Rhinoceros 3d ба алдарт уран барилгач Заха Хадид
Иракийн Багдад хотод төрсөн тэрээр Лондонд уран барилгын сургууль дүүргэж тэндээс дэлхийд алдартай уран барилгач болон өндийж өссөн ухаан авьяас цогцолсон дэлхийн хүчирхэг эмэгтэйчүүдийн нэг юм.
Токиогийн олимпийн цэнгэлдэх хүрээлэнгийн дизайныг зохиосон тэрээр Rhinoceros 3d хэмээх гурван хэмжээст програмыг ашиглан ер бусын санаагаа хэрэгжүүлэх дуртай нэгэн юм.
Rhinoceros 3d -ын plug-in grasshopper-оор уран барилгын ямар ч түвэгтэй обьектийг бүтээж болно.
Уран барилгын шинэхэн урсгал болох Деконструктивизмийн үндсийг тавигчдын нэг Zaha Hadid уран барилгач Rhinoceros 3d ба түүний дагавар програм болох grasshopper-г ашиглаад дараах гайхалтай дизайныг бүтээжээ. Түүний Rhinoceros 3d дээр зурсан эзэн хааны нэрэмжит судалгааны хүрээлэнгийн барилга болох энэхүү бүтээл нь цөлийг амьдрал буцалсан диваажин болгон хувиргасан гайхамшигт бүтээл юм.
Rhinoceros 3d
Rhinoceros 3d програм дээр ойрын хэд хоног дараах дизайнуудыг хийв. Дунд сургуулийн ахлах ангид дэндүү мэргэжлийн програм болох AutoCAD-г үзсэнээс илүү энгийн арт болон техникийн зургийг алинийг ч гүйцэтгэх боломжтой энэхүү програмыг ашиглавал уг нь зүгээр юмдаа. Ер нь AutoCAD-г ачаалж чадах компьютер 10 жилийн кабиетад нь байгаа юмуу даа.
Миний хийсэн хамгийн энгийн дизайн энэхүү сандал боллоо.