Жек Ма-гийн бүтээсэн АЛИБАБА

 
Багашиг хотын англи хэлний багш Жек Ма Хятадын гадаад худалдааны яаманд ажиллаж байхдаа жижиг дунд үйлдвэрийнхний дунд орж тэдний дэвэх жигүүр болж дэлхийд гарах алсын гараагаа хэдхэн жилийн өмнө эхэлжээ. Ухаантай хүнд бол заавал АНУ зэрэг гадаад оронд нэр хүндтэй сургууль төгсөх хэрэг байдаггүй юм байна. Харин АНУ зэрэг орны том сургуульд номын дуу сонсоод ирэхээрээ амьдарлаас тасарч орхидог болой. Тийм том сургууль төгссөн олон лут хүмүүс ямар ямар компанийг унагасан нь энэ номын хуудаснаа дурайж байна. Жек Ма-д хөрөнгө оруулсан анхны том хөрөнгө оруулагч нь түүнийг орон нутаг буюу хөдөөнөөс гаралтай, тэндээ амьдарч, тэндээ бизнес хийдэг гэдгийг нь онцолжээ. Жек Ма жижиг дунд үйлдвэрлэгчдийн бүтээгдэхүүнийг Хятад, Зүүн өмнөд Ази, тэгээд бүр дэлхий даяар онлайнаар худалдах аргыг бодож олжээ. Уг аргын гол сүнс нь Хятад хүн дэлгүүрт орж барааг барьж үзэж үнэ хаялцаж байж наймаа хийдэг тэр үндэсний онцлогийн дагуу онлайн чатаар огт төлбөр төлөлгүй үнэ хаялцдаг аргаа халахыг шаардсан том том хөрөнгө оруулагчдийнхаа шахалт шаардлагын өмнө цээжээр хамгаалж байсны хүчээр өнөөдөр “Хятадад үйлдвэрлэв” гэдгийг “Хятадад худалдан авав” болгон өөрчилжээ. Үүнд нь бас мөнөөх SARS-ын улмаас гэрийн хорионд орсон хятадууд интернетэд орж чаталж сурсан, бас засгийн газраас дэлгүүрийн лангууны түрээсийг нэмсний улмаас ямарч төлбөргүй онлайн худалдаагаар бараагаа боруулах шинэ боломж гарсныг мэдэрсэн зэрэг нь нөлөөлжээ. Одоо тэрээр Хятадын 40 сая жижиг дунд үйлдвэрийнхний бүтээгдэхүүнийг дэлхий дахинаа худалдаалдаг гол хүн болжээ.
Коммунист орны дэг тогтоогч дарга нар нь хүртэл өнөөдөр интернетийн орчинг нь улс төрд хал балгүй хөгжүүлснийх нь төлөө түүнд талархаж байна.
Өдөрт 100 сая худалдан авалт хийдэг түүний эзэнт гүрэнг Alibaba гэх ба төрүүлсэн хүүхэд нь хятадын дотоод онлайн худалдааны Taobao, гадаад худалдааний AliЕxpress билээ. Түүний хувийн зөвхөн нэг компани нь гэхэд л онлайн төлбөр тооцоонд шинэ эргэлт гаргасан 400 сая хэрэглэгчтэй AliPay билээ. AliPay-гээ хөрөнгө оруулагчдаасаа яагаад нууж хувьдаа авчихав гэхэд л коммунист засгийнхаа адайр аашийг мэддэг тулдаа урьдчилан харсан арга хэмжээ байжээ.
Одоо тэд IT буюу мэдээллийн технологийн эринг халж ID буюу дата технологийн эрин үрүү итгэл төгс алхаж байгаа юм байна. Чухам энэ үндсэн дээр л Google-ийн адилаар алгоритмийн хайлт хийдэг сайтуудыг хөгжүүлснээрээ Ebay-г Хятадаас түрж гаргажээ.
Компьютер мэдэхгүй бүр интернет худалдаагч мэдэхгүй зөвхөн сайн англи хэлтэй орон нутгийн багшийн коллеж төгссөн хүн л өнөөдөр 25 тэрбумын үнэтэй дэлхийн компанийг байгуулчихсан байна шүү дээ ямрав дээ.
Бидэнд ч бас олж харж чадвал бололцоо байгаа юм биш үү.
Боловсролоор бус хэрсүү Хятад ухаанаар ийм том юм бүтээж болж байгаа юм чинь хэрсүү Монгол ухаанаар түүнээс ч дутахгүйг бүтээж болмоор доо залуусаа!!!!
Энэ номыг уншаад ийм сэтгэгдэл төрөвэй.
Advertisements

Хариулт үлдээх

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out / Өөрчлөх )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out / Өөрчлөх )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out / Өөрчлөх )

Google+ photo

You are commenting using your Google+ account. Log Out / Өөрчлөх )

Connecting to %s