэн хамааралтай. Хэрэв таны принтерт PostScrift хэмээх хэл байхгүй бол томоор бичсэн үсэг тань эвдрэлтэй гарна. Иймээс хэвлэлийн эх бэлтгэхэд PostScrift принтер зайлшгүй хэрэгтэй болж байна. Үсгийг ийнхүү масштабаар алдаагүй тооцоолж томсгох асуудлыг Adobe Туре Маnаgеr (АТМ) програм хариуцна.

Хичнээн ч томсгож багасгалаа гэсэн дүр төрхөө хадгалж чадах чадвар бүхий тодорхой програмаар бичигдсэн өөр өөрийн тогтсон тиг зурлагаар фонт бүр хийгдсэн байдаг.

Үсгийн төрөл ба хэвлэлийн дизайн

Компьютерийн хамгийн өргөн тархсан фонтуудыг ерөнхийд нь серифтэй (Serif) ба серифгүй (Sans Serif) хэмээн үндсэн 2 төрөлд хувааж болно. Манайхан сэртэнтэй ба сэртэнгүй гэж ярина. Өөрөөр хэлбэл сериф буюу сэртэнтэй нь Antiqua (тодорхой жишээ нь Times), серифгүй нь Helvetica (Arial) төрлийн үсэг юм. Times нь аль XVII зуунд зохиогдсон өргөн, нарийн шилбэ, титэмтэй уран тансаг зурлага бүхий сонгодог загвар, харин Helvetica нь илүү орчин үеийн үсэг бөгөөд бүх талууд нь нэг ижил өргөнтэй болно.

serif-sansserif

Дээрх хоёр үндсэн төрөлд хамаардаггүй гар бичмэл маягийн Curves, этгээд сонин хэлбэрийн Novelty төрлийн үсгүүд гэж бий. Хэвлэлийн дизайнд энэ хоёр төрлийн фонтыг текстийн түвшинд холих нь тийм ч таатай сэтгэгдэл төрүүлдэггүй.

Helvetica нь хүнд бөгөөд нүсэр, харин Times болохлоор илүү хэврэг нарийн сэтгэгдэл төрүүлнэ. Иймээс энэ хоёрыг яг ижил хэмжээгээр зэрэгцүүлж бичихэд Times  арай бага мэт харагдана. Харин хуудсыг амилуулахын тулд нэг төрлийн шрифтээр гарчиг, текстийг бүү бич, харин аль болохоор өөр төрлийнхийг холь гэж мэргэжилтнүүд зөвлөж байна. Өөрөөр хэлбэл текстийг Times -аар бичсэн бол гарчиг Helvetica байх нь зөв аж. Ер нь серифтэй үсгийг утга зохиолын шрифт гэдэг, жишээ нь, номын хуудасны их хэмжээний үргэлжилсэн текстийг чухам үүгээр бичдэгийн учир нь нь нүд бага ядраадагт гэнэ.

Мөрийн өргөн хэт их байж болохгүй. Дээд тал нь нэг мөрөнд 30 тэмдэгт багтаах, харин номынх 70 хүртэл байж болно. Мөр өргөсөх тутам үсгийн мөр хоорондын зай нэмэгдэх учиртай. Үсгийн хэмжээ томрохоор хүн удаан уншдаг, нөгөө талаар нийлж харагдаад байдаг тул үг хооронд заавал илүү зай авна. Цаасны формат томрохтой уялдан фонтыг томруулах хууль зүй бий. Орон зайг зөв хуваарилах хуулийн дагуу зураг, графикаас текстийг тодорхой зайгаар тусгаарлах хэрэгтэй.

Үсгийн хэмжээг өнөө үед ч рoint-оор тодорхойлдог бөгөөд 72 рoint нь 1 инч болдог. РаgеМаkеr програмын үсгийн стандарт хэмжээ 6-72 рoint-ын хооронд байдаг. Гэхдээ хэмжээг үүнээс цааш томсгож болох ч үсгийн үндсэн хэв маяг алдагдах талтай.

Фонт бүр нэг бүл үсгийн гишүүн юм. Бүл бүр нь дотроо энгийн, зузаан, налуу, налуу бөгөөд зузаан гэх мэтээр 4 зурлагатай. Шрифтийн зурлага бүр нь тусдаа нэг фонт болно. Энгийн зурлага (заримдаа rоmаn гэдэг) -шулуун босоо нарийн үсэг. Үүнийг үндсэн текстийг бичихэд ашиглана. Өргөн мөрөөр болон томхон блокоор бичихэд хуудсыг аятайхан харагдуулна. Харин Italic буюу налуу зурлагыг текстийн дотор ямар нэг утга, мөр, үгийг онцлоход ашиглана. Bold (зузаан) үсгээр гарчиг, хөмсөгийг бичдэг. Мөн Bold Italic налуу бөгөөд зузаан үсгийг ямар нэг үгийг онцлох зорилгоор хэрэглэдэг. Эдгээр зурлага буюу фонтийг сонгон хувиргах техник ажиллагаа нь текст боловсруулах програмуудад ерөнхийдөө ойролцоо. Энэ нь ямар нэг Туре юм уу эсвэл, Format цэсээр ороход заавал Font гэсэн дэд цэс гарч ирнэ гэсэн үг. Харин тэдгээрийг заавал цэс дамжин эрэхгүйгээр дэлгэцнээс шууд удирдан өөрчлөх самбар дээрх програмуудад бий.

Шрифттэй ажиллах арга зүй

Ихэнх эх бэлтгэлийн програмд шрифтийн хэвжүүлэлтийг хийх Font-Шрифтийн төрөл, Size-шриф-тийн хэмжээ, Leading-мөр хоорондын зай, Horzscale-үсгийн өргөн, Туре stylе- зурлагын төрөл, Position-дээр доор байрлал (энгийн эсвэл зэрэг, индексийн хэлбэрээр байрлах), Саsе-энгийн эсвэл толгой үсэг, Тrасе-тараасан ба хураасан үсэг зэрэг бичиг үсгийн ямар л хэв загварт оруулж болох байна бараг тэр бүх хувилбар текстийн горимд байх үед гарч ирнэ.

 

Шрифтийн сэтгэл зүйл үзүүлэх нөлөө

Монголын хэвлэл мэдээлэл, реклам сурталчилгаа, хэвлэлийн үйлдвэрлэлийн салбарт өнөө хэр нь шрифтийн сэтгэл зүйд үзүүлэх нөлөөний талаар хийсэн судалгаа байхгүйгээр барахгүй хийж, бүтээж байгаа бүтээлээс нь харахад энэ талын мэдлэг зарим нэгэнд нь тун хомс гэдэг нь илт байна. Нөгөө талаар үсгийг ямар дэвсгэр дээр өгөх буюу өөрөөр хэлбэл өнгөний контрастын талаар зарим нь ямар ч мэдлэг алга. Жишээ нь: “ТВ 7 хоног” гэдэг сонин эхний нүүрэндээ бичгийг усан цэнхрээр өгөх юм. Цагаан дээр усан цэнхэр бичиг гэж хаана байхавдээ, яаж ч унших гээд уншигдахгүй, гэтэл тэр нүүрэнд 4 өнгийн зураг орсон байгаа юм. Ингэхлээр бичгийг маш сайн контрасттай, ямар ч хүн уншихаар өнгийг найруулах маш өргөн боломж байжээ. Ингэхлээр хэвлэлийн дизайн огт мэддэггүй хүмүүс макет хийдэг нь тодорхой. Хэтэрхий жижигхэн, тэгээд шахмал шрифтээр бас бичнээ.

Гэтэл шрифтийн сэтгэл зүйд үзүүлэх нөлөө нь маш чухал үзүүлэлт ажээ. Саяхан Lexmark International компанийн шууд санаачлагаар сэтгэл судлаач, доктор Aric Sigman Шрифтийн сэтгэл зүй” хэмээх судалгаа хийжээ. Судалгаанаас үзэхэд та компьютерээсээ чухам ямар шрифт сонгох зуршилтай вэ, тэр нь таны мөн чанар илэрхийлэхийн сацуу таны санамсаргүй сонгосон шрифт уншигчдад ямар сэтгэгдэл төрүүлэхийг урьдчилан хэлж болох ажээ. Иймээс хувь хүн хагацашгүй анддаа эсвэл бизнесийн түншдээ захиа тэрлэхээс (одоо ч гараар бичихээ байгаад компьютероор л шивдэг болчихож дээ) эхлээд хэвлэл, мэдээлэл, реклам сурталчилгааны газрууд сохор таамгаар гарт таарсан шрифтийг бүү сонго, чухам тэр санаандгүй буруу үйлдэл зорилгыг чинь баллаж мэднэ гэнэ.

 

Зорилгодоо хүрэхийн тулд зөв шрифт сонго!

Өнөөдөр гартаа барьсан утас, түүнд оруулсан дуудлага нь тухайн хүний зан чанарыг тодорхой хэмжээгээр илэрхийлдэг лүгээ, сонгож буй шрифт нь ч мөн адил түүний дотоод ертөнц өөрөөр хэлбэл тухайн хүнийг нийгмийн аль хэсэг бүлэгт (“хуурмаг ба маадгар” эсвэл “туйлбартай ба эелдэг ”) хамаарахыг харуулах нэг ёсны код болдог байна. Нээрэн компьютер асахад шууд ачаалагдахаар тохируулсан (монголчуудын хувьд хэрэв энэ тохируулгыг өөрөө сонгож хийсэн бол) шрифт тань яагаад ч юм танд таалагддаг, аливаа нийтлэл, ном, сэтгүүл уншихад чухам тэр шрифтээр бичсэн нь л илүү сэтгэлд буудаг байх… Гэхдээ бид энэхүү номоо хэвлэлийн эх бэлттэл, дизайны асуудлыг цогцоор авч үзсэн сурах бичгийн хэмжээний бүтээл болгох зорилт тавьж байгаа учраас зурхайчдын хувь заяаны тоо гэдэг шиг хувь хүний захиа, занааны асуудлыг орхиод ном, сэтгүүл, сонин, рекламны эх хийхдээ таны сонгосон чухам тэр л шрифтнээс чинь болж бусдад ямар сэтгэгдэл төрүүлдгийг тогтож ярилцъя. Ингэхлээр таны хийж буй реклам сурталчилгааны хуудас, хэвлэж буй ном нь макет дэглэлт, зураг чимэглэл, текстийн агуулгаасаа гадна сонгосон шрифтнээсээ үүдээд хүний сэтгэхүйд буух нь шууд хамааралтай болох нь ээ! Зүйрлэвээс тантай уулзаад зогсож буй хүн нэг юм яриад… гэтэл нүд нь огт өөрийг хэлээд… ер ийм л байж болохгүй байхгүй юу.

Шрифтийн хэмжээ. Сонгож буй шрифтийн хэмжээ бусдад багагүй сэтгэл төрүүлнэ. Жишээ нь, 11-тийн жижиг шрифт нь тухайн мэдээллийн хичнээн чухал болохыг илтгэхийн сацуу басхүү итгэл төрүүлнэ. Зарим хүмүүс хуудас тэр чигээрээ ямар нэг үг үсгээр зайгүй дүүрсэн байх ёстой мэт боддог, гэтэл текстийн эргэн тойронд эвийг нь олж орхисон сул орон зай илүү их сэтгэгдэл төрүүлдэг байна.

Эрчүүдийн шрифт хүүхнүүдийнхийн эсрэг. Судалгаанаас үзэхэд “машин техникийн” хэмээгддэг тэгш шулуун, хурц өнцөгтэй шрифт нь эрчүүдийн сэтэлийг татдаг бол, титэм, зурлага бүхий угалзалж дугуйрсан булантай ганган шрифт хүүхнүүдэд илүүтэй таалагддаг гэнэ.

Хцйтэн болоод дулаан шрифт. Эгц шулуун, хурц өнцөгтэй шрифт мохошгүй дайчин, тэгээд бас хэрцгий хүйтэн байдлыг төрүүлдэг бөгөөд психоанализийн томьёоллоор бол “сэтгэлийн дарамт учруулдаг шрифт ажээ. Харин дув дугуй “о” болоод “сүүлтэй” шрифтүүд найрсаг бөгөөд “хүнлэг энэрэнгүй” сэтгэгдэл төрүүлдэг байна.

“Хоцрогдсон” шрифт. Сourier төрлийн шрифтээр даан ялангуяа шинэ зүйлийг сурталчлаад хэрэггүй гэнэ. Учир юу гэвэл энэ шрифт бичгийн машины үсэгтэй төстэйн учир аль дал наяад оны юмыг санагдуулаад байдаг ажээ. Ер нь ажиглаад байхад хүнд сурталтай дарга, даамал, дээр үеийн сургууль номтой сэтгүүлч, үеэ өнгөрөөж буй бичээч нар л үүнийг тулхүү хэрэглэдэг гэнэ шүү.

Шинэ хуучны зааг. Times, Times New Roman болоод Palatino төрлийн (серифтэй) шрифт нь шинэ, хуучин хоёрын холбоос болж байдаг аж. Энэ нь хэлбэр галбир сайтай мөртлөө, бас чиг энгийн учир итгэл үнэмшил төрүүлэх чанартай юм байна. Тиймээс ч үүнийг өмгөөлөгчид болоод бизнесийн нэр хүндтэй байгуулагын бие төлөөлөгчид хэрэглэмтгий юм гэнэ.

Эрүүл сэтгэлгээний шрифт. Sans Serif (серифгүй) шрифт болох Arial, Modern ба Univers нь сэтгэлийн хийрхэл багатай, ихээхэн төлөв түвшин, эрүүл сэтгэлгээг илэрхийлдэг ажээ.

Нөхөрсөг шрифт. Бичмэл төрлийн шрифтүүд хэн нэгэнтэй ойр дотно, нөхөрсөг харьцаа тогтоохыг илтгэдэг гэнэ. Тэгээд ч үүнийг банкныхан болоод томоохон концернүүд “ард түмэнтэй ойр дотно” байгаагаа харуулах гэж түлхүү хэрэглэдэг юм байна.

Монгол фонтын талаар хэлэн үг

Сүүлийн үед янз янзын “гоё” шрифт гараад эх бэлтгэгчдийн хувьд санасан бодсоноо хэрэгжүүлэхэд их л завшаантай юм болж байна. Гэтэл чиний хийсэн өнгөт макетыг хэвлэхийн тулд өнгө салгуулах шаардлагатай болно гэдгийг бас бодолцох ёстой. Монголд буй өнгө салгалтын RIP процессорууд ихэвчлэн PostScript Level 1 ба 2 дээр суурилсан байдаг, гэхдээ сүүлийн үеийнх нь Level 3-д үндэслэсэн боловч манай монголын ямар ч фонт энэ түвшинд боловсруулагдаагүй. Ингэхлээр сэтгэлийн хөдөлгөөнөөр “гоё” фонт сонгохоосоо өмнө нэр хүндтэй том компаны зохиосон фонт ашиглахыг эрмэлз. Эдгээрийн дотроос ОргилТех компанийн боловсруулсан стандартын баталгаатай MonWin гарын драйвер, фонтыг лицензийн дагуу бүрэн эхээр нь авбал Windows 98-ийн хувьд баараагүй. Гэхдээ Windows ХР дээр тохирохгүй. Ер нь энэхүү сүүлийн үеийн үйлдлийн системд албан  ёсоор тохирох монгол фонт манай талаас бол байхгүй, харин Microsoft компани албан ёсоор монгол фонт суулгаж өгсөн боловч тэр нь хоёрхон төрлийнх учраас аятайхан эх бэлтгэх ямарч боломжгүй зөвхөн албан хэрэг хөтлөх төдий юм. Энэ үйлдлийн системд өөр гоё монгол фонт суулгасан ч түүгээр хийсэн эхийг таньж уншаад хэвлэх төдий бөгөөд харин бичиж засварлах гэхлээр гарын драйвер нь өөр тул ө, ү үсгийг танихгүй.

Ингэхлээр монголд ёстой төрийн зохицуулалтгүй ганц юм бол энэ фонтын стандарт болоод байна. Тиймээс хаа хамаагүй нэг газрын зохиосон шрифтээр макет хийгээд нөгөө өнгө салгуулах газар дээрээ очихлоор PostScript алдааны улмаас дахин дахин буцах болдог. Иймд Windows 98 үйлдлийн системд эх бэлтгэ, PostScript фонтийг аль болохоор хэрэглэ, TrueType шрифт эвдрэл өгөх талтай. Фонт бүхэн ихэвчлэн 4 өөр зурлагаас бүрдэж нэг бүл болдог гэж дээр хэлсэн тэгэхлээр аль нэг зурлагыг нь хаяж хуулаад очвол нөгөөх нь дутаж өнгө салгагчид алдаа өгөөд байдаг. Зурлага бүхэн тусдаа зохион бүтээгдсэн фонт юм болохлоор түүнийг компьютер өөрөө зохицуулаад орлуулчих ямарч боломж байхгүй. Иймээс ямар нэг фонтыг бүтэн бүлээр нь хуулж яв.

Л.Даваасүрэнгийн 2003 онд бичсэн “Хэвлэлийн эх бэлтгэл & Design” номын 11-27-р нүүр.