Мэргэжлийн хүнээр заалгах өөр юмаа гэж байна…

5-р сарын 7-ноос эхэлсэн энэ удаагийн сургалтад Япон зэрэг оронтой гадаад худалдаа эрхэлдэг гурван ч худалдааны байгууллагын менежер сууж байна. Тэд өөр өөрсдийн бараа сурталчилгааны ажилдаа хэвлэлийн эх бэлтгэлийг дандаа хүнд хөлс төлж хийлгэх бус өөрсдөө хийхийг хүсчээ. Бүгд өдөр тутам компьютертэй харьцдаг оффисийн ажилтнууд болохоор эх бэлтгэл, график дизайны програмуудыг хэдийгээр өмнө нь нээж үзээгүй ч богино хугацаанд амжилттай сайн сурч байна. Түүнчлэн ШУТИС-ын Хэвлэлийн эх бэлтгэлийн анги, Солонгос монголын технологийн коллежийн рекламын техникчийн анги, Боловсролын их сургуулийн Дүрслэх урлаг дизайны багшийн анги, Соёлын дээд сургуулийн эх бэлтгэгчийн анги, ШУТИС-ын Интерьер дизайны анги зэрэг манай хэдэн мэргэжлийн сургуулийг дүүрсгэсэн таван мэргэжлийн хүн мөн энэ удаагийн сургалтад сууж байна. Хэдэн жилийн өмнө ШУТИС-ын Хэвлэлийн эх бэлтгэлийн анги төгсөөд арай өөр мэргэжлээр ажиллаж байгаад одоо хэвлэлийн газар дизайнераар орох гэтэл шинэ үеийн програмуудыг сураад ир гэжээ. Үнэндээ их дээд сургуульд өнөөдөр хамгийн сүүлийн үеийн програмуудыг заахгүй байгаа учраас төгсөгчид нь үйлдвэрлэлд очоод гологдож байгаа юмаа хэмээн тэр өгүүлж байна.
Тэгээд манайд ирсэндээ тэрээр ихэд олзуурхаж “Мэргэжлийн хүнээр заалгах ч өөр юмаа..”. гэхэд нь багш миний бие ихэд урамтай байгаагаа энэ дашрамд өгүүлсүү.
За дараагийн сургалт 6-р сарын 11-ны хагас сайн өдөр эхэлнэ шүү.

5 -р сарын 7-нд дараагийн сургалттай.

5 -р сарын 7-нд дараагийн сургалттай.

“Хэвлэлийн эх бэлтгэгч”-ийн эрчимжүүлсэн, дараагийн 15 хоногийн шавь сургалт” 2016 оны 5-р сарын 7-ны өдрөөс явагдахаар боллоо.
Photoshop CS6,CC, InDesign CS6, Illustrator CS6, CC зэрэг хэвлэлийн эх бэлтгэлийн програмын хамгийн сүүлийн үеийн цоо шинэ гайхамшигт чадваруудыг уг програмын сурах бичгүүдийг зохиогчдын биечлэн зааснаар сурах боломж та бүхэнд олдоно.
Онлайнаар болон утсаар бүртгүүлэх боломжтой. Утас: 99786401, 91948001.

3 сарын сургалт амжилттай явагдаж байна

Олон ажил мэргэжлийнхэн суралцаж байна.

Энэ 3 сарын 12-ноос эхэлсэн манай ээлжит сургалт шинийг сурах хүсэл тэмүүлэлтэй олон сайхан  залуусын халуун дулаан уур амьсгал дор амжилттай явагдаж байна. Манай энэ удаагийн сургалтад Энэтхэг улсад шашны дээд сургуульд суралцдаг, Гандан хийдийн захиргааны ажилтан лам,  ШУТИС-ын хэвлэлийн ангийн төгсөгч, хувийн нэгэн хэвлэх үйлдвэрийн ажилтан, Багшийн их сургуулийн урлал дизайны мэргэжлээр дүүргэгч, гэрэл зургийн студи байгуулан ажиллахаар зорьж буй залуу хос, хувийн студын ажилтан, нягтлан бодогч мэргэжилтэй хүмүүс зэрэг олон ажил мэргэжлийнхэн хамрагдаж байна.

Та нартаа уран бүтээлийн амжилт хүсэн ерөөе.

Дараагийн сургалт 3 сард болно!

2016 оны хоёрдахь “Хэвлэлийн эх бэлтгэгчийн эрчимжүүлсэн, 15 хоногийн шавь сургалт”  3-р сарын 12-ны өдрөөс  явагдахаар боллоо.

Photoshop CS6,CC, InDesign CS6, Illustrator CS6, CC  зэрэг хэвлэлийн эх бэлтгэлийн програмын хамгийн сүүлийн үеийн  цоо шинэ гайхамшигт чадваруудыг уг програмын сурах бичгүүдийг зохиогчдын биечлэн зааснаар сурах боломж та бүхэнд  олдоно.

Онлайнаар болон утсаар бүртгүүлсэн хүмүүс 11-н хүртэл 99786401, 91948001 утсаар дахин холбоо барихыг хүсье. Улаанбаатар их дэлгүүрийн зүүн талд орших Сүхбаатар дүүргийн 4-р хорооны 20-р байрны 12 тоотод  сургалт явагдана.

Сургалтын төлбөр 200,000 төгрөг ба эхний өдрөө төлбөрөө авч ирэхийг хүсье.

2016 оны анхны сургалт амжилттай болж байна

Эрхэм уншигчиддаа Шинэ оны мэнд хүргэе.

2016 оны эхний сургалт 1-р сарын 9-нөөс эхлээд амжилттай явдагдаж байна. Манай энэ удаагийн сургалтад хэдийгээр Бээжинд төгссөн эмч мэргэжилтэй боловч хувийн вэб сайт хийх хүсэлдээ хөтлөгдсөн их эмч, мөн энэтхэгт шашны дээд сургууль дүүргэсэн боловч ээжээс өвлөсөн хобби болох даалин урлах урлагт компьютерийн график дизайныг оруулж шинэчлэл хийхээр шийдсэн ламтан болон Олон улсын хүүхдийн эрхийн байгууллагын ажилтан, ХААН ДААТГАЛ компанийн марктенгийн мэргэжилтэн зэрэг олон янзын ажил мэргэжлийн хүмүүс тохой залган шамдан суралцаж байна. Үүний дотор алс хол Баянхонгор нутгаас манай сургалтыг зорьж ирсэн Ариунзаяадаа дүүдээ Хэвлэлийн эх бэлтгэл, график дизайнаар хэний ч дор орохооргүй мэргэжилтэн болоорой хэмээн ерөөе.

Photoshop CC ба illustrator CC

Монголд анх удаа Photoshop CC ба illustrator CC-г заана.

Шинэ бүхнийг эхлэн эзэмшиж, хэн бүхний өмнө алхалж явах хүсэлтэй залууст зориулж Монголд анх удаа Photoshop CC ба illustrator CC-г заах хамгийн орчин үеийн сургалтад эх бэлтгэлд суралцах хүсэлтэй хэн бүхнийг урьж байна.

illuscclogo photoshop-cc-logo

Хамгийн орчин үеийн програмыг цаг алдалгүй сурснаар тэр бүрийд бүтээмжийнхээ хурдыг нэмэгдүүлэн хамгийн супер ажилтан болох боломжийг та бүхэнд олгох болно.

Нүдээ олсон сургалтад

Цагаа олж хамрагдая

Дараагийн сургалт 10-р сарын эхээр болно.

Намрын сургалт амжилттай явагдаж байна.

Энэ 8-р сарын 10-наас эхэлсэн сургалтад Нийслэлийн мэдээллийн технологийн газрын хэлтсийн дарга, хэвлэлийн Тоонот принт, Хүннү принт хэвлэлийн компанийн эх бэлтгэгч, дизайнерууд, гэрэл зургийн студийн зураг засварын ажилтнууд, Баянхонгор болон Нийслэлийн зарим дунд сургуулийн мэдээлэл зүй, математикийн багш нар сургалтад хамрагдав.

Дараагийн сургалт 10 сарын дундуур явагдана.

Ингээд манай өмнөх зуны сургалтын хамгийн залуу шавь болох 12-р ангийн сурагч Номингийн зураг засварын хичээлээр хийсэн хөрөг засаврын ажлыг ажлыг танилцуулж байна.

20 nas zaluu reklam

Дараагийн сургалт 8 сарын 10-наас эхэлнэ

Бид 8 сарын 8-нд эхлэх сургалтаа тодорхой шалтгааны улмаас 8 сарын 10 хүртэл хойшлууллаа.

Photoshop CS6, InDesign CS6, Illustrator CS6  зэрэг хэвлэлийн эх бэлтгэлийн програмын хамгийн сүүлийн үеийн  цоо шинэ гайхамшигт чадваруудыг монголд анх удаа ашиглаж сурах боломж та бүхэнд  олдоно. Өмнө нь онлайнаар болон утсаар бүртгүүлээд энэ удаа сууж амжаагүй хүмүүс, мөн шинээр бүртгүүлэгсэд 8-р сарын 02-ноос өмнө 99786401, 91948001, 316627 утсаар дахин холбоо барихыг хүсье.

Улаанбаатар их дэлгүүрийн зүүн талд орших Сүхбаатар дүүргийн 4-р хорооны 20-р байрны 12 тоотод  үдээс хойш 17 цагаас сургалт явагдана.

Сургалтад ирэхдээ төлбөр 200,000 төгрөгөө авч ирнэ үү.

Дараагийн сургалт 8-р сарын 8-наас явагдана

 Энэ зуны буюу 2015 оны 6-р сарын 6-ны сургалт амжилттай болж сүүлийн шатандаа явж байна. Хэвлэлийн эх бэлтгэлийн үндсэн 3 програмын хамгийн орчин үеийн боломжуудад сургах 15 хоногийн эрчимжүүлсэн дараагийн сургалт 8-р сарын 8-наас явагдахаар боллоо.

Photoshop CS6, InDesign CS6, Illustrator CS6  зэрэг хэвлэлийн эх бэлтгэлийн програмын хамгийн сүүлийн үеийн  цоо шинэ гайхамшигт чадваруудыг монголд анх удаа ашиглаж сурах боломж та бүхэнд  олдоно. Өмнө нь онлайнаар болон утсаар бүртгүүлээд энэ удаа сууж амжаагүй хүмүүс, мөн шинээр бүртгүүлэгсэд 8-р сарын 02-ноос өмнө 99786401, 91948001, 316627 утсаар дахин холбоо барихыг хүсье.

Улаанбаатар их дэлгүүрийн зүүн талд орших Сүхбаатар дүүргийн 4-р хорооны 20-р байрны 12 тоотод  үдээс хойш 17 цагаас сургалт явагдана.

Сургалтад ирэхдээ төлбөр 200,000 төгрөгөө авч ирнэ үү.

Дараагийн сургалт 6 сарын 6-ны өдрөөс хичээллэхээр боллоо!

Хэвлэлийн эх бэлтгэлийн үндсэн 3 програмын хамгийн орчин үеийн боломжуудад сургах 15 хоногийн эрчимжүүлсэн зуны сургалт 2015 оны 6-р сарын 06-нд эхэлнэ.

Photoshop CS6, InDesign CS6, Illustrator CS6  зэрэг хэвлэлийн эх бэлтгэлийн програмын хамгийн сүүлийн үеийн  цоо шинэ гайхамшигт чадваруудыг монголд анх удаа ашиглаж сурах боломж та бүхэнд  олдоно. Онлайнаар болон утсаар бүртгүүлсэн хүмүүс 6-р сарын 02-нд 99786401, 91948001, 316627 утсаар дахин холбоо барихыг хүсье.

Улаанбаатар их дэлгүүрийн зүүн талд орших Сүхбаатар дүүргийн 4-р хорооны 20-р байрны 12 тоотод  сургалт явагдана.

Сургалтад ирэхдээ төлбөр 200,000 төгрөгөө авч ирнэ үү.